Хүүхдээ гар утас, таблетаас хол байлгах 8 арга

1

Орчин үеийн хүүхэд өлгийтэй байхаасаа л компьютер, ухаалаг гар утас, таблет ашиглах нь холгүй байна. Энэ нь эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, эмч нарыг болгоомжлолд оруулах ажээ. Гажетад хэт их дурлах нь сөрөг үр дагавартай болохыг бид бүгд мэднэ. Хүүхдүүдээ хэрхэн аюулгүй тайван өсгөх вэ?

Тоон төхөөрөмжөөс хүүхдээ зайтай өсгөхөд туслах 8 аргыг танд танилцуулж байна.

1. Хүүхдийн тоон төхөөрөмж ашиглах цагийн хязгаарыг нарийн тогтооно

Зурагт, компьютер болон гажетийн дэлгэцийн өмнө өнгөрөөх цаг нь хүүхдийн наснаас хамаарна. Америкийн хүүхдийн эмч нарын академи дараах зөвлөмжийг өгчээ:

  • Төрснөөс хойш 18 сар хүртэл: ямар ч дэлгэц, үүнд зурагт ч хамаарна. Гэхдээ хайртай өвөө эмээ, өөр бусад хамаатан садантайгаа скайпаар харьцаж болно.
  • 2-5 нас хүртэл: дэлгэцийн өмнө өнгөрөөх цаг 1-ээс хэтэрч болохгүй. Дэлгэц гэдэгт: ухаалаг утас, зурагт, таблет, компьютер орно.
  • 6 наснаас дээш хүүхдүүд тодорхой хугацаанд л дэлгэц харна (мэргэжилтнүүд өдөрт 2 цагаас хэтрэхгүй гэж үзэж байна). Гажет хэрэглэх цаг нь хүүхдийн эрүүл өсөлтөнд нэн шаардлагатай нойр, идэвхтэй хөдөлгөөн хийх үеийн цагаас авахгүй байх ёстой.

 

2. Бүү хоригло – өөр хувилбар санал болгоно

“Өөр юм хий” гээд шууд гар утас, таблетийг нь хураах нь хүүхдийг мухардалд оруулна. Өөр хувилбар буюу хүүхдэд сонирхолтой зүйл санал болгоорой: спорт, аялах, зурах, унших, загасанд явах – хүүхдийн насанд тохирсон ажил байна.

 

3. Үлгэр дуурайлал үзүүл

Хүүхдүүд эцэг эхийнхээ үйлдлийг хуулбарладаг. Ээж номтой бол хүүхэд ч гэсэн ном унших сонирхол төрнө, гар утастай ч мөн адил дүр зураг харагдана.

Та гажет хэрхэн хэрэглэж байгаагаа дүгнээрэй. Их цаг зарцуулж байна уу? Цахилгаан шуудан, мэдээ зэргийг байнга шалгаж байна уу? Та өөрөө интернет, тоон төхөөрөмжөөс аль хэр чөлөөтэй байна вэ?

 

4. Интернетээр хүүхэдтэйгээ цуг зугаалахдаа удирдагч нь байгаарай

Интернет, тоон төхөөрөмжийг зөвхөн тоглоход ашигладаггүй, мөн мэдээлэл авахад ашигладаг болохыг хүүхэддээ үзүүлээрэй. Өөрөөр хэлбэл мэдээллийн их уурхайг бодитоор харуулна. Хүүхдийн сонирхолыг тат, сонирхсон зүйлийнхээ хариултыг өөрсдөө интернетээс олж унших чадварыг суулга, туршлагаасаа хуваалцаарай.

 

5. Хүүхдийн сонирхож байгаа контентийн чанарыг анхаарна

Интернет ашиглах, цахим хуудсаар зочлох эсэхийг эцэг эх нь 9 нас хүртэл нь хянана. Аль болох сургалтын цахим хуудсаар зочлуулж хүүхдийн анхаарал хандуулах, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд чиглүүлнэ.

“Эцэг эхийн хяналт” горимыг компьютер дээрээ тохируулснаар хүүхдийн нэвтрэх сайтыг хязгаарлаж болох ажээ.

 

6. Интернет, тоон төхөөрөмжийн бүсийг гэртээ тогтооно

Гэр бүлдээ интернет, гажетгүй бүс (унтлагын, хүүхдийн өрөө) болон цагийг (өглөөний цай, өдөр, оройн хоол, агаарт гарах) тодорхойлно. Хүүхдийн өрөөнд компьютер тавих хэрэггүй. Хоолны ширээний ард, хүүхдийн өрөөнд таблет ашиглахгүй гэдгийг нь сайн ойлгуулаарай.

Хүүхдийн эмч нарын үзэж байгаагаар хүүхэд унтахаасаа 1 цагийн өмнө дэлгэц харахгүй байх нь зүйтэй гэжээ.

 

7. Өсвөр насны хүүхдэд сошиал сувгийн зарчмыг ойлгуулж, болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлнэ

12 нас хүртэл – ямар ч сошиал суваг байхгүй байвал сайн. 12 наснаас дээших өсвөр насны хүүхдүүд өөрийгөө ойлгож, эргэн тойрны харилцаа чухал болж эхэлдэг учраас сошиал суваг ашиглаж эхэлнэ.

Энэ үед сошиал сувгийн зарчмыг сайтар ойлгуулаарай. Хүүхдээ өөрийн найз нарын тоонд оруулах, хүүхдийнхээ зургийг нийтлэх зэргээс зайлсхийнэ. Хүүхэд өөрийн орон зайтай байж өөрийн эрхээ эдлэх ёстойг та ухамсарлана биз ээ.

 

8. Эрсдэлийн талаар хэлж өгнө

Томчуудын хараа хяналтгүйгээр сайтаар зугаалах зөвшөөрлийг өгөх тэр үед та интернетийн аюулыг тайлбарлаж өгөх ёстой. Үүнд:

  • Интернет-хорт явуулгыг хэрхэн хүлээн авах
  • Гаж үзэгдэл байгааг
  • Хувийн мэдээллээ нээлттэй орхисноос үүдэх аюул
  • Элдэв мэдээлэл татах
  • Интернетэд тавьсан болгон нийтэд нээлттэй байх учраас аливаа мэдээлэл тавихдаа маш болгоомжтой хандах ёстойг
  • Ямар нэгэн алдаа хийсэн бол аав ээждээ айлгүй шууд хэлж тусламж хүсэх ёстойг анхааруулан хэлээрэй.
10
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Bolormaa Agwaanjamts

  2. Ундармаа Ундраа

    Ундармаа Ундраа

    2017/08/31 at 16:03

    Aab eniig unsh

  3. Manduul Goomaral

    Manduul Goomaral

    2017/08/31 at 16:30

    Tumendelger Gonchig

  4. Maralmaa Munkhbat

    Maralmaa Munkhbat

    2017/08/31 at 17:21

    Munkhbat Dagvajantsan

  5. doprisvren

    2017/09/06 at 02:14

    porno vzdeg hvhdvvd utasnaas saldgvim pornoni don shvgelsen bl tgd utasiin bnga ugj bj zver blno

  6. doprissvren

    2017/09/06 at 02:21

    utasnaas ih yum surna shuu alaan talaan gaj togloom harsaar bgad terigee amidrald heregjvvlj bgad vhsen malnuud ar arasa garsaarl bn yu togloj bgaga oilgoh chadwargv yumnud amidral deer bielvvlj vzehiig muruuduh ni medeej shd

  7. altai

    2017/09/06 at 02:30

    hvhed bagasa utastai haretsaj bhad zvgeeree anhaaral tuvluruh ni saijrad olon turliin togloom togloj vzeh sonirholtoi blno

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *