Нурууны өвчнийг анагаах хамгийн сайн арга зам юу вэ?

4

Нурууны өвчин одоо үед дэлхий даяар хамгийн их тархсан өвчний нэг болжээ. Энэ өвчнөөс болж хүний хүзүү нурууны хөдөлгөөн ихээхэн хүнд хэцүү болдог байна. Тиймээс бид энэ өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэхэд тус болох энгийн арга хэрэглэж, дасгал хийж байх хэрэгтэй.

Нурууны дээд хэсгийн өвчнийг үгүй болгоход тус болох хамгийн шилдэг зөвлөмжүүд:

 

Мөрний эрүүл байдлыг хадгалах:

Мөрний буруу байрлал нь нурууны өвчний нэг нөхцөл юм. Ихэнхдээ үүнээс болж нуруу маш хүчтэй өвдөх шалтгаан болдог байна. Өдөрт компьютерын ард сууж 8 цаг болон түүнээс илүү их хугацаагаар ажилладаг хүмүүс толгой байнга гудайлгах, мөрөө унжуулах зэргээс болж ийм өвчинтэй их тулгарна. Та компьютерын ард сууж байхдаа байнга биеэ тэгш байлгахыг хичээгээрэй.

 

Биед эвтэйхэн сандал дээр суух:

Биеэ тэгш, зөв байрлалтай суухад тань хамгийн хэрэгтэй зүйл бол таны биед болон суухад тань эвтэйхэн сандал юм. Ийм сандал нь таныг нуруугаа хөдөлгөхөд саад болохооргүй уян хатан байх ёстой бөгөөд чухам ийм сандал хэрэглэж байж л нурууны өвчнөөс зайлсхийж чадах билээ.

 

Зөв гутал өмсөх:

Зөв гутал өмсөх нь нуруу зөв байрлалтай байхад чухал ач холбогдолтой юм. Хуучин, хөлд эвгүй гутал таны таны хөлд маш их ачаалал өгч болох ба энэ нь цаашаа таны нурууны доод болон дээд хэсэгт нөлөөлдөг байна.

 

Сайн, чанартай матрасс хэрэглэх:

Хуучин матрассаа шинээр солих нь нурууны өвчинтэй тэмцэхэд бас хэрэгтэй арга юм. Хатуувтар матрасс зөөлөн дэр нь нурууг зөв байрлалтай байхад тустай.

 

Хөхний даруулга:

Том хөх гэдэг бол таарсан хөхний даруулгагүй үед нилээд төвөгтэй зүйл болж хувирдаг. Хэрвээ та иймэрхүү хөхний даруулга хэрэглэдэггүй бол хөхний жингээс болж нуруунд ачаалал нэмэгдэж нурууны өвчин бий болох бас нэг нөхцөл үүсдэг юм шүү.

 

Хүнд цүнх мөрөндөө үүрэх:

Хүнд цүнх мөрөндөө байнга үүрэх нь таны нурууны дээд хэсэг, мөр орчмын өвчний нэг шалтгаан болно.

 

Тамхинаас гарах:

Тамхи татсанаас болж таны биеийн эд эсүүд хүчилтөрөгчийн дутагдалд орох бөгөөд энэ нь нурууны дээд хэсэгт хүчтэй өвдөх нэг шалтгаан болдог. Мөн булчин тань ч суларна. Тамхи татахаа болиход нурууны өвчний дээрх шалтгаанууд үгүй болох билээ.

 

Депресс болон стрессээс зайлсхийх:

Таны сэтгэл зүйн байдал мөрний булчинд ихээхэн ачаалал өгдөг бөгөөд үүнээс болж толгойн өвчин бий болно. Хэрвээ та стресс болон депрессээс хол байх гэвэл янз бүрийн тусгай дасгал хийх хэрэгтэй. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө ярилцах, бясалгал хийх, хангалттай унтах, зөв хооллолт, биеийн дасгал зэрэг нь стрессийн түвшинг багасгадаг.

15
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsenguunbayar Nergui

    Tsenguunbayar Nergui

    2018/09/20 at 20:19

    Margad Khashbat ??????

  2. Зочин

    2023/05/28 at 13:28

    -усанд сэлэх
    -дугуй унах

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *