Гэр бүл гэдэг энэ дэлхий дээрх хамгийн эрхэм чухал зүйл болохыг харуулсан 24 фото зураг: танд халуун дулаан мэдрэмжийг төрүүлнэ

2

Бидний дурсамжинд байгаа халуун дулаан, гэгээлэг мэдрэмжүүдийн 90% нь гэр бүлтэй ямар нэгэн байдлаар холбоотой байдаг байна. Бид ээжийгээ эрүүл саруул байгааг харах, анхныхаа хүүхдийг тэврэх болон хамаатан саднуудтайгаа урт хугацааны дараа уулзахдаа инээж, баярын нулимс гаргах үедээ аз жаргалыг мэдэрдэг.

Бид өнөөдөр та бүхэндээ хамгийн ихээр сэтгэл догдлуулам гэр бүлийн фото зургуудыг сонирхуулах гэж байна. Та эдгээр зургуудыг үзээд гэр бүл гэдэг юунаас ч илүү эрхэм чухал зүйл гэдгийг ойлгох болно.

“Өнөөдөр аав боллоо. Хэзээ ч ийм аз жаргалтай байсангүй.”

© WooooaaaaMaaaaannnnn / imgur

 

“Манай өвөө 103 насныхаа төрсөн өдрөөр 3 настай ачийнхаа хамтаар. Энэ зураг миний хувьд үнэхээр их үнэ цэнэтэй.”

© Howells2202 / reddit

 

Үүнийг л гэр бүл гэдэг:

© myfoxyfamily.com

 

“Манай ах дэлхийн талыг тойрч, аялж байгаад ирэх үед нь бид хоёр хоёулаа ижилхэн футболк, шорт өмсчихсөн байж байна гэж хэн мэдэх билээ. Гайхалтай!”

© youFlog / imgur

 

“Манай ээж хорт хавдраа амжилттай эмчлүүлж чадлаа.”

© perfectdrivermusic / reddit

 

“Эмээ маань намайг энэ зургийг заавал интернетэд оруулаарай гэж хүссэн юм, тэгвэл хүмүүс Италид ямар том хэмжээтэй улаан лооль ургадгийг хүмүүс мэдэж авна гэж тэр хэлсэн.”

© 3than6 / reddit

 

“Хүү бид хоёр Зул сарын баярт бэлэн.”

© CaptCash / imgur

 

Энэ хүү Зул сарын баяраар нэг л зүйл хүссэн бөгөөд тэрхүү хүсэл нь биелжээ.

© OctopussSevenTwo / imgur

“Манай гайхалтай эмээ өнөөдөр 100 насыг зооглож байна. Тэр дэлхийн Хоёрдугаар Дайны үед гэр бүлээ алдаж, нуранганаас амьд үлдэж чадсан юм. Тэр бол жинхэнэ домог.”

© Lansman 27 / reddit

 

“Энэ бол миний гайхамшигтай ээж, видео дуудлага хийхдээ эффект ашиглаж байгаа нь. Өнгөрсөн жил ээж маань хоёр дахь удаагаа зүрхний шигдээс болсон. Бидэнд магадгүй ярих цөөхөн өдөр үлдсэн ч юм билүү, хэн мэдлээ, тиймээс би өдөр бүр түүнийг эсэн мэнд байгаа эсэхэд санаа зовж, видео дуудлага хийж байгаа.”

© Shmorgg / imgur

 

Ээжийнх нь царайнаас охиноороо ямар их бахархаж байгааг нь олж харж болно. Энэ охин анхныхаа сургуулийг амжилттай төгсөж, сертификатаа гардаж авчээ.

© gabrieln_j 22 / reddit

 

“Манай аав орон нутгийн дэлгүүрт өвлийн өвгөн болдог байв. Бид түүнийг анх хараад үнэхээр их гайхсан шүү.”

© MichaelDerp / reddit

 

“Өөртөө биш надад зориулсаар ирсэн бүхэнд чинь баярлалаа, ээжээ.”

© Jicaar / reddit

 

5 үе нэг зурганд

© hootersbutwithcats / reddit

 

“Тэр ээжтэйгээ уулзаагүй олон сар болсон учраас түүнд гэнэтийн бэлэг барихыг хүсжээ.”

© etymologynerd / reddit

 

“Миний өмнөх эхнэр хүүг маань 3 настай байхад нь авсан. Одоо тэр 8 настай болсон. Би 1200 км газар давхиж, Талархлын баярын өдрөөр түүнтэй уулзахаар энэ бүгдийг хийсэн. Тэр хэлэхдээ муугүй хоол хийжээ гэж хэлсэн.”

© unknownauthor / imgur

 

“Эмээ маань 93 настай, ой санамжаа бага багаар алдаж байгаа, гэхдээ тэр одоо ч гэсэн чадварлаг гурил элддэг хэвээрээ шүү.”

© HoneyNutz / reddit

 

“Би энэ бяцхан цэцгийн баглааг Ээжүүдийн өдрөөр ээждээ зориулж хийсэн юм. Би завгүй ажилтай байдаг учир надад том, сайхан цэцгийн баглаа худалдаж авах ямар ч боломж байсангүй.”

© hotflipflop / reddit

 

“14 сарын өмнө бид түүнийг үрчилж авахаар онгоцоор явсан. Өнөөдөр бид түүний эгчийг үрчилж авахаар дахиад л онгоцоор явж байна.”

© manlikeelijah / reddit

 

“Миний охин шиг анх удаагаа зул сарын гацуур модыг хараад ингэтлээ их баярлаж байгаа өөр хүн алгаа.”

© maceymcr95 / reddit

 

Энэ бяцхан охин Непальд байгаа аавтайгаа видео дуудлага хийж байна гэж эхэндээ бодсон ч, сүүлдээ түүнийг гэртээ ирсэн гэдгийг мэдчихлээ.

© unknownauthor / imgur

Аав маань анхныхаа ачийг тэврээд зогсож байна

© ohbear64 / reddit

 

“Би хүүгээ өвөөгийнхөө нэрээр нэрлэсэн.”

© BippityBoppityBoomshakalaka / imgur

 

Тим Данкан охиныхоо хамтаар

© OctopussSevenTwo / imgur

Бид энэхүү мэдээлэл танд гар утсаа гаргаж, хайртай дотнын хүмүүс рүүгээ залгаж, ямар их хайртай гэдгээ хэлэх сэдэл төрүүлж чадсан гэдэгт итгэлтэй байна.

Та халуун дулаан гэр бүлийн харилцааг чухал гэж боддог уу?

43
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.