Хэт их идэхээс зайлсхийхийн тулд гал тогоогоо цэвэрлэ

0

Хэрэглэсэн сав суулга угаах ажлыг хойш тавьмаар санагддаг. Харин энэ нь эрүүл мэнд, бие галбирт муугаар нөлөөлдөг ажээ.

Корнеллийн их сургуулийн хийсэн судалгаанаас харахад, бохир заваан цэвэрлээгүй гал тогоонд байснаар хүн хоёр дахин их калори авдаг байна.

Эрдэмтэд хүмүүсийг хоёр бүлэгт хуваан туршилт хийжээ. Эхний бүлгийн хүмүүсээс өөртөө итгэлтэй байсан амьдралын тэр үеийг бичих даалгавар өгсөн бол, нөгөө бүлгээс амьдрал хяналтаас гарч байсан тэр үеийг дурсан бичих даалгавар өгчээ. Ингээд зарим нэг хүмүүсийг бохир гал тогоонд оруулж хүлээлгэсэн байна, хаа сайгүй бохир сав суулга, сонин, утас нь байнга дуугараад л… Нөгөө хэсгийг нь цэвэрхэн, чимээгүй гал тогоонд оруулжээ. Хоёр гал тогоонд хоёуланд нь амттай жигнэмэг, крекер, лууван тавьсан байсан, чөлөөтэй идэж болно.

Амьдралынхаа стресстэй үеийг дурсан санаж бохир гал тогоонд орсон хүмүүс 10-хан минутад цэвэрхэн гал тогоонд байсан хүмүүсийг бодвол 53 ккал илүү авсан байв. Тэд жигнэмэгийг ар араас нь идсээр байв.

Эмх замбараагүй байдал, стресс, итгэл үнэмшилгүй байх – эрүүл зөв хооллолтын дайсан.

Энэ нөхцөл байдалд бид нэгийг бодож эхэлнэ: “Бүх зүйл хэвийн биш байхад би яагаад өөртөө анхаарал хандуулах ёстой гэж?” хэмээн туршилтыг удирдсан сэтгэл зүйч Ленни Вартанян хэлжээ.

Өөрийнхөө амьдралд итгэлтэй, сэтгэл хангалуун байсан хүн 100 ккал бага хэрэглэсэн байв. Тайван байхад бид хэтрүүлж иддэггүй болохын бас нэгэн баталгаа юм. Гэр цэвэрхэн байх нь стрессийг бууруулж байгааг ч мөн энэ туршилтаас харж болно. Гэрээ цэвэрлэх, тэр дундаа сав суулгаа угааснаар бид дотоод сэтгэлийн тайвшрал авч байгаагаа мэдэрдэггүй ажээ.

4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *