
Магадгүй 00 цэвэрлэх нь ахуйн ажлуудаас хамгийн төвөгтэй нь байж болох ч, цэвэрлэлгүй удааж хэрхэвч болохгүй.

00-ыг хэрхэн цэвэрлэх вэ?
00-ыг цоо шинэ мэт болтол нь цэвэрлэж, удаан хугацаанд цэвэрхэн байлгах 5 арга байдаг. Тэдгээр аргуудын байгалийн гаралтай орц, найрлагыг та бүхэнд хүргэж байна. Маш амархан бас гайхалтай үр дүнтэй.

1. Цэвэрхэн байлгах
1:1 хэмжээтэй цагаан цуу болон усыг хольж, үүнийг цацлага болгон өдөр бүр 00-ын гадна болон дотор тал руу цацна. Ингэснээр дараагийн удаа 00-ын усыг татах хүртэл цэвэрхэн байлгана. Гэхдээ та үргэлж гартаа халдвараас сэргийлэх үйлчилгээтэй зориулалтын бээлий өмсөх хэрэгтэйг санаарай, үр дүнд нь 00-ыг арчиж, цэвэрлэхэд элдэв нян, бактерийг биедээ авахаас сэргийлнэ.

2. Бөмбөлөг ашиглах
Бөмбөлгийг 00-ын суултуурын хажууд, дотор талд байрлуулах нь жорлонгийн бочки дотор хийснээс илүү үр дүнтэй байдаг.

3. 00-ын гадна талыг цэвэрлэх
Ахуйн зориулалттай цэвэрлэгч шингэнийг 00-ын гадна хэсгүүдээр түрхэж, хэсэг хугацааны дараа ариун цэврийн цаас эсвэл порлоноор арчиж авна. Гулгахаас сэргийлэх үүднээс 00-ын өрөөний шал руу цацахгүй байх хэрэгтэйг санаарай.

00-ын гадна талыг арчиж, таг болон суултуурыг цэвэрлэхдээ зориулалтын бээлий заавал өмсөх ёстой.

Цагаан цуу болон усны хольцыг дахин ашиглаж 00-ын гадна тал руу цацаарай. Энэ арга үр дүнтэй, химийн найрлага ороогүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгээрээ онцлогтой.

Цагаан цуу бол хортой зүйл биш, балчир насны хүүхэд болон тэжээвэр амьтантай ямар ч айл өрх ашиглах боломжтой.
4. 00-ын дотор талыг цэвэрлэх
Ямар ч хамаагүй 00-ын цэвэрлэгч шингэн эсвэл ахуйн цэвэрлэх бодисыг 00 руу хийж хэсэг хугацаанд байлгана. Цөөн хэдэн минутын дараа 00-ын сойзоор шинэ болтол нь өнгөлж арчина.

Хүнсний содыг 00-ын дотор талд жигд цацна, 5 минут хүлээсний дараа 00-ын сойзоор бохирдлыг үрж арилгана.

5. Гэрийн нөхцөлд 00-ын бөмбөлөг хийх
Энэ бөмбөлгийг гэртээ хийхэд танд 3 орц хэрэг болох бөгөөд 00-ыг цэвэрхэн байлгах ач тустай юм.

Танд энэ бөмбөлгийг хийхийн тулд эфирийн тос, исгэлэн хүчил болон хүнсний сод хэрэг болно. Дээрх орцуудыг хооронд нь хольж, бөмбөлөг хийгээд 00-доо хийгээрэй. Таны 00 цэвэрхэн бас шинэ мэт болох болно!
Та дээрх 00 цэвэрлэх аргуудаас өөр мэдэх лайфхак байгаа юу? Тийм бол манай уншигчидтай мэдлэгээсээ хуваалцаарай.







