Сайтар ухаж эргэцүүлж үзвэл тийм ч хорон муу санаатай биш гэдэг нь ойлгогдох, хүүхэлдэйн киноны сөрөг талын 10 дүр

0

Бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонууд бидэнд нэг зүйлийг маш сайн ойлгуулсан: сайхан сэтгэл хорон муу зүйлд ямар ч боломж өгөлгүй ялан дийлдэг. Амьдралын наадах цаадахыг ойлгодог болсон хойноо сонгодог хүүхэлдэйн кино үзэхэд зарим нэг хорон муу санаатнууд тийм ч муу биш байсныг ойлгоно. Бид тэднийг сайтар таниагүй байжээ.

Бид бага нас руугаа буцахаар шийдэж дахин Малифисент, Урсула, Сорвит зэрэг алдартай хүүхэлдэйн кинонуудын эсрэг дүрийг сайтар судалж тухайн үед эдгээр дүр яагаад бидний дургүйцлийг төрүүлж байсныг ойлгох гэж хичээсэн юм. Одоо бол зарим нэг дүрүүдийг үнэхээр өрөвдөж эхэллээ – олон жилийн турш бид тэднийг дэмий л үзэн ядaж байжээ.

“SpongeBob SquarePants” хүүхэлдэйн киноны ноён Крабс

© SpongeBob SquarePants / Nickelodeon Animation Studio

Тийм ээ, ноён Крабс харамч бас шуналтай. Тийм ээ, тэр бас өөдгүй. Тийм ээ, тэр бас ажилтнууддаа хөндий хүйтэн ханддаг (өөрийн охин Перлдээ ч мөн адил). Гэхдээ Южин өөрийнхөө бодит төрхийг багны ард нуухыг хүсдэггүй. Тэр авьяаслаг бизнес эрхлэгч, худалдаа наймаа эрхлэх өөрийн гэсэн мэдрэмжтэй. Тэгээд ч Крабс сэтгэлийн гүндээ охин Перлээ ч тэр, Спонж Бобыг ч тэр хайрлаж явдаг.

 

“Tom and Jerry” хүүхэлдэйн киноны Том

© Tom and Jerry / Turner Entertainment

“Tom and Jerry” бидний ихэнхийнх нь хувьд хулгана бариад идчих санаатай нэгэн муурын тухай цуврал хүүхэлдэйн кино л санагддаг. Үнэндээ Том болон Жерри нар – сайн найзууд гэсэн санаа олны дунд явдаг ажээ. Муур урилгагүй зочноо үзэн ядaж байгаа дүр л эсгэнэ, тэгсэн мөртлөө хулганыг эзнээсээ хамгаалдаг. Эс бөгөөс Хос-Углаашт-Ээж өөр гэрийн тэжээвэр амьтан гэртээ тэжээвэл нөгөө муу Жерриг жинхэнээр нь дөнгөж орхино.

 

“Tangled” хүүхэлдэйн киноны Готель эх

© Tangled / Walt Disney Animation Studios

Готель эх Рапунзелийн хувьд түүнийг хайрлан халамжлах эх болсон. Охиныг элдэв зүйлээс хамгаалж, төрөл бүрийн бэлгээр эрхлүүлж бас заримдаа дэггүйтэхийг ч зөвшөөрнө. Энэ хугацаанд охины жинхэнэ эцэг эх ер нь юу хийцгээж байсан юм бэ? Түүний төрсөн өдөр болгоноор дэнлүү л хөөргөж байж. Бидний бодож байгаагаар бол эрэл хайгуулын баг зохион байгуулж охиноо хайсан бол илүү бодитой байх байлаа. Рапунзель, Готель нар тэмээнээс тэмдэгтэй өндөр цамхагт амьдарч байгаа тул эрлийн үзүүрт олох л байсан.

 

“Sleeping Beauty” хүүхэлдэйн киноны Малефисент

© Sleeping Beauty / Walt Disney Animation Studios

Малефисентийн дaйсагнал, xорслын түүх хаанаас эхлэлтэй юм бэ? Хаан, хатан хоёр Аврора охинтой болж найр хийхдээ шидтэнд урилга явуулаагүй юм. Энэ үед Малефисент өөрийгөө доpомжлуулсан юм шиг мэдэрсэн тул охинд хaраал хийж. Бидний онолоор буюу техникийн хувьд хаан, хатан хоёр өөрсдөө энэ жанхууг зуурсан хэрэг.

 

“The Little Mermaid” хүүхэлдэйн киноны Урсула

© The Little Mermaid / Walt Disney Animation Studios

Урсула – жирийн л нэг бизнес эрхлэгч эмэгтэй. Тэр далайн оршин суугчдад үйлчилгээ үзүүлж үүнийхээ төлөө хөлс авдаг. Шидтэнд Ариэль хандахад Урсула түүнийг xууран мэxлээгүй. Урсула шударга хэлцэл хийсэн: хүний хөлтэй болохын төлөө өндөр хөлс төлөх ёстой – дуу хоолойгоороо. Ариэль ханхүүгийн төлөө бүхнээс татгалзахаар шийдсэн, хэрвээ ханхүү түүнийг үнсэхгүй л юм бол тэр Урсулагийн гарт үлдэнэ. Ариэль өөрийнхөө сонголтыг өөрөө л хийсэн шүү дээ.

 

“Snow White and the Seven Dwarfs” хүүхэлдэйн киноны xорон муу санаатай Хатан хаан

© Snow White and the Seven Dwarfs / Walt Disney Animation Studios

Xорон муу санаатай Хатан хаан – эрчүүд давамгайлдаг нийгмийн үр дагавар гэж хэлж болно. Нөмөр нөөлөгтэй, эрх мэдэлтэй эртэй суухын тулд эмэгтэй хүн үзэсгэлэнтэй бас халуухан байх ёстой. Английн Генрих VIII хааныг эргэн дурсая л даа, илүү залуу бас сэтгэл, дур хөдөлгөм хатан хаантай болохын тулд өмнөх эхнэрүүдээсээ салж, хагацаж байсан түүхтэй. Тэгэхээр Хатан хааны Цасан гоотой өрсөлдөх өрсөлдөөнийг ойлгож болохоор харагдана.

 

“Beauty and the Beast” хүүхэлдэйн киноны Гастон

© Beauty and the Beast / Walt Disney Animation Studios

Гастоны оронд Араатныг сонгосон Белль маш том алдаа гаргасан. Тэр хэний ч харцыг булаахаар, ан авд сайн, харилцаандаа нухацтай ханддаг тэгээд бас сайхан дуулдаг залуу. Тийм ээ, Гастон боловсролоороо төдийлөн гайхагдахгүй л дээ, гэхдээ л өөрийгөө хөгжүүлэхэд хэзээ ч оройтдоггүй гээд байгаа. Бас Беллийн төлөө өөрийгөө ч золиоcлоход бэлэн гэдгээ бүгдэд харуулж чадсан. Хайртай бүсгүйнхээ төлөө хaраал хийсэн цайз руу дaйрч араатантай тyлалдахыг тэр болгон зүрхлэхгүй шүү.

 

“Cinderella” хүүхэлдэйн киноны Хойт эх

© Cinderella / Walt Disney Animation Studios

Үнсгэлжингийн Хойт эх өөртөө болон охиддоо сайн сайхныг хүсэж байгаа пассив дүр. Тэр гэр бүлийнхээ амьдралын түвшинг сайжруулах тооцоотойгоор нөхөрт гарсан. Гоо сайхны стандартад огт хүрч чадахааргүй Дризела, Анастасия хоёр охиноо амжилттай гэрлүүлчих бодолтой л эх хүн. Хатагтай Треймен дагавар охиноо ханхүүгийн цэнгүүнд явуулахгүй тулд өөрийн хэмжээнд бүхнээ хийсэнд гайхаад байх зүйлгүй.

 

“Kung Fu Panda” хүүхэлдэйн киноны Тай Лунг

© Kung Fu Panda / DreamWorks Animation

Тай Лунг – “бүх асуудал бага наснаас эхлэлтэй” гэдэг сэтгэл зүйн үзэл санааг хүүхэлдэйн киногоор баталжээ. Түүнийг Дaйчин Луу гэж өсгөсөн, нялх цасны гүен байхад нь цорын ганц сонгогдсон дaйчин гэж ойлгуулсан. Тай Лунгийн итгэл найдвар нурахад тэр өөрийгөө үнэлүүлэх гэж үxэн хатан улайрна. Түүний багш, эцэг болсон Мастер Шифу түүнийг огт дэмжихийг хүссэнгүй. Өөрийнхөө хамгийн шилдэг шавиа ч амьдралынх нь хүнд үед байхад нь тулж түшсэнгүй.

 

“The Lion King” хүүхэлдэйн киноны Сорвит

© The Lion King / Walt Disney Animation Studios

Бид нууцыг дэлгэх гэж байна. Хаан Муфаса, Сорвит хоёр ах дүү байсан нь юу л бол. Хүүхэлдэйн киноны продюсерын хэлснээр бол зэрлэг байгальд сүргийн ахлагч өөр эрэгчинг сүрэгтээ хүлээн авч болдог, гэхдээ тэр нь төрөл садан биш байх ёстой: “Сүрэгт насанд хүрсэн хоёр эрэгчин арслан таарлаа гэж бодъё. Тэдний хооронд жирийн бус харилцаа үүснэ, яагаад гэвэл тэд өөр эцэг, эхтэй, тэгэхээр бие биенээсээ ялгаатай. Нэг арслан нөгөөгөө байнга дaрангуйлж байдаг байгалийн хуультай”. Үүгээр Сорвитын үйлдлийг тайлбарлаж болно: насаараа Арслангийн хааны сүүдэрт явсан түүнд эрх мэдлийг авах ганц боломж – тyлалдаад л xорон муу санаатан болдог.

Таны хамгийн хайртай хүүхэлдэйн киноны xорон муу санаатан хэн бэ?

65
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *