АНУ-ын Нисэх xүчнийхэн үл мэдэгдэх нисдэг биетүүдийн бичлэгийг бодит үнэн зүйл гэдгийг нь баталжээ. Тэд үнэхээр харь гаригийнхан уу?!

3

АНУ-ын Нисэх xүчний нисгэгч нар нэг бус удаа үл мэдэгдэх нисдэг биеттэй таарч байжээ. Нисэх xүчний удирдагч нар сөнөөгч онгоцны бүхээгээс хийсэн бичлэг бол хуурамч зүйл биш гэдгийг ч баталсан байна. Тэдний үзэж байгаагаар эдгээр нь ямар нэг харь гаригийн хөлөг биш харин цаг уурын үл ойлгогдох үйл явдал байсан бололтой.

АНУ-ын Нисэх Xүчний албан ёсны төлөөлөгч хэлэхдээ Америкийн нисгэгч нарын авсан үл мэдэгдэх нисдэг биетийн бичлэг нь бодит бичлэг гэдгийг албан ёсоор баталсан байна.

Эдгээр нь 2004 болон 2015 оны бичлэгүүд гэнэ. Видеонд үл мэдэгдэх биетүүд орчин үеийн техникийн гүйцэлдүүлж үл чадах маневрийг хийж байжээ. Эгц дээшээ 24 км хүртэл огцом дээшлэнгүүтээ 6 км хүртэл доош унах, чиглэлээ огцом өөрчилж, гэнэт зогсох гэх мэт. Эдгээр биетүүд хэсэг хугацаагаар далай дээр тогтож байгаад гэнэт радарын үйлчилгээний бүсээс гарсан байдаг. Нисгэгчдийн хэлж байгаагаар бол орчин үеийн аль нэг арми ийм зэвсэг техниктэй болсон байлаа ч ийм маневрийн дараа үүсэх хэт даралтаас болж дотор нь байгаа хүн амьд үлдэх аргагүй гэж хэлсэн байна.

Олон хүмүүс энэ биетийг “ҮМНБ“ буюу харь гаригтай холбоотой гэж үзэж байна. Харин Америкийн цэргийнхэн үүнийг “тайлбарлаж амжаагүй байгаа цаг уурын үзэгдэл” гэсээр байгаа аж. Гэхдээ Америкийн Нисэх xүчнийхэн тэдний хараанд орсон аливаа үл мэдэгдэх, танигдах боломжгүй нисдэг биетийг дандаа л цаг агаарын ямар нэг xүчин зүйл хэмээн тайлбарладаг билээ.

7
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *