Эрүүл үе мөчний 5 найз болон 5 дайсан

2

Хүний тулгуур хөдөлгөөний эрхтэн нь булчин, яс, үе мөч болон холбоосуудаас бүрдэнэ. Дэлхийн хүн амын гуравны нэг нь уг эрхтний өвчлөлөөр шаналж байгаа гэсэн тоо баримт байдаг. Үе мөчний өвчлөл бусад өвчлөлийн дээгүүр орж байгаа бөгөөд энэ нь зарим нэг тохиолдолд тахир дутуу болгоход хүргэж байгааг анхаарах хэрэгтэй.

Дэлхийн хүн амын тал хувь нь үе мөчний өвчлөлөөр өвдөж үзсэн байдаг. Энэ нь төрөл бүрийн бэртэл гэмтэл, үрэвсэл, давсны хуримтлалаас шалтгаалаад зогсохгүй өөр олон шалтгаанаас хамаарна. Сайхан мэдээ: та эдгээр эрсдэлийг бууруулж чадах ажээ. Хамгийн гол нь – таны үе мөчний эрүүл мэндэд тустай болон юу сөрөг нөлөөтэй болохыг мэдэж байх хэрэгтэй.

Үе мөчний 5 дайсан

Хламидии

Хламидиоз нь шээс, бэлгийн замаар халдварладаг бактери бөгөөд уг бактери нь мөн үе мөчийг гэмтээдэг болохыг тэр болгон сайн мэддэггүй. Хүн уг бактериар өвчилснөөс хэдэн долоо хоногийн дараанаас эхэлж хөлийн үе мөчөөр өвдөж байгааг мэдэрнэ, өвдөж байгаа хэсгийн арьс улайж, халуу оргих ажээ. Үрэвсэл даамжирч бусад үе мөчүүдэд халдварлаж эхэлдэг аюултай.

Хамгийн их тархсан шинж тэмдэг нь Рейтерийн хам шинж буюу алхахад хөлийн улаар өвдөх мэдрэмж төрнө.

 

Таараагүй гутал

Хөлд таараагүй эсвэл чанаргүй гутал өмсөх нь хөлийн үе мөч өвдөх хамгийн түгээмэл хүчин зүйл болно.

Урдуураа нарийхан эсвэл өндөр өсгийтэй гутал хөлийн хэвийг алдагдуулахаас гадна өвдгөнд хэт их ачаалал өгдөг байна.

 

Мах

Мах, утлагатай, даршилсан бас бэлэн шөл, хиам – энэ бүгд пурины эх сурвалж. Пурин нь үе мөчний өвчний шалтгаан болно, жишээ нь тулай өвчин.

 

Кофе

Сүүлийн үеийн судалгаа шинжилгээнээс харахад өдөрт гурваас илүү аяга кофе уухад үе мөчний өвчлөл тусах магадлал нэмэгдэнэ гэжээ.

Гарах арга зам – кофеины агууламжгүй ундаа сонгон авахыг зөвлөж байна. Тийм ээ, ийм төрлийн кофенд дурлагчид цөөн байх, гэхдээ эрүүл мэндэд үзүүлэх гаж нөлөө нь эрс багасна. Зөвхөн үе мөч төдийгүй зүрх судас, мэдрэлийн систем сөрөг нөлөө үзүүлэхгүй.

 

Хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг

Суугаа ажил, компьютерын ард олон цагаар суух – зөвхөн илүүдэл жинтэй болоод зогсохгүй үе мөчний асуудлууд ч үүснэ. Эрүүл байхыг хүсэж байна уу – сайн хөдөл.

 

Үе мөчний 5 найз

Шилмүүст ванн

Шилмүүст модны мөчиртэй ванн нь сэтгэл санаа тайвшруулж үрэвслийг дарахаас гадна хаван буулгана, өвчин намдаана. Тийм учраас үе мөчний өвчлөлийн үед, ялангуяа үений үрэвслийн үед шилмүүст ваннд хэвтэхийг зөвлөе.

 

Өөрт таарсан жин

Хэрвээ та илүүдэл жингийн асуудалгүй бол үе мөчний өвчлөлөөр өвдөх магадлал шууд нэгээр хасагдана. Тийм учраас жингээ хянаж барьж сурах хэрэгтэй, үүний тулд эрүүл хоолны дэглэм баримтлаарай.

Мэдээж олон хүн бялуунд дуртай гэхдээ өвчнөөсөө шаналаад явж байснаас амттанаас татгалзаж сурах нь дээр биз дээ?

 

Дасгал

Үе мөчний өвчлөлд хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг хүргэдэг. Өглөө болгон дасгал хийх, цахилгаан шатнаас татгалзаж шатаар алхахыг хичээ. Шат – үнэгүй бөгөөд үр дүнтэй дасгалын хэрэгсэл юм шүү дээ.

Унтахаасаа өмнө эрүүл агаарт алхаж бай: үе мөч хөнгөн бөгөөд зөөлөн ачаалал авна, бас тайван нойр баталгаатай.

 

Контраст усны эмчилгээ

Контраст шүршүүр – хэдхэн секунд халуун дараа нь хүйтэн усанд орохыг хэлнэ. Ингэснээр үе мөчийг бэхжүүлж өгдөг байна. Хамгийн гол нь өөрийн эрүүл мэндийн байдалд тохируулж орох хэрэгтэй, орох хугацааг аажим уртасгаж биеэ дасгана. Хэт хөрөх эсвэл халах нь сөрөг үр дагаварт хүргэж болохыг анхаараарай – үе мөч үрэвсэх аюултай.

 

Зөв хооллолт

Үе мөчний найз хүнсний бүтээгдэхүүн – шинэ ногоо, жимс, ногоон навчит ногоонууд, ялангуяа авокадо болон байцаа тооцогдоно.

Хадаасан цэцэг, куркума болон цагаа гаа нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ – үе мөчний өвчнөөр шаналдаг хүмүүсийн хувьд гайхалтай хоол амтлагчид ордог.

Салатаа амтлах хамгийн шилдэг арга – чидун жимсний тос эсвэл зөөхий болно.

Улаан махны хэрэглээг багасгаж загас эсвэл шувууны махаар хослуулна.

Уух шингэний хувьд ургамлын гаралтай цайг илүүд эрхэмлэнэ.

Үе мөчний холбоос зөөлөн эдийн эрүүл байдлыг хангахын тулд төрөл бүрийн самар, үр хэрэглэнэ (хулуу эсвэл наран цэцгийн үр).

26
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *