Өчигдөрхөн л хүн болгон хошуурч байсан хэрнээ, өнөөдөр дэлгүүрт тоож ч харахаа больсон өвлийн 10 хувцас

0

Жил болгон л моод өөрчлөгдөж байгаа, бид ч үүнийг дагаад өөрчлөгдөхөд хүрдэг – шинэ чиг хандлагыг дагахаас гадна загварлаг харагдахын тулд бүр ирээдүйг харж сурах хэрэгтэй болдог. Энэ асуудал өвлийн хувцсыг ч тойрч гарахгүй.

Энэ жил өвлийн ямар хувцас моодноос гарсан хийгээд ямарт нь анхаарал хандуулах ёстойг танд танилцуулахаар бэлдлээ.

Үслэг эдлэл

© Depositphotos.com

Цаг хугацаа өнгөрөх тусам зөвхөн үслэг шуб төдийгүй амьтны үс, арьсаар хийсэн бүхий л төрлийн хувцасны эрэлт хэрэгцээ багасна. Үүний оронд өөр материалаар хийсэн гадуур хувцас түгээмэл болох юм: акрил, хиймэл арьс, эко арьс. Үүнд баярлах л хэрэгтэй. Хэрвээ та дэлгүүрт саяхан гоё үслэг шуб харсан бол бодлоо өөрчилсөн нь дээр дээ.

 

Свитер даашинз

© Depositphotos.com, © Depositphotos.com

Бариу, дулаахан даашинзнаас татгалзсан нь дээр – биед ямар ч эвтэйхэн байсан хамаагүй галбирын өөг улам тодосгож өгдөг. Үүний оронд илүү чөлөөтэй загвар сонгохыг хичээгээрэй, оверсайз загвар эсвэл бага зэрэг замбараагүй, унжсаныг.

 

Монохром өнгийн дулаахан хувцас

© Head over Heels / Shutterstock, © Dzhulbee / Shutterstock

Яаж ч дулаахан, эвтэйхэн харагдсан бай хамаагүй, монохром өнгийн хувцас алдартай биш болоод удаж байна. Одоо ийм загварын хувцас өмсвөл урьдын сайхан цагаа дурсаж дээ л гэж бодох байх. Тиймээс өөр өөр өнгөтэй хувцас сонгохыг хичээгээрэй. Гэхдээ хувцаснууд нь загвар төдийгүй өнгөөрөө өөр хоорондоо зохицсон байх ёстойг мартаж болохгүй шүү.

 

Богино хүрэм

© Depositphotos.com, © Depositphotos.com

Богино хүрэм моодноос аажим гарсаар л байна. Ийм загварын хүрэмд нэг дутагдалтай тал бий, үүнийг нүд аниад өнгөрөөж болохооргүй санагддаг: хэт богино. Дулаан уур амьсгалтай бүс нутагт богино хүрмээр гоёж болох юм, харин эрс тэс цаг агаартай газар буюу агаарын хэм тэгээс доош ордог газар өвөлдөө урт хүрэм өмсөж байх нь аль ч талаараа давуу. Жишээ нь, хиймэл үсээр хийсэн загварлаг, биед эвтэйхэн шуб.

 

Зузаан өсгийтэй гутал эсвэл ботинк

© Depositphotos.com, © Depositphotos.com

Хэзээ ч юм үнэхээр алдаршиж байсан энэ загварын гутал одоо моодноос гарсан. Оронд нь арзгар ултай гутал моод болжээ. Ийм загварын гутал хөлд үнэхээр эвтэйхэн – даашинз, жийнс, тэр ч бүү хэл ажлын өмдтэй ч зохицдог. Хэрвээ та өсгийтэй гутал өмсмөөр байгаа бол нарийн өсгийтэйг сонгохыг хичээгээрэй.

 

Шигтгээтэй малгай

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шигтгээ болон орой дээрээ том бөмбөлөгтэй малгай ч гэсэн моодноос гарчээ. Гэхдээ ийм загварын малгайг яаран гаргаж хаях гэсний хэрэггүй, бас цааш хийж мартах ч шаардлага алга – моод гэдэг чинь тойргоор явдаг зүйл, хэдэн жилийн дараа эргээд моод болох магадлал өндөр. Харин одоо элдэв гоёл чимэглэлгүй минималист загварын малгай сонирх.

 

Спорт хүрэм

© Depositphotos.com, © Depositphotos.com

Спорт загварын богино шуб нь загварлаг эмэгтэйн дүр төрхийг бүрдүүлэх хувцас гэж огт харагддаггүй. Үүний оронд спорт сөдөн хүрэм өмссөн нь дээр эсвэл бүр сонгодог загварын хиймэл үсээр хийсэн шуб өмс.

 

Үслэг оруулгатай хүрэм

© Depositphotos.com, © Depositphotos.com

Өвлийн хүрэм – юуны түрүүнд хэрэглээгээ бодох хэрэгтэй, дараа нь л гоё ганган харагдахаа бод. Энэ улиралд сүртэй үсэрхэг оруулгатай сөдөн хүрэм дараагийн ээлжинд хоцорч байна. Тиймээс даруухан, аль болох минималист загварын хүрэм сонгохыг бодоорой.

 

Ковбой загварын гутал

© Depositphotos.com, © Depositphotos.com

Нэг хэсэгтээ ийм гутлыг мартах хэрэгтэй. Гэхдээ хэсэг хугацаанд л, яагаад гэвэл энэ загварын гутал нэг бол алдаршаад л, нэг бол мартагдаад л явдаг. Дээр дурдсаны адилаар арзгар ултай гутал энэ жил моод болсон. Түрийний уртын хувьд өвдөг хүртэл байж болно.

 

Оверсайз кардиган

© Lena Pan / Shutterstock, © Depositphotos.com

Та ямар ч гоё галбиртай байсан хамаагүй ийм загварын кардиган өмсөхөд бүгд далд орно. Бид моод л дагаж хувцасладгаас хойш нэг хэсэгтээ биед эвтэйхэн дулаан кардиганыг мартахад хүрэх нь ээ. Энэ улиралд өөр загвар моод болоод байна –  арай богино бас товчтой.

Та моодны өөрчлөлтийг хэрхэн хүлээж авдаг вэ? Та өвлийн хувцсандаа шинэчлэлт хийсэн үү?

11
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *