Бага идсэн ч хурдан таргалдгийн 12 шалтгаан

3

Та хангалттай цагаар унтаж, эрүүл хооллож байгаа ч жин нэмээд байна уу? Дараах 12 алдааг гаргахаас зайлсхийгээрэй.

1. Та хоолны цагийн хувиар ашигладаггүй

Таны бие машин л гэсэн үг. Бие организм өлссөн үедээ энергийг илүү хурдан үрж эхэлдэг. Таны бие удахгүй шинэхэн хоол хүлээж авна гэдгээ мэддэг шүү дээ.

Хэрэв та өөр өөр цагт хоол идэж, мөн хоолгүй хэдэн цагаар ажилладаг бол таны биеийн бодисын солилцоо удаашрах болно. Бие чинь зүгээр л энергиэ хадгалах төлөвт шилжиж байна гэсэн үг юм. Учир нь дараагийн удаа хэзээ хооллох бол гэдгийг мэдэхгүй шүү дээ.

Бодисын солилцоогоо тогтвортой түвшинд барихын тулд 3-4 цаг тутамд нэг удаа хоолловол тохиромжтой. Бага порцоор идэх нь хамгийн чухал гэдгийг санаарай.

2. Та дэндүү бага ус уудаг

Бие махбодийн эсийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тэдэнд хангалттай их хэмжээний ус шаардлагатай. Биед ус дутагдахад хүний бие шатааж чадах хэмжээнээсээ 2%-иар бага калори шатаадаг.

Хэрэв танд энгийн цэвэр ус таалагдахгүй байгаа бол ногоон цайгаар орлуулаарай. Аяга бүр бодисын солилцоог багадаа 3 цагаар хурдасгадаг. Кофе ч бас адил үүрэг гүйцэтгэнэ.

3. Та сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалздаг

Сүүн бүтээгдэхүүн нь тэжээлийн бодис ихээр агуулдаг. Эдгээр нь өөхийг шатаах мөн булчингийн үйл ажиллагааг дэмждэгээрээ давуу талтай.

Ялангуяа линолийн хүчил чухал үүрэгтэй. Энэ хүчил нь казейн, кальциас бүрдэх шар сүү юм. Кальци нь бодисын солилцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөхний эсэд хэр их хэмжээгээр агуулагдана тэр хэмжээгээрээ бие дахь өөхийг шатаах болно.

4. Та биеийн ачаалалд анхаарал хандуулдаггүй

Бэлтгэл дууссаны дараа хүний биеийн бодисын солилцоо хурдсаж эхэлдэг. Энэ нөлөө нь ойролцоогоор 48 цаг үргэлжилдэг. Тиймээс долоо хоногт ядаж гурван удаа биеийн тамираар хичээллэж байгаарай.

Үүнээс гадна, биеийн хүчний дасгалууд нь булчинг хөгжүүлдэг. Үүнд бие их хэмжээний энерги зарцуулах шаардлагатай болно.

5. Та бол шар шувуу

Нарны гэрэл хүний биеийн бодисын солилцоонд маш чухал. Учир нь юу вэ гэвэл нарны гэрэл нь хоногийн хэмнэлийг тогтворжуулдаг.

Хэрэв хэмнэл алдагдвал таны бодисын солилцоо удааширна. Учир нь хоногийн хэмнэл алдагдсанаар таны бие байнгын аюулд байгаагаар мэдэрдэг.

Тиймээс аль болох эрт сэрэхийг хичээгээрэй. Үүний дагуу орондоо эрт орж байгаарай.

6. Та нүүрс ус огт хэрэглэхгүй байхыг хичээдэг

Нүүрс ус огт хэрэглэхгүй байхыг хичээнэ гэдэг маш аюултай санаа юм. Таны булчинд гликоген хэрэгтэй. Харин гликоген нь нүүрс усны нөөцөөс үүсдэг.

Үүнээс гадна та нүүрс ус хэрэглэхээ боливол архаг ядаргаанд орж болзошгүй. Гликогенгүйгээр та ямар ч энергигүй болох болно.

7. Та заримдаа чипс, жигнэмэг, хайрсан талх иддэг

Хэрэв та жингээ хасахыг хүсдэг ч чипс, жигнэмэг, чихэртэй тараг байнга иддэг бол энэ зуршлаа өөрчлөх хэрэг гарах нь дээ. Та аль болох хоргүй транс тос болон элсэн чихэргүй зууш идэж сурах хэрэгтэй. Ханаагүй тосны хүчилтэй зуушийг сонгоорой.

Хушга – гайхалтай сонголт. Хэрэв ямар нэг шалтгаанаар танд таалагддаггүй бол өөр төрлийн самрыг сонгоорой. Мөн ямар ч хүнсний ногоог хэрэглэвэл тохиромжтой.

8. Та хэт өндөр температурт унтдаг

Термостатаа шалгаад үзээрэй. Таны бие тохиромжтой температурт унтаж амрах үед калорийг эрчимтэй шатаадаг. Энэ нь хүйтэн өрөөнд унт гэсэн үг биш юм. Унтлагын өрөөний хамгийн тохиромжтой температур цельсийн 18-19 градус байх ёстой гэдгийг анхаараарай.
Гэдэс, өгзөг орчмын өөх шөнө хамгийн хурдан шатдагийг санаарай.

9. Иоджуулсан давс, хүнс бага хэрэглэдэг

Далайн давс нь бусад давсыг бодвол биед хор багатай учир бид түлхүү сонгодог. Гэвч хэвийн бодисын солилцоог иод дэмждэг. Тиймээс хааяа иоджуулсан давс худалдан авч хэрэглээрэй.
Мөн иод агуулсан хүн хэрэглэж хэвшээрэй: далайн ургамал, өндөг, сам хорхой, сагамхай загасны элэгний тос.

10. Та органик бүтээгдэхүүн хэрэглэдэггүй

Пестицидэд агуулагдах бодисууд нь энерги шатаахад саад болдог. Хор нь бодисын солилцоог удаашруулдаг. Үүнээс өөрийгөө яаж хамгаалах вэ? Дэлгүүрээс жимс ногоо түлхүү худалдан ав. Хүлэмжийн бүтээгдэхүүн худалдан авахаас зайлсхийгээрэй.

11. Та төмрийн хэрэгцээгээ хангалттай авдаггүй

Хэрэв таны биед төмөр дутагдаж байгаа бол таны булчин хүчилтөрөгчийн архаг дутагдалд орж байгаагийн шинж юм. Үүний үр дүнд бие сульдаж, ядрах болно.

Эмэгтэйчүүд төмрийн хэрэглээндээ илүү анхаарал хандуулах ёстой. Буурцагт болон хар навчит ногоог түлхүү хэрэглээрэй – бууцай, брокколи, хятад байцаа.

12. Та хэтэрхий их санаа зовдог

Энэ дэлхий дээр би стрессгүй амьдардаг гэж хэн ч хэзээ ч гайхуулахгүй. Хүний тайван өдрүүдэд шатаадаг калорийг стресстэй үеийн шатах калоритой харьцуулбал стресстэй үед 100-аар бага калори шатаадаг юм байна.

Үүнээс гадна стресс биднийг эрүүл бус хооллолтонд хөтөлдөг. Тиймээс тайвширч стрессдэхгүй байх гэж хичээх нь маш чухал юм шүү. Танд аль сонголт илүү тохиромжтой байна тэрийг л сонгож байгаарай. Жигд гүнзгий амьсгаа авах нь өөхийг эрчимтэй шатаадгийг санаарай.

32
ГоёГоё
13
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
6
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Б. Түвшинзаяа

    2016/02/13 at 18:10

    @choi choi

  2. мөнхдэлгэр

    2016/02/13 at 19:13

    Их идсэн ч таргалдаггүй шалтгааныг оруулаад өгөөрэй

  3. Зочин

    2016/02/13 at 21:03

    Mash heregtei medeelel bn bayrlalaa

  4. Зочин

    2016/02/13 at 21:10

    enenii achaar bi targalah bolomjtoi gesen uguu hha

  5. oogii

    2016/02/15 at 11:29

    sagamhai zagas gej yamar zagas bdag yum bol helj ugch tus bolooch

  6. B.Delgermaa

    2016/02/16 at 14:28

    bugd taarch bn tgd l baga iddeg bj targaldag ym bn shdee

  7. Zochin

    2016/02/17 at 07:52

    Za Jaraahai ot horxoi l idehgui mongoloo bi

  8. батсух

    2016/02/18 at 06:21

    сайхан б а

  9. Зочин

    2016/07/04 at 02:06

    9. Мөн иод агуулсан ХҮН хэрэглэж хэвшээрэй: гэнэ дэ…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *