Хүүхдийг ойлгож, тэдний хэлээр ярихад туслах маш энгийн 7 дүрэм

2

Эцэг эхчүүд үргэлж уурлаж, бухимдаж бас ширүүн хандлага гаргадаг, яагаад гэвэл энд тэнд хөглөрсөн тоглоомууд болон номууд, мөн өрөөн дэх эмх замбараагүй хувцаснууд тэдний тэвчээрийг бардаг. “Хэзээ чи энэ юмнуудаа цэвэрлэх гэж байна?” Энэ бол ээж болгоны асуудаг энгийн асуулт бас аав бүрийн хааяа нэг чангахан хэлдэг зүйл. Хүүхдэд хэлсээр байхад эцэг эхийнхээ үгэнд ороогүйгээс болж нөхцөл байдал улам хүндэрдэг. Үр дүн нь хаашаа ч, яаж ч эргэж болно.

NadyaEugene / Shutterstock.com

 

Хүүхдэд мэдлэгийг хэрхэн үр дүнтэй олгох вэ?

Хэрхэн хүүхдийг эцэг эхийнхээ хэлснийг сонсож, ойлгож, тэдний хүсэж байгаа зүйлийг нь шууд хийдэг болгох вэ? Үүний тулд асуудлыг амархан бас хурдан шийдэхэд туслах энгийн аргуудыг хэрэглэх боломжтой. Хамгийн эхлээд, та хүүхдийнхээ сэтгэл санааг ойлгох хэрэгтэй, өөрийгөө түүний оронд тавьж үзэж, түүний хэл яриаг сурах гээд хичээгээрэй.

1. Хэлэх зүйлээ боловсруулах

Эцэг эхчүүд эхлээд хүүхдийнх нь ямар ааш зан таалагдахгүй байгаа болон хэрхэн өөрчлөхийг хүсэж байгаагаа сайтар бодох хэрэгтэй. Сайн бод, сэтгэл хөдлөлөө хэлж буй үгэндээ оролцуулах хэрэггүй, тайвнаар хэл.

 

2. Тоглоом юм шиг жүжиглэх

Тоглоно гэдэг бол хүүхдийн хэзээ ч уйддаггүй зүйл билээ. Энэ бол яагаад та тэдэнтэй хамт тоглох ёстой гэдгийн шалтгаан, жишээ нь хамтдаа өрөө цэвэрлэх тоглоом тоглож болно. Энэ бол та хүүхдэдээ өөрийнхөө санааг эвтэйхэн арга замаар ойлгуулж байгаа хэлбэр юм.

 

3. Үйл хөдлөлөө ашиглах

Хүүхдүүд мэдрэмжээрээ мэдээллийг хүлээж авдаг. Тэд хүрч, харж, сэтгэл хөдлөлөөрөө хариу үйлдэл хийдэг. Энэ алтан дүрмийг санаж яв: цөөн үг хэлж, илүү үйл хөдлөлөө ашиглан, хэлэхийг хүсэж байгаа зүйлээ ухаалгаар илэрхийл.

 

4. Түүх ярих

Хэрэв таны үйл хөдлөл амжилттай болохгүй байвал олон дүрүүдийг оролцуулан, үлгэр зохиож хүүхдэдээ ярьж өг. Жишээ нь, “Нэгэн хөвгүүн царайлаг боловч, хэтэрхий залхуу байжээ, энэ зангаас нь болж түүнтэй хэн ч найзалдаггүй байв.” гэх мэт. Тэр дараа нь залхуу хөвгүүний дүрийг санаж, тоглоомуудаа хураадаг болно.

 

5. Ижил утгатай өөр үгнүүд ашиглах

Хүүхдийн ой санамж бага хугацаатай байдаг учир таны хэлсэн зүйлийг хамгийн дээд тал нь 3 хоног санана. Хэрэв та хэлсэн зүйлээ хүүхдийнхээ толгойд удаан хугацаанд байлгахыг хүсэж байвал, өөр өөр үгнүүд эсвэл үйл хөдлөл ашиглан, хэд хэдэн удаагийн давтамжтай хэлэх хэрэгтэй.

 

6. Хүүхдээ хүндлэх

Хүүхдүүд насанд хүрсэн хүмүүсээс ялгаагүй их хэмжээний анхаарал халамж хүсдэг ба эцэг эхийнхээ царайг харж байгаад ярилцах дуртай байдаг. Та хүүхдээ хүндэтгэх ёстой, тэдэнтэй ярихаасаа залхуурч хэрхэвч болохгүй. Тэдний нүд рүү харж байгаад ярилцах хэрэгтэй.

 

7. Үг хэллэгээ сонгох

Ааш зан болон аюулгүй байдлын талаар хүүхдэдээ ямар нэгэн зүйл хэлж байгаа үедээ “зөвшөөрөхгүй шүү-болохгүй” гэхийн оронд, “тэгж магадгүй учир-тийм эрсдэл үүсэж мэдэх болохоор” гэх мэт зөөллөсөн үг хэллэгээр хэлж байгаарай. Энэ нь албадаж байгаа хэрэг биш ба харин хүүхдийг төсөөлөн бодоход нь тусалж байгаа хэрэг юм. Жишээ нь, “Чи ганцаараа зам хөндлөн гарч чадахгүй” гэж хэлэх биш, харин “миний хүү ээжтэйгээ хамт зам хөндлөн гарч чадна” гэж хэлж байх нь чухал юм.

Бид танд дээрх энгийн дүрмүүд тус болохоос гадна хүүхдийнхээ нөхцөл байдалд тохируулан, тэдэнд ойлгуулж чадахаар зөв хэл яриаг сонгож чадна гэж итгэж байна. Энэ хэрэгтэй мэдээг бусад эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ сайхан харилцаатай байхын үндэс болгож, сошиал сүлжээгээр бусадтайгаа хуваалцаарай.

6
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *