Жирийн л нэг гал тогооны тугалган цаас нь гэр бүлийн санхүүг маш ихээр хэмнэх боломжтой хэрэгцээтэй зүйл юм. Үүнийг олон зүйлд хэрэглэж болно: хоол хадгалах, хоол хийх, хайруулын таваг цэвэрлэх болон мөнгөн эдлэлийг өнгө оруулах гэх мэт.
Өнөөдөр бид танд нэмээд нэг энгийн аргыг хүргэхээр бэлдсэн юм, та энэ аргын тусламжтай хувцсыг хоёр дахин илүү хурдан индүүдэж чадна.
Хувцас болон дотуур хувцсыг хэрхэн хурдан индүүдэх вэ?
Хувцсыг хурдан индүүдэхийн тулд танд хэрэг болох цорын ганц зүйл бол хоолны тугалган цаас юм.
Индүүний тавиур дээрх бүтээлгийг авч доогуур нь тугалган цаасаар сайтар бүрнэ. Дараа нь индүүний тавиурын бүтээлгийг дээрээс нь тавих ёстойг мартаж болохгүй. Индүүдэхэд бэлэн болсон бол одоо ажлаа эхэлж болно.
Тугалган цаас бол халууныг гайхалтай дамжуулагч бөгөөд хувцсан дээрх бүх атираа болон үрчлээсийг хоёр талаас нь тэнийлгэж арилгана. Та одооноос эхлэн дахиж хувцсаа хоёр талаар нь харуулах, эргүүлж тавьж индүүдэх ямар ч шаардлагагүй. Нэг талаас нь л индүүдэхэд доод тал нь тугалган цаасны тусламжтайгаар давхар индүүдэгдэж байгаа хэрэг.
Энэ аргын тусламжтай хувцас болон даавууг хоёр дахин илүү хурдан индүүдэх боломжтой. Үрчлээсийг нь арилгах гэж хувцсаа байнга нааш, цааш нь эргүүлэх шаардлага гарахгүй учир таны цаг хугацааг асар их хэмнэнэ.
Мөн тугалган цаасны тусламжтай гоёл чимэглэлтэй, торон болон торгон материалаас авахуулаад даавуун бүх төрлийн хувцсыг индүүдэхэд ямар ч асуудалгүй. Харин хувцас индүүдэхээсээ өмнө үдээс, уяа, утас зэргийг хувцаснаас түр салгаж авах хэрэгтэйг санаарай.
Та одооноос эхлэн хувцас индүүдэхдээ асар их цаг хэмнэх боломжтой болсон гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хэрэгтэй зөвлөгөө бүхий мэдээг дотнынхоо хүмүүст дуулгаарай.
Д. Мөнхцацрал
2019/02/15 at 16:18
Хэрэгтэй мэдээлэл бна ?
Solongo Gansukh
2019/02/15 at 16:51
Tavanjin Tavanjin
Sarangerel Dambaakhuu
2019/02/15 at 20:04
Bayrllaa
Oyunkhuu Dovchin
2019/02/15 at 20:45
Баярлалаа
Dumaa Dulamsvren
2019/02/16 at 06:57
Унэхээр сайхан санаа танилцуулсанд баярлалаа
Sambuu Buyanjargal
2019/02/16 at 07:04
Saihan eh oronhoo talaar goe taniltsuulag hiije bayarlalaa
Enkhtsatsral Tumur
2019/02/16 at 08:58
Шал буруу зөвөлгөө бн, индүүний уур нь доош гарж бж хувцас хуурай бн.
Narantsetseg Tsedendorj
2019/02/16 at 09:04
Narantsetseg Tsedendorj
2019/02/16 at 09:04
Oyun Damba
2019/02/16 at 10:24
Aldarmaa Tsendjav
2019/02/16 at 12:57
Uneheer saihan sanaa bn bayarllaa