Бидний бүх л амьдралынхаа турш буруу идсээр ирсэн 12 хүнс. Кивиг ингэж иддэг байсан гэж үү дээ?

2

Өнөөдөр, өнгөрсөн цаг хугацаанаас ч илүү, бид ширээн дээрх хоол хүнсэндээ илүү их ач холбогдол өгч, анхаарах болсон. Хэдий тийм боловч бид чухал мэдээллийг тоолгүй өнгөрөх эсвэл буруу ойлгосон хандлагаасаа болж зарим хоол хүнсийг буруу идэж, хэрэглэдэг байна. Хэрээн нүд, гүзээлзгэнэ, тараг болон шош зэрэг нь эрүүл хүнс боловч, бид ихэнхдээ эдгээрийг зөв иддэггүй бөгөөд ингэснээр шим тэжээлийг нь биедээ авч чаддаггүй.

Бүхий л амьдралынхаа турш буруу идсээр өнөөдрийг хүрсэн 12 хүнсийг та бүхэнд хүргэж байна.

1. Маалингын үр

Маалингын үр ширхэглэг, омега-3 хүчил, антиоксидант болон фито тэжээлээр баялаг бөгөөд эдгээр нь бие организмд хамгийн чухал хэрэгтэй бодисууд юм. Гэсэн хэдий ч бидний бие маалингын үрийг буруу идсэнээс болж боловсруулж, шим тэжээлийг нь шингээж чаддаггүй. Ийм учраас маалингын үрийг хэрэглэхийн өмнө сайтар бутлах ёстой бөгөөд ингэснээр ач тустай найрлагыг нь алдахгүй байх боломжтой юм.

© depositphotos.com

 

2. Хэрээн нүд

Хэрээн нүдийг хэзээ ч богино долгионы зууханд халааж болохгүй, хэдийгээр богино хугацаанд болдог ч гэсэн. Эс бөгөөс усанд ууссанаас болж найрлаганд нь агуулагддаг витамин C амин дэм шавхагддаг байна. Хэрээн нүдийг болгох хамгийн боломжит арга бол жигнэх эсвэл шарах юм, үр дүнд нь зөөлхөн бас шаржигнасан болдог байна.

© depositphotos.com © depositphotos.com

 

3. Киви

Кивиний хальсанд их хэмжээний шим тэжээл байдаг, тэр тусмаа ширхэглэг, фолат болон витамин Е амин дэм. Цэвэр байгалийн гаралтай киви жимсийг бүтнээр (хальстай нь хамт) хэрэглэснээр дээр дурдсан шим тэжээлүүд нь 50%, 32% болон 34% нэмэгддэг байна. Хүмүүсийн дийлэнх нь кивиг буруу хэрэглэснээс болж дээрх шим тэжээлүүдийг нь биедээ авч чаддаггүй, тэгэхээр кивиг хальстай нь хамт хэрэглээрэй.

© HelenaWest / reddit

 

4. Улаан лооль

Улаан лоолийг заавал болгож идэх ёстой бөгөөд ингэснээр шим тэжээлийг нь хүртэж чадна, тухайлбал ликопин, энэ нь хавдар болон зүрхний өвчнөөс хамгаалдаг. Хэрэв та улаан лоолийг целсийн 90 хэмд болгож идвэл шим тэжээл нь илүү их нэмэгдэнэ.

© shutterstock.com © shutterstock.com

 

5. Хар цай

Хар цайг хүмүүс хамгийн ихээр уудаг боловч сүүтэй холих үедээ болгоомжтой байх ёстой. Сүүн бүтээгдэхүүнүүд найрлаганд нь агуулагддаг антиоксидантад нөлөөлөхгүй ч, зүрх судсанд үзүүлэх эерэг нөлөөнд хаалт хийдэг байна, өөрөөр хэлбэл цайнд сүү нэмж хийснээр сүүний уураг цайны шим тэжээлийг биед уусахад хүндрэлтэй болгодог гэж ойлгож болно.

© depositphotos.com © depositphotos.com

 

6. Гүзээлзгэнэ

Гүзээлзгэнэ ширхэглэг, антиоксидант болон витамин C амин дэмээр хамгийн баялаг улаан өнгийн жимс юм. Бие организмд дээрх шим тэжээлүүд маш их хэрэгтэй. Энэ жимсийг хувааж хадгалж огтхон ч болохгүй. Гүзээлзгэнийг хуваах үед гэрэл болон хүчилтөрөгчид хэтэрхий мэдрэмтгий болдог бөгөөд үр дүнд нь шим тэжээлээ маш амархан алддаг байна.

© shutterstock.com

 

7. Брокколи

Брокколи бол үргэлж түүхийгээр нь эсвэл жигнэж идэх ёстой хүнснүүдийн нэг юм. Үнэндээ брокколиг буцалгах эсвэл шарах үед витамин C амин дэм, хлорфил, антиоксидант болон хавдрын эсрэг үйлчилгээтэй бодисуудыг алддаг байна, эдгээр нь хүний биед маш их хэрэгтэй байдаг.

© depositphotos.com © shutterstock.com

 

8. Шош

Хатаасан шошны найрлаганд фитат гэх нэртэй антиоксидант байдаг бөгөөд үүний дотор витаминууд болон эрдэс бодисууд агуулагддаг боловч, биед шингэж чаддаггүй. Тэгэхээр шошийг шөнийн цагт дэвтээж, маргааш нь хэрэглэвэл шим тэжээл нь биед шингэнэ.

© shutterstock.com © shutterstock.com

 

9. Сармис

Сармисны найрлаганд аллицин, хавдрын эсрэг үйлчилгээтэй фермент байдаг бөгөөд энэ нь агаараар дамжин хүний биед нөлөөлөх үйл явцыг сайжруулдаг. Энэ бол яагаад сармисыг хэрэглэхийн өмнө хэрчиж, 10 минут байлгах ёстой болохын шалтгаан юм. Энэ нөхцөлд ач тус нь гайхалтай байх болно.

© depositphotos.com © depositphotos.com

 

10. Тараг

Услаг бодис нь тарагны найрлаганд байдаг бөгөөд савыг нь нээх үед, дээд хэсэгт нь уураг болон витамин B12 амин дэмээр баялаг шар сүү бөөгнөрч гарч ирдэг. Түүнчлэн тарагийг уухын өмнө бага зэрэг хутгах эсвэл сэгсэрсний дараа хэрэглэх хэрэгтэй байдаг.

© shutterstock.com

 

11. Өргөст хэмх

Ширхэглэг ихтэй байдаг тул өргөст хэмхийг хальстай нь хамт идвэл илүү их ач тустай. Гэхдээ та уг хүнсний ногоог сайтар угаахгүйгээр хальстай нь хэрэглэж болохгүй, хальстай нь хэрэглэх боломжгүй бол хальсалж, хальсан дээрх пестицид эсвэл бактерийг үгүй хийх нь чухал.

© Gravybutt / imgur

 

12. Сүши ролл

Ихэнх хүмүүс сүшиг буруу иддэг. Савхыг дийлэнхдээ уламжлалт сүши идэхэд ашигладаг, ороож иддэг сүшинд ашиглахгүй. Мөн бага хэмжээний шар буурцагны соус хэрэгтэй бөгөөд та будааг уг соусанд дүрж болохгүй, зөвхөн загасны махны хажуу талыг дүрнэ. Цагаан гаа болон васабиг мөн уг соусанд дүрэх ёсгүй. Цагаан гаа таны тагнайг цэвэрлэх үүрэгтэй учир байгаа чигээр нь идэх хэрэгтэй, зөвхөн багахан хэмжээний васабиг идэхийн өмнө загасанд ашиглаж болно.

© maxpixel.net © depositphotos.com

Бидний мэдэлгүй буруу иддэг өөр олон хоол хүнс бий. Та дээр дурдсан хүнсийг буруу иддэг байсан байна уу? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

17
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
7
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Даваадорж

    Даваадорж

    2019/09/19 at 14:11

    kiwig halislahgui yaj iddeg yum boldoo ?

  2. Erhes Huu

    Erhes Huu

    2019/09/19 at 14:47

    Үхэр Монголчууд кивиг хальсалж иддэг ум уу ????? Ха, ха, ха, ха , ээ үхэрнүүдээ гэж .Үхэрнүүдээ наад кивиг чинь голоор нь ( тодорхой зураас байдаг ум ) зүсээд , цайний халбагаар иддэг ум !!!!!!бас тусгай халбага ч байдаг ум !!!!! яана даа , үхэр Монголчууд иргэнших болоогүй байна даа .Гуйлагчин , тэнүүлч , золбин Энэтхэгт сайн залбирч , мөргөцгөө !!!!!

  3. Sun KS

    Sun KS

    2019/09/20 at 13:19

    Ter maalingig bi butlaj heregledeg mash amttai bdag torol byrin salatand hiij

  4. Ц. Отгонбаяр

    Ц. Отгонбаяр

    2019/09/21 at 10:25

    Ганаагийн Ууган Охин брокклигоо буруу л өгөөд байгаа юм байнадаа.

  5. Зочин

    2019/09/27 at 17:17

    Erhes Huu чаавас лаа чамайг бодохноо хоргүй уул талаасаа хоргүй жимсээ иддэг болхоор оо ээ киви гэдэг жимсийг чинь мэддэг ч үгүй иддэгч үгүй !!хужаагийн жимс нэртэй хорыг чинь тоож ч иддэг ч үгүй шүү бас үхэр монгол ч гэх шиг чи аргагүй нутаггүй цагаач болхоороо л ингэж солиорсон юм бичдэг юм байна л даа

  6. Зочин

    2019/09/27 at 17:17

    Erhes Huu чаавас лаа чамайг бодохноо хоргүй уул талаасаа хоргүй жимсээ иддэг болхоор оо ээ киви гэдэг жимсийг чинь мэддэг ч үгүй иддэгч үгүй !!хужаагийн жимс нэртэй хорыг чинь тоож ч иддэг ч үгүй шүү бас үхэр монгол ч гэх шиг чи аргагүй нутаггүй цагаач болхоороо л ингэж солиорсон юм бичдэг юм байна л даа

  7. Зочин

    2019/09/27 at 17:17

    Erhes Huu чаавас лаа чамайг бодохноо хоргүй уул талаасаа хоргүй жимсээ иддэг болхоор оо ээ киви гэдэг жимсийг чинь мэддэг ч үгүй иддэгч үгүй !!хужаагийн жимс нэртэй хорыг чинь тоож ч иддэг ч үгүй шүү бас үхэр монгол ч гэх шиг чи аргагүй нутаггүй цагаач болхоороо л ингэж солиорсон юм бичдэг юм байна л даа

  8. Зочин

    2019/09/27 at 17:17

    Erhes Huu чаавас лаа чамайг бодохноо хоргүй уул талаасаа хоргүй жимсээ иддэг болхоор оо ээ киви гэдэг жимсийг чинь мэддэг ч үгүй иддэгч үгүй !!хужаагийн жимс нэртэй хорыг чинь тоож ч иддэг ч үгүй шүү бас үхэр монгол ч гэх шиг чи аргагүй нутаггүй цагаач болхоороо л ингэж солиорсон юм бичдэг юм байна л даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *