Эх баригч эмэгтэй сугалаагаар 1 сая фунт хожсон боловч, ажлаасаа гаралгүй дуртай ажлаа үргэлжүүлэн хийхээр шийджээ

2

Бүсгүй таван жилийн өмнө маш их мөнгө сугалаагаар хожсон юм. Гэвч энэ хугацаанд түүний амьдрал тийм ч их өөрчлөгдсөнгүй.

Эх баригч Рут Брин ажилдаа шинэ спорт машинаар явна. Tiffany-гийн ээмэг зүүнэ, амралтаараа Монакогоор аялна, гэхдээ тэр хэзээ ч ажлаа орхихгүй. Тэр уг нь Британийн үндэсний сугалаагаар 1 сая фунт хожсон хүн шүү дээ. Өөрийнхөө дуртай зүйлийг хийх боломж олдсонд тэрээр их баяртай байгаагаа хэлжээ.

mirror.co.uk

Рутын өвчтнүүд нь үнэхээр ам сайтай байх ажээ. Бүсгүйг саятан гэж хэлэхээргүй энгийн нэгэн гэж тэд онцолжээ. Рут эх барьж авсан нярай болон эхийн биеийн байдлыг мэдэхээр өрөөгөөр нь байнга эргэж тойрдог заншилтай.

mirror.co.uk

Түүний амьдралд өөрчлөгдсөн цорын ганц зүйл бол охинтойгоо харьцах харилцаа. Сугалааны ачаар тэр 16 настай Люси охинтойгоо илүү их цагийг хамтдаа өнгөрөөх боломжтой болсон байна. Урьд нь тэдний гэр бүл Британиас хил давж үзээгүй байсан бол одоо тэд байнга л гадагшаа аялах болжээ. Сугалаанд хожсоноос нэг жилийн дараа Рут, Люси хоёр Комо нууранд амарч, дараа нь Францын Ривьера эрэгт амарчээ. Үргэлжлүүлээд эрэг дээр хөвөх саятнуудын дарвуулт хөлөг онгоцны цонхоороо харсан шигээ Манокод хэд хоногийг өнгөрөөжээ.

mirror.co.uk

Рут сугалаанд хожсоны дараа өөртөө Jimmy Choo-гийн загварлаг гутал авч өмссөн, бас охиноо хувийн сургуульд явуулах болсон байна. Гэхдээ одоо ч гэсэн нөгөө л жижиг байшиндаа амьдардаг. Хэдэн жилийн өмнө тэр байшиндаа өдөр хоногийг чүүтэй айтай залгуулан, бага ч болов мөнгө хуримтлуулахыг хичээж явжээ.

 

Сэтгэл сэргээсэн худалдан авалт

mirror.co.uk

Рутын хүнд хэцүү өдрүүд хоёр сугалаа авсан өдрөөс хойш ард хоцорчээ. Их мөнгө хожсоноо төрсөн өдрийнхөө дараа л мэдсэн гэдэг, сугалааны сайт дээрх өөрийн цонхыг нээж харсан байна. Эхлээд өөрийнхөө азанд итгээгүй, нэгийн тооны ард байгаа тэгүүдийг хэд хэдэн удаа тоолж суужээ.

Саятан бүсгүй их мөнгөнд толгойгоо мэдүүлсэнгүй. Онгоцоор нисэхдээ ч гэсэн тэр эконом суудлаар нисэж, үйлчлүүлэх дуртай кафегаар орно, эх баригчийнхаа ажлыг одоо ч гэсэн хийсээр л…

9
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tumuu Damchaa

    Tumuu Damchaa

    2019/09/19 at 17:23

    Зөв шдээ.1 сая фунт юу юм бэ.чихрийн цаас шдээ.ажил,хамт олоны хажууд юу ч биш.

  2. Nayan Naim

    Nayan Naim

    2019/09/19 at 18:05

    yu gj gardag ym duusdaggvi ym hojson bish

  3. Ойдовням Намсрай

    Ойдовням Намсрай

    2019/09/19 at 18:44

    Мөнгөтэй болоход ажил хамаагүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *