9-р сарын зурхай: Намрын эхэн сар таны амьдралд юу тохиолдох вэ?

4

Намрын налгар өдрүүд хаяанд ирж, ажил болон сургууль эхэлж, хөл хөдөлгөөн ихтэй Улаанбаатар хотын зураглал таны нүдэнд харагдаж байгаа биз ээ. Шинэ сар эхлэх бүр бид та уншигчиддаа зурхайн мэдээг хүргэдэг уламжлалтай. Тэр ч үүднээсээ 9-р сарын зурхайг хүргэж байна. Энэ сар юуг анхаарах уу, таны амьдралд ямар зүйл тохиолдох уу, хэрхэн амжилт бүтээлээр арвин байх уу гэх зэрэг асуултын хариултыг энэхүү мэдээллээс мэдэж авах боломжтой.

Хонь

Энэ сар од эрхэс Хонинуудад ивээлээ харамгүй хайрлах нь. Шинэ зүйлийг сурч мэдэх болон бүтээлчээр сэтгэхэд хэрэг болох асар их энерги, эрч хүчийг танд бэлэглэнэ. Муу мэдээ гэвэл, таны эрч хүчийг сулруулах хэд хэдэн сорилт амьдралд чинь гарч ирж болзошгүй.

Гэхдээ таныг тэгтлээ зовоохгүй бөгөөд энэ цаг үеийг ашиглаж, сэтгэл хөдлөлөө хянаж сурах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл энэ сар та амьдралд тохиолдох саад бэрхшээлийг хэрхэн даван туулах ёстойг ойлгож авах юм. Сарын дундуур амьдрал танд чухал зүйлсийн хариултыг хэлж өгөх бөгөөд амбиц болон баримталдаг чиг шугам чинь ялимгүй өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. Үр дүнд нь таны амьдралд цоо шинэ зорилго, зорилт гарч ирнэ.

Үхэр

Энэ сар Үхрүүд хүч чадалтай байх нь. Олон нийттэй харилцах, ямар нэгэн гэрээ байгуулах болон бизнесийн салбарт амжилт олох боломж өндөр байна.

Урам зоригоор дүүрэн байх бөгөөд юунд хүрэхээр зорьж байна, эсвэл хэнтэй ямар ажлаар ярилцахыг хүсэж байна гэдгээ сайтар тунгаахад буруудахгүй. Сайтар төлөвлөхгүй бол амжилтанд хүрэх тийм ч амар хялбар байхгүй болов уу.

Энэ сарыг гэрийнхээ эд хогшлыг сайжруулах болон гэр бүлтэйгээ илүү ойр байхад зарцуулах хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. Хайр дурлалын харилцаа болон бүтээлч байдал нааштай байх болно.

Ихэр

9-р сард таны анхаарах ёстой гурван чухал зүйл: орон гэр, гэр бүл болон сэтгэл хөдлөл. Сарын эхний хэдэн өдөр танд таагүй мэдрэмжүүд ар араасаа төрөхийг үгүйсгэхгүй. Хайр дурлалын харилцаанд ээдрээтэй асуудал үүсэж мэднэ.

Сарын дундуур таны зүрх бага зэрэг шархлах эсвэл хэн нэгэнд итгэл алдарвал бүү гайхаарай. Энэ бол таны өөрийгөө сонсох, шаардлагагүй харилцааг цаашид үргэлжлүүлэхээс зайлсхийх, гэр бүлтэйгээ цагийг ойр дотно өнгөрүүлэхэд туслах цаг үе байх болно. Таны сэтгэл санаа хямарснаас болж, ирээдүйн ажил, амьдралтай холбоотой чухал сонголт гарч ирж мэднэ.

Танд яг юу хэрэгтэй байна вэ? Тэр зүйлийнхээ төлөө шантралгүй урагшлах хэрэгтэйг од эрхэс зөвлөж байна.

Мэлхий

9-р сард Мэлхийнүүд эрч хүчтэй, бүтээлч байх учир, оюун санаа сайн ажиллаж, харилцаа болон бизнест өнгөтэй байх нь. Оюун санаа нь идэвхтэй, шийдэмгий байх бөгөөд үр дүнд нь бүтээлч сэтгэхүйн тусламжтайгаар амжилтанд хүрнэ.

Сарын дунд хүртэл болж өгвөл, муу үйлээс хол байж, аюул заналхийлэлд өртөхөөс сэргийлээрэй. Энэ сар танд шинэ найзтай болох, өөрийгөө нээж харуулах, бизнесээ сурталчлах эсвэл интернет орчинд олон хүний анхаарлыг эерэг байдлаар татах боломжийг олгоно.

Арслан

Энэ сар Арслангууд үнэхээр бүтээлч байж чадах тул шинэ авьяас чадвараа нээж, илрүүлэхийг үгүйсгэхгүй. Мөн танд ажил мэргэжлийн хувьд шинэ үүд хаалга нээгдэх сайхан боломж гарч ирнэ. Харин хий дэмий, шаардлагагүй зүйлд сэтгэлээ зовоох хэрэггүйг санаарай.

Гэр бүл болон орон гэртээ анхаарал хандуулж, болж өгвөл олон цагийг гэртээ, гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлэхийг хичээ. Санхүүгийн нөхцөл байдал 9-р сард давгүй байх боловч, хайхрамжгүй үйлдлээс болж өр, зээл тавихаас болгоомжил. Мөнгө олохын хэрээр үрэлгүй, оронд нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж хадгалаарай.

Охин

Төрсөн өдрийн мэнд хүргэе! Энэ сарын турш Охины ордод төрсөн хүмүүсийг аз, од ивээх болно. Сарын дундуур таны амьдрал цоо шинээр эхэлж болзошгүй. Энэ нь танд сонирхолтой бас адал явдалтай санагдана. Урам зориг, амбиц хүчтэй мэдрэгдэх тул амьдрал урьд өмнөхөөсөө илүү утга учиртай санагдахыг үгүйсгэхгүй.

Оновчтой шийдвэр гаргах, мэдрэмж дээрээ тулгуурлан дүн шинжилгээ хийх, зүрх сэтгэлээ юу хийхийг хүсэж, мөрөөдөж байгааг сонсоход хамгийн тохиромжтой цаг үе. Өмнөх шигээ төлөвлөсөн бүх зүйлээ нэг дор амжуулах гэж өөрийгөө зовоох хэрэггүй. Ингэж чадвал та биеэ амрааж, эрч хүчээ сэлбэж чадах юм.

9-р сард Охины ордынхон бага ч болов амсхийж, өөрийнхөө ирээдүйд хийж, бүтээх тэдгээр зүйлдээ зарцуулах эрч хүчээ нөхөж авах нь чухал. Та энэ сар өөрийгөө хэн болох, яагаад хорвоод хүн болж мэндэлсэн гэдгээ сайн ойлгож авна. Өөртөө болон од эрхэсийн тусламжинд найд. Ямар ч үед аливаа зүйлийг хяналтаас гаргах нь сөрөг үр дагаварт хүргэдгийг санаарай.

Жинлүүр

Энэ сар та нийгэмд эзэлж буй байр суурь болон үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Магадгүй эрч хүчгүй, сулбагар болон нэгэн хэвийн байхыг үгүйсгэхгүй.

Үүрэг хариуцлагаа алдахаас цаг ямагт сэрэмжил. Хэрэв та ажилдаа чин сэтгэлээсээ дуртай биш бол, хийж байгаа ажилдаа дурлаад үзэхэд гэмгүй. Энэ хүртэл хэрхэн зовж, хөдөлмөрлөснөө эргэн нэг санаарай. Гэртээ аль болох тав тухтай цагийг өнгөрөөж, сайн амарч ав. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, ойлгосон цагт та амьдралдаа олон өөрчлөлтийг бий болгоно. Сарын сүүлээр таны санхүүгийн орлого нэмэгдэх бөгөөд төрсөн өдөр чинь энэ сар тохиовол, хүсэн хүлээж байсан бэлгүүдээ авах нь ээ.

Хилэнц

Сарын эхний өдрүүдэд таны бие организм бага зэрэг зовиурлаж, тааламжгүй мэдрэмж төрөх бололтой. Тиймээс ямар нэгэн зүйл төлөвлөхийн оронд, гэртээ тав тухтай амарч авахад гэмгүй.

Энэ сар найз нөхөд, бусадтай холбоотой харилцаа, өөрийгөө нээж харуулах, урт хугацааны турш өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлж эхлэх болон мөнгө төгрөгтэй холбоотой асуудлуудад нухацтай хандах хэрэгтэйг санаарай. Үр дүнд нь та асар их эрч хүчийг олж авах болно. Өөрийнхөө бодсон бодолдоо тууштай байж чадах юм бол гайхалтай үр дүнд хүрнэ. Та бусдыг хэрхэвч өөрчилж чадахгүй. Харин тэднийг харж, ойлгож буй мэдрэмжээ өөрчилж болно гэдгийг бүү мартаарай. 9-р сард сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд таатай цаг үе.

Нум

Хэдийгээр Нумууд өөртөө итгэлтэй боловч, энэ сар таны өөртөө итгэх итгэлийг бага зэргээр ганхуулж мэдэх хэд хэдэн сорилтууд өмнө чинь гарч ирэхийг үгүйсгэхгүй. Өөрийн үнэ цэнэ, үзэл бодол, итгэл үнэмшил болон мэдрэмжиндээ анхаар.

Хэтэрхий их болгоомжлох нь асуудал тарьдаг болохыг санахад буруудахгүй. Гэхдээ сарын дундуур танд сайхан зүйлс ар араасаа тохиолдох болно.

Карьер, нийгэмд эзлэх байр суурь болон үүрэг хариуцлага нэмэгдэж, боломж бүхий үүд хаалга нээгдэнэ. Энэ үед таны ажил, амьдрал санаснаар чинь бүтэж байгаа юм шиг санагдана. Мөрөөдөл биелдэггүй гэж боддог уу? Тэгвэл та эндүүрч байна. Энэ сар Нумуудын хүсэл мөрөөдлийн зах зухаас нь биелж эхэлнэ.

Матар

Сарын эхэнд Матрууд урам зоригтой байх учир, сөрөг зүйлсээс аль болох хол байх тусам саад бэрхшээл холуур тойрно. Хайр дурлалын харилцаа дүрэлзэж буй гал шиг гайхалтай байх нь.

Энэ цаг үеийг хайртай хүнтэйгээ романтик өнгөрүүлэхэд зарцуулаарай. Магадгүй түүний хүсдэг зүйлийг биелүүлэхэд хамгийн тохиромжтой мөч айлчлан ирээд байна. Нэг гаргасан алдаагаа дахин бүү давт. Хайртай хүнтэйгээ урт хугацаанд хамт байхыг хүсэж байвал, түүнд шударга хандаж, зөв совин чинь юу хийх ёстой гэж сануулж байна, түүнийг нь эргэлзэлгүй хийгээрэй.

Таны бодол санаа биелэлээ олох үе ирнэ. Энэ сар бүтээлчээр сэтгэж чадвал, том амжилтын түлхүүрийг гартаа атгана. Бүтээлч байж чаддаг авьяасаа ил гаргаж ир. Бусдын хэлж буй үгний авахыг нь авч, хаяхыг нь хаяарай. Амьдралын үнэт сургааль хайрладаг хүн дээрээ очих эсвэл ажлаа шамдан хийх, нэг бол ном уншвал таны оюуны мэдлэгийг тэлэх болно.

Хумх

Хумхууд энэ сар өмнөө тавьсан зорилгодоо анхаарч чадвал, удаан хугацааны турш хүсэн хүлээж байсан үр дүн хаалгыг нь тогших нь. Өнгөрсөн саруудад ажил үйлс дорвитой бүтэхгүй байгаа юм шиг санагдаж байсан ч, энэ сар тэс өөр байх болно. Сарын эхнээс таны бодож санасан бүхэн биелэлээ олохыг та хараарай.

Сарын дундуур таны амьдралд гэнэтийн гэмээр гайхалтай зүйлс олон тохиолдоно. Хэрэв та хэтэрхий уян зөөлөн, уужим сэтгэлтэй нэгэн бол энэ сар таныг зан чанараа өөрчлөх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Өөрийгөө бага зэрэг сэтгэлийн хаттай, зоригтой, өөдрөг нэгэн болгож өөрчлөхөд буруудаад байх зүйл огтхон ч үгүй. Эрч хүчээ хэрэггүй зүйлд бүү зарцуул.

9-р сард эрүүл мэнддээ анхаараарай. Мөн сарын сүүлээр хийх үйлдлээ хянахгүй бол, сөрөг үр дагаварт хүрэх эрсдэлтэй байна.

Загас

Энэ сар Загаснуудын бүтээлч сэтгэхүй маш өндөр байна. Тэгэхээр 9-р сард бүтээлч байдлаа ашиглаж, амжилтанд хүрч болно. Үйл явцыг бүү түргэвчил. Өөрөөр хэлбэл өөртөө тохирсон цаг хугацааг хүлээ. Аяндаа танд эрч хүч, урам зориг хангалттай их хэмжээгээр мэдрэгдэнэ, тэр үед хөдөлж эхлээрэй. Энэ сарын турш таны хайр сэтгэлийн харилцаанд олон сорилтууд гарч ирнэ гэдгийг анхааралдаа авна уу.

Тэдгээр сорилтоос болж, хосуудын дунд маргаан үүсэж болзошгүй. Тантай санал бодол таарах, таныг үгүйсгэхээс илүү, дэмждэг хүнтэй хамт байвал аз жаргалаар бялхана гэдгийг санаарай. Та амьдралынхаа туршид үүнийг мэддэг байсан ч, мэддэггүй юм шиг загнасаар өнөөдрийг хүрсэн. Хэрэв танд ямар нэгэн зүйл таалагдахгүй санагдаж эхэлбэл, урам зориг өгөх, идэвхжүүлэх шинэ зүйлийг эрэлхийлээрэй. Дотор хүнтэйгээ ярилцахад гэмгүй. Итгэл үнэмшилтэй байж чадвал, энэ сар Загаснууд тун муугүй байх бололтой.

43
ХөөрхөнХөөрхөн
26
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

36 Сэтгэгдэл

  1. Mygaa Uka

    Mygaa Uka

    2019/09/04 at 09:02

    ene yag uneen itgej bn kkk

  2. Хулан Бөртэ

    Хулан Бөртэ

    2019/09/04 at 09:11

    Баярлалааа

  3. Amaraa Amaraa

    Amaraa Amaraa

    2019/09/04 at 11:30

    Ymar goe yum be moroodol mini bielegdej Ehlej bga

  4. Sekv Sekv

    Sekv Sekv

    2019/09/04 at 11:43

    Tursun udriin mend xvrgiy gj exelsen n bvvr ng setgel sanaag gegeeleg blgochixdog bnsht…azazaz 9 sar…xxxe

  5. Зол Заяа

    Зол Заяа

    2019/09/04 at 14:36

    aDavaadulam Dulaa

  6. Око Оюу Око Оюу

    Око Оюу Око Оюу

    2019/09/04 at 17:52

    Баярлалаа

  7. Handsuren Baigalmaa

    Handsuren Baigalmaa

    2019/09/04 at 19:49

    Margo Maral

  8. Bekh-Ochir Dulamsuren

    Bekh-Ochir Dulamsuren

    2019/09/04 at 20:12

    Zaa ajlaa shamdan hiie daa

  9. Dulamsvren Jamiynjaw

    Dulamsvren Jamiynjaw

    2019/09/04 at 21:17

    bayrlalaa goe uram zorig awlaa

  10. Bayarzaya Baatartsogt

    Bayarzaya Baatartsogt

    2019/09/04 at 21:18

    thank you

  11. Badamdorj Dulmaa

    Badamdorj Dulmaa

    2019/09/04 at 21:43

    9sar min ene zurhai shig goy baival goy do

  12. Enkhjargal Dashnyam

    Enkhjargal Dashnyam

    2019/09/04 at 21:46

    9 сар надад аз ивээг

  13. Davaasuren Gele

    Davaasuren Gele

    2019/09/04 at 21:48

    Enkhbayar Batdelger

  14. Jigmed Chimgee

    Jigmed Chimgee

    2019/09/04 at 21:54

    ???

  15. Золзаяа Б.

    Золзаяа Б.

    2019/09/05 at 00:11

    bayrallaa

  16. Ариун Ариун

    Ариун Ариун

    2019/09/05 at 01:18

    Болор Болор

  17. Jiigee Bt

    Jiigee Bt

    2019/09/05 at 01:34

    bolioch naad yum a

  18. Jiigee Bt

    Jiigee Bt

    2019/09/05 at 01:36

    hend yund boloich naad yum a

  19. Tuyashka Tuya

    Tuyashka Tuya

    2019/09/05 at 08:00

    Woow

  20. Жанерке Бория

    Жанерке Бория

    2019/09/05 at 08:28

  21. Badamdorj Dulmaa

    Badamdorj Dulmaa

    2019/09/05 at 08:35

    9sar min ene zurhai shig goy baival goy do

  22. Naidansuren Sarangerel

    2019/09/05 at 11:36

    taalagdlaa….

  23. Dolgor TserenLham

    Dolgor TserenLham

    2019/09/05 at 11:50

  24. Tsaizaw Oyuntuya

    Tsaizaw Oyuntuya

    2019/09/05 at 12:53

    saihan buhen tohioh boltugai

  25. Zandanbaatar Hishigjargal

    Zandanbaatar Hishigjargal

    2019/09/05 at 13:16

    Shn buhen min biyleh boltuugai

  26. Damchaa Chimedtseren

    Damchaa Chimedtseren

    2019/09/05 at 13:39

    Yu sansan 9 hvsel mini bieleh boltugai.

  27. Toogii Toogii

    Toogii Toogii

    2019/09/05 at 14:20

    Bayarlalaa

  28. Erdenebaatar Budsvren

    Erdenebaatar Budsvren

    2019/09/05 at 15:08

    9sard hvsel min biyleh boltugai

  29. Нараа Нараа

    Нараа Нараа

    2019/09/05 at 21:13

    аз ивээх болтугай

  30. Duk Tseegii

    Duk Tseegii

    2019/09/05 at 21:28

    sn sxn l bx boltugai muu bvxen alga bolgo

  31. B.T. Erdenezul

    B.T. Erdenezul

    2019/09/05 at 22:42

    Az iweeh boltugai

  32. Х. Энхлэн

    Х. Энхлэн

    2019/09/05 at 23:05

    Smile Smile Хулан Ч. Bulgaa Bulganchimeg Ромашка Машка А. Батзул

  33. Nyambat Nyamaa

    Nyambat Nyamaa

    2019/09/06 at 00:22

  34. Shinebayr Battulga

    Shinebayr Battulga

    2019/09/06 at 08:08

    Namriin ehen sar duuch bna malaa

  35. Hongoro Tsogoo

    Hongoro Tsogoo

    2019/09/06 at 16:42

    Odsvren ToDoo

  36. Otgoo Otgonjargal

    Otgoo Otgonjargal

    2019/09/06 at 20:21

    аз ивээг аз жаргал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *