26 жилийн тэртээ дэлгэцнээ гарсан домогт “Титаник” кинонд тоглож байсан 13 жүжигчин хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

“Titanic” киног дурсахаар л өөрийн эрхгүй нүдэнд нулимс цийлгэнэдэг юм. Арга ч үгүй биз дээ, америкийн киноны түүхэнд хамгийн их сэтгэл хөдөлгөсөн уянгын кинонд тооцогддог бүтээл. Золгүй үйл явдлыг өгүүлэх уг бүтээл нь хэдэн сая үзэгчдийн зүрх сэтгэлд хоногшин үлджээ.

“Titanic” уран сайхны кино дэлгэцээр гарснаас хойш бүхэл бүтэн 26 жил өнгөрсөн байна. 1997 онд гарсан гэхэд нэг л итгэж өгмөөргүй. Өчигдөрхөн байсан юм шиг л бодогдоно. Роуз, Жек хоёрын хайр дурлалын төлөө үзэгчдийн зүрх сэтгэл бараг л зогсож байсан болов уу? Дэлгэцнээ гарснаас хойш олон жил өнгөрсөн ч гэсэн одоо ч шилдэг киноны жагсаалтад тэргүүлсээр л яваа уг бүтээлд тоглосон жүжигчид хэрхэн өөрчлөгдсөнийг сонирхоцгооё.

Жек Доусон – Леонардо Ди Каприо

Paramount Pictures / Johnny Nunez

 

Роуз Дьюитт Бьюкейтер — Кейт Уинслет

Paramount Pictures / Dave J Hogan

Жекийн хайртай бүсгүйн дүрд Кейт Уинслет тоглохгүй байх магадлалтай байжээ. Уг дүрд “Friends” цуврал киноны од Женнифер Энистон мөн яригдаж байсан түүхтэй. Мөн Гвинет Пэлтроу, Габриель Анвар болон Клэр Дэйнс нар яригдаж байжээ.

 

Маргарет Браун — Кэти Бейтс

Paramount Pictures / Jon Kopaloff

 

Роузийн ээж Рут – Фрэнсис Фишер

Paramount Pictures / Paul Archuleta

 

Роузийн зальтай сүйт хархүү Каледон Хокли – Билли Зейн

Paramount Pictures / Albert L.

“Titanic” уран сайхны киноны зураг авалт 7 сар үргэлжилжээ. Зураг авалтын багийнхан ажлынхаа ихэнх цагийг мөстсөн усан дээр өнгөрөөсөн гэдэг. Кейт Уинслет биеийн зарим хэсгээ хөлдөөсөн ч гэсэн зураг авалтыг таслахгүйгээр ажлаа хийсээр байв. Сэтгэлийн хат гэж үүнийг л хэлэх байх даа.

 

Жекийн найз Фабрицио – Дэнни Нуччи

Paramount Pictures / Kevin Winter

 

Баян эр Брюс Исмей — Жонатан Хайд

Paramount Pictures / Gareth Cattermole

 

Нэгдүгээр офицер Уильям Мердок — Эван Стюарт

Paramount Pictures / Stuart C. Wilson

 

“Titanic”-ийн ахмад – Бернард Хилл

Paramount Pictures / Shirlaine Forrest

 

Бяцхан охин Кора – Александреа Оуэнс-Сарно

Paramount Pictures / alexowenssarno

Найруулагч Жеймс Кэмерон кинондоо дуу хийх бодолгүй байсан гэдэг. Хөгжмийн зохиолч Жеймс Хорнер, дуучин Селин Дионы хүчтэй хоолой найруулагчийн бодлыг өөрчилж чаджээ. Үүний ачаар бид “My Heart Will Go On” гайхалтай дууг сонсох болсон юм. Энэ дууг одоо сонсохоор сэтгэлд шууд л “Titanic” кино санаанд ордог билээ.

 

Архитекторч Томас Эндрюс — Виктор Гарбер

Paramount Pictures / therealvictorgarber

Киноны ажил 1995 оноос эхэлсэн юм. Энэ хугацаанд Жеймс Кэмерон домогт усан онгоц хэвтэх далайн гүнд очиж нүдээр үзэхээр шийджээ. Найруулагч киногоо аль болох бодит үнэнтэй нийцүүлэхийг зорьсон нь амжилттай болсон. Тийм ч учраас үзэгчдэд илүү дотно хүрсэн гэж үздэг.

 

Офицер Лоу – Йоан Гриффит

Paramount Pictures / ioangruffudd

 

Роузийн ач охин – Сьюзи Эмис

Paramount Pictures / suzyamiscameron
16
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
6
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *