2023 онд 65 насыг зооглох, үзэгч олны залуудаа хайрлаж явсан 15 одууд 

0

Бараг өчигдөрхөн л Шэрон Стоуныг “Basic Instinct” киноноос амаа ангайлган харж суусан мэт санагдана. Тэр цагаас хойш жүжигчин хэдэн арван кинонд тоглосон ч бид түүнийг үзэсгэлэнтэй зохиолч бүсгүй Кэтрин Трамеллийн дүрээр л төсөөлсөөр. Итгэхэд амаргүй, гэхдээ уг кино дэлгэцнээ гарснаас хойш 30 гаруй жил өнгөрсөн байна. Харин Шэрон энэ жил 65 нас хүрэх нь. Бидний хайрлаж явдаг оддоос хэн нь 2023 онд 65 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх гэж байгааг сонирхоцгооё.

Кино гарахад Шэрон Стоун 34 настай байжээ

Album Online/East News, © Abaca Press / Alamy Stock Photo

 

Мишель Пфайффер 34 насандаа өөрийн уран бүтээлийн сан хөмрөгийг нэгэн алдартай дүрээр баяжуулсан байдаг. “Batman Returns” кинонд Catwoman дүрийг бүтээжээ

© Batman Returns / Warner Bros. and co-producers, © ZUMA Press, Inc. / Alamy Stock Photo

 

Аннетт Бенингийн анхны том амжилт нь “Bugsy”-гаар ирж байв. Зураг авалтын үед жүжигчин 33 настай байсан ба ирээдүйд нөхөр болох Уоррен Биттитэйгээ учирчээ

EAST NEWS/, Paramount/Courtesy Everett Collection/East News

 

Зүүн гар талын гэрэл зураг дээр домогт найруулагч Тим Бертон 39 настай байгаа юм. Түүний олон ч бүтээл алдаршсанаас дурдвал “Beetlejuice”, “Edward Scissorhands”, “Batman Returns” зэрэг болно

East News, Jordan Strauss/Invision/East News

 

Мэри Элизабет Мастрантонио 30 гаруй жилийн өмнө Робин Гудын хайртай бүсгүйн дүрийг бүтээжээ. Тухайн дүрээрээ 32 настай жүжигчин “Сатурн” кино шагналд нэр дэвшиж байсан удаатай

Warner Bros/Courtesy Everett Collection/East News, © Blindspot / Quinn’s House and co-producers

 

Зүүн гар талын гэрэл зургийг “Hercules: The Legendary Journeys” цуврал киноны сүүлчийн ангийн зураг авалтын үед авчээ. Тухайн төсөл дуусахад Кевин Собро 41 настай байсан байна

Universal/Courtesy Everett Collection/Everett Collection/East News

 

“Police Academy” эхний анги гарахад Стив Гуттенберг 25 настай байжээ. Харин зүүн гар талын гэрэл зураг 28 жилийн дараа буюу киноны 4 дүгээр хэсэг дээрх үе

EAST NEWS

 

Тим Роббинс “The Shawshank Redemption” кинонд 35 настайдаа тоглосон юм. Бараг л 30 жил өнгөрч, харин кино одоо ч IMDb сайтын дагуу киноны түүхэн дэх хамгийн шилдэг киноны жагсаалтыг тэргүүлсээр л байна

Castle Rock Entertainment/Collection Christophel/East News, © Variety / YouTube

 

Кевин Бейконы хамгийн алдартай бүтээл гэвэл “Hollow Man”-ы эрдэмтэн Себастьян Кейний дүр гэх байх. Тэр үед жүжигчин 42 настай байжээ

East News, Invision/Invision/East News

 

Роберт Патрикийн амилуулсан Т-1000 робот киноны түүхэнд хамгийн хорон муу санаатай дүр гэж хэлж болно. “Terminator 2: Judgment Day” дэлгэцээр гарахад жүжигчин 32 настай байжээ

© Terminator 2: Judgment Day / Carolco Pictures and co-producers

 

Энди Макдаулл алдартай кинондоо тоглоход бас л төдий хэрийн насных байсан гэдэг. Түүний тоглосон “Green Card” кино ихэд алдаршсан бөгөөд тэрээр Жерар Дапардьетэй цуг тоглож байв

EAST NEWS, Guerin Charles/ABACA/Abaca/East News

 

Вигго Мортенсен үзэгчдийн хайрыг дандаа л татаж ирсэн жүжигчин.“The Lord of the Rings” кинонд Арагорны дүрээр үзэгчдийг олон жил баясгаж ирлээ. Зүүн гар талын гэрэл зураг – тус киноны хоёрдугаар хэсэг, тэр үед жүжигчин 44 настай байжээ

New Line Cinema/Courtesy Everett Collection/East News, GilbertFlores/Broad Image/East News

 

Конек Гэри Олдмен – ер нь л муу талын дүрд тоглодог жүжигчин. “The Fifth Element” уран сайхны кинонд ч мөн адил. Энэ үед жүжигчин 39 настай байжээ

© The Fifth Element / Gaumont and co-producers, Stuart Hardy/ABACAPRESS.COM/Abaca/East News

 

“What’s Love Got to Do with It” кинонд Тина Тернерийн дүрийг бүтээсэн нь Анжела Бассетийн хувьд амжилт болсон юм. Жүжигчин тэр үед 34 настай байжээ

© What’s Love Got to Do with It / Touchstone Pictures and co-producers, FREDERIC J. BROWN/AFP/East News

 

80-аад оны үед Мадонна алдрын оргил дээр гарсан байсан юм. 8 дугаар сарын 16-ны өдөр поп-од 65 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэнэ. Зүүн гар талын гэрэл зураг дээр 28 настай байжээ.

© ZUMA Press, Inc. / Alamy Stock Photo, © The Tonight Show Starring Jimmy Fallon / YouTube

Хэнийх нь насыг мэдээд та гайхав?

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *