Нойр булчирхайн хорт хавдар: Илрэх гол шинж тэмдгүүд, уг өвчнөөр өвчлөх эрсдэлтэй хүмүүс болон урьдчилан сэргийлэх арга зам

3

Нойр булчирхай бол ходоодны доод хэсгийн ард байрладаг эрхтэн. Хоёр чухал үндсэн хэсгээс бүрддэг:

  • Хоол боловсруулалтад тусалдаг ферментүүдийг ялгаруулах
  • Инсулин болон глюкагон – цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах дааврууд

Нойр булчирхайн хорт хавдар бол АНУ-д сүүлийн жилүүдэд 3.2%-иар хурдацтай нэмэгдэж байгаа хамгийн түгээмэл илэрдэг байдлаараа 12 дугаарт ордог өвчин болохыг “Үндэсний Хавдар Судлалын Төв”-өөс мэдээллэжээ. Харамсалтай нь энэ хорт хавдар хүний амь насанд халтай.

Нойр булчирхайн хорт хавдар ихэнхдээ сүүлийн шат хүртлээ мэдэгддэггүй, яагаад гэвэл эхэн үед нь ховорхон шинж тэмдгүүд илэрдэг байна. Гэхдээ эмчилгээний боломжууд байдаг бөгөөд тэдгээрийн тусламжтай тархалтыг удаашруулж, шинж тэмдгүүдийг багасгах боломжтой. Зарим нөхцөлд өвчнийг эрт оношилж чадвал бүрэн эмчлэгддэг.

 

Нойр булчирхайн хорт хавдрын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Нойр булчирхайн хорт хавдар бол оношлоход хамгийн хэцүү өвчин юм, яагаад гэвэл эхэн үедээ дээр дурдсанчлан ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Өвчин тархах үед дараах шинж тэмдэг илэрч болно:

  • Шар өвчин (арьс шарлах, нүд шарлах, шээс бараан-шар өнгөтэй эсвэл улбар шар өнгөтэй болох, цайвар өнгөтэй өтгөн гарах)
  • Хэвлий хэсгээр өвдөнө, яагаад гэвэл томорч байгаа хавдар даралт үзүүлнэ (хоол идсэний дараа өвчин улам ихсэнэ)
  • Хоолны дуршил буурах болон жин хасах
  • Дотор муухайрах болон бөөлжих
  • Цусан туулга
  • Ядрах, эцэж туйлдах
  • Сул дорой болох, тэнхээ барагдах
  • Депресс
  • Чихрийн шижин өвчний шинж тэмдэг гэнэт хүчтэй илэрнэ, хэрэв инсулин ялгаруулах эсүүдэд нөлөөлсөн бол

Эдгээр шинж тэмдгүүд нь магадгүй нойр булчирхайн хорт хавдартай хамааралгүй байж болно, өөр асуудлын дохио болохыг ч үгүйсгэхгүй бөгөөд яаралтай эмч дээр очих шаардлагатай.

 

Ямар хүн нойр булчирхайн өвчин тусах өндөр эрсдэлтэй байдаг вэ?

Нойр булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлэх хэд хэдэн хүчин зүйлс бий. Үүнд:

  • Тамхи татах – уг өвчнөөр өвчлөх эрсдэлийг 2 дахин нэмнэ
  • Өөх тос ихтэй хоол хүнс
  • Нойр булчирхайн хорт хавдраар өвчилж байсан гэр бүлийн түүх
  • Нас – 45 нас хүрээгүй хүмүүст ховор илэрдэг
  • Чихрийн шижин
  • Удаан хугацаагаар нойр булчирхай үрэвсэх
  • Элэгний цирроз
  • Хэт таргалалт

Дээрх хүчин зүйлс өөрт нь байгаа хүмүүс уг өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай.

 

Хэрхэн нойр булчирхайн хорт хавдрыг эмчилдэг вэ?

Эмчилгээ нь хорт хавдар аль шатандаа явж байгаагаас ихээхэн хамаарна, мөн өвчтөний эрүүл мэндийн байдал болон давуу тал нөлөөлнө.

Хэрэв нойр булчирхайн хорт хавдар эрт үед илрэх юм бол, хавдрыг авах зорилгоор мэс ажилбар хийж, дараа нь химийн эмчилгээгээр үлдсэн хавдрын эсүүдийг устгадаг. Цацраг эмчилгээг мөн энэ өвчинд хэрэглэх тохиолдол бий.

Бас нэг эмчилгээний төрөл бол дархлааны эмчилгээ (биологийн нөхөн сэргээлт) бөгөөд энэ нь өвчтөний дархлааг огцом сайжруулж, хорт хавдартай тэмцэхэд хүргэдэг байна.

 

Нойр булчирхайн хорт хавдрыг бууруулах ямар нэгэн арга зам бий юу?

Уг өвчнөөс сэргийлэх батлагдсан арга зам гэж байхгүй. Гэхдээ өвчин тусах эрсдэлийг бууруулахад нөлөөлөх хэд хэдэн зөвлөгөө бий. Үүнд:

  • Тамхи татахаа болих
  • Чихрийн шижин өвчнийг байнга хянах
  • Өөх, тос ихтэй хоол хүнснээс татгалзаж, илүү их хүнсний ногоо, жимс болон бүхэл үр хэрэглэх
  • Эрүүл жинтэй байх
12
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
7
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
5
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. G Rosa Rosa

    G Rosa Rosa

    2019/09/21 at 14:33

    А. Тэмүүлэн

  2. Sainbileg Jargalsaikhan

    Sainbileg Jargalsaikhan

    2019/09/22 at 03:01

    Zagalmailsan Etseg eniig unsh.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *