Байгаль, ан амьтдын талаар маш олон ном уншсан хүмүүсийг хүртэл алмайруулж чадах 20 сонирхолтой баримт

2

Сонирхолтой судалгаа шинжилгээ, амжилттай гэрэл зураг гээд байгалийн сайн сайхан, гайхалтай талуудыг бидэнд шил даран нээж өгч байна – шинэ мэдлэгээр яг л пазл эвлүүлж байгаа юм шиг л… Бор шувууны хүзүү хэдэн үетэй бол гэж та өмнө нь бодож байсан уу? Анааш ус ууж байхдаа яагаад ухаан алдаж унадаггүй вэ? Ямар шувуунаас сүү ялгардаг вэ?

Бид байгаль эхийн олон янз үзэгдлийг гайхшраад барахгүй, энэ сайхан зүйлийг та бүхэнтэйгээ хуваалцахад ч баяртай байна.

  • Lineus longissimus буюу лениус урт өт өөрийнхөө нэрэнд яг таарсан амьтан. Энэ төрлийн өтний хамгийн урт нь 55 м хүрч байжээ. Өтний биеийн диаметр нь дунджаар 5-10 мм.
  • Жоомны биед хүрээд буцаагаад тавьбал өөрийгөө цэвэрлэхээр гүйн алга болно.
  • АНУ-д үхэр жилд хамгийн их хүний аминд хүрдэг (дунджаар 20), харин махчин загас (дунджаар 1), матар (дунджаар 1), баавгай (дунджаар 1) бүгдийг нь нийлүүлээд ч хүний аминд үхэрнээс илүү хүрдэггүй гэсэн баримт бий.
  • Маш хүйтэн өдөр шувууны жиргэж байгааг түүний амнаас гарч буй уурнаас харж болно.
© Bragapple / Reddit
  • Халим хүйстэй.
  • 10,000 мопс үүлдрийн нохойг судалж үзэхэд 50 гаруй үүлдэр дундаас гарал угшилтай ажээ.
  • Залхуу самж толгойгоо 270 хэмээр эргүүлж чадна. Залхуу самжийн эрэгчнийг эмэгчнээс нь ялгахад хэцүү. Тийм учраас амьтны хүрээлэнгийн ажилтнууд буруу хүйсийн залхуу самж сонгох тохиолдол их гардаг ажээ.
  • Атаахай цуурайн нөлөөг ашигладаг.
  • Анааш хүзүү рүүгээ цусан хангамж дамжуулах тусгай булчирхайтай байдаг. Хэрвээ энэ булчирхай байхгүй байсан бол тэдний цусны даралт унаж ухаан алдах байлаа. Бас анааш хэлээрээ хамраа цэвэрлэдэг амьтан.
© Pim GMX / Flickr
  • Монатад 40 акр талбай хамарсан гал түймрийн шалтгаан нь амьтад байжээ. Харцага могой шүүрээд цахилгааны шонгийн утсан дээр суужээ. Могой нь хороо гаргахдаа цахилгаан шонгийн хоёр дахь утсанд хүрч гинжин холбоо үүсгэсэн байна. Хоёр амьтан хоёулаа 700,000 орчим вольтод цохиулжээ.
  • 16 дугаар зуунд капибарийг загас гэж католик сүмээс албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Ингэснээр католик шашинтнууд мацаг барих үеэр энэ амьтныг тайван, санаа зовох зүйлгүй хоол хүнсэндээ хэрэглэх боломжийг олгосон байна. Каибарийн махаар хийсэн хол Венесуэлд маш их түгээмэл ажээ.
  • Хавч судлаачид судалгаа шинжилгээнд гарахдаа заавал хэт ягаан туяагаар гэрэлтэх гэрэл авч явдаг байв. Яагаад гэвэл тэд хэт ягаан туяанд маш сайн харагддаг байна.
© Jonbeebe / Wikimedia Commons
  • Америкт бор шувуу 19 дүгээр зууны дунд үеэс л эхэлж бий болсон: хортон шавьжтай тэмцэх зорилгоор Англиас тусгайлан авчирч нутагшуулжээ. Харин тодол шувууг Америкийн шувуу судлалын нийгэмлэгийн хэсэг төлөөлөгчид Уильям Шекспирийн бүтээлд гардаг Шинэ Дэлхийг төрөл бүрийн ан амьтнаар дүүргэх зорилгоор гаргажээ. Уильям Шекспир «Генрих IV» зохиолдоо нэг л удаа тодол шувууг дурдсан байдаг.
  • Могойн араг ясны ихэнх хэсгийг хүзүү эсвэл сүүл хэсгийн яс биш харин цээжний яс эзэлдэг.
  • Австралид бөгснийхөө нүхээр амьсгалдаг яст мэлхий байдаг. Энэ онцгой чадварын ачаар яст мэлхий усан дотор удаан байж чаддаг ажээ. Мөн тэднийг бас ногоон үст гэж нэрлэх нь ч бий, яагаад гэвэл тэдний толгой дээр нь ногоон өнгийн усны замаг ургадаг байна.
© chrisvanwykdotcom / Instagram
  • Болжмор шувуунд 14 хүзүүний үе бий. Өөрөөр хэлбэл анаашныхаас 2 дахин их гэсэн үг.
  • Оцон шувуу далайн усыг олзтойгоо цуг залгиад ямар ч асуудалгүй боловсруулж чаддаг. Далайн усны давс нь давсны булчирхайд хуримтлагдан хамраар дамжин гадагшилдаг.
  • Муурын бүл их болон бага гэж ангилагддаг. Тэднийг ялгах ялгаа гэвэл, их муурын бүл нь зөвхөн амьсгалаа гаргахдаа хүржигнэн дуугардаг бол жижиг бүлийнх нь амьсгалаа авахдаа бас гаргахдаа хүржигнэн дуугарна. Үчимбэр, пума болон шилүүс нар бага муурын бүлд хамаардаг ажээ.
  • Могой загас хоолойндоо нэмэлт гавлын ястай байдаг ба аманд байгаа хоолыг хоол боловсруулах зам руугаа татаж оруулах үүрэгтэй. Могой загасны энэ л онцгой эрхтэн Ханс Гигерийн Харийн амьтныг амилуулахад тусалжээ.
© jordannosaurus / Reddit
  • Хуягт гүрвэлээс дандаа нэг хүйсийн 4 төл гардаг.
  • Дурын хөхтөн амьтны төлийн дундаж тоог амархан тооцоолж гаргаж болно: эмэгчний хөхийг 2-т хуваагаад л боллоо. Гарсан төлийн дээд тоо хөхний тоотой адил байдаг.
  • Шувууд дундаас зөвхөн эрээн далт бяцхан шувуу л хөлөө дээш харуулан нисэж чаддаг.
  • Ламантин далайн ургамал идэхийн тулд усны гүнд хүртэл доошилж сэлүүрээрээ явдаг, яг л бэлчиж байгаа юм шиг. Энэ л шалтгааны улмаас түүнийг далайн үхэр гэж нэрлэх болжээ.
  • Акул 420-450 сая жилийн тэртээгээс үүссэн гэж үздэг, өөрөөр хэлбэл модноос өмнө. Мөн Санчир гарагийн бөгж сүүлийн 100 сая жилд бий болсон гэж дүгнэсэн. Акулын хүүхэн хараа агшиж бас томорч  чалдаг. Ийм чадвар өөр ямар ч загасанд байхгүй.
  • Зэрлэг эмэгчин бодон төрөхөөсөө өмнө модны мөчир, навчаар үүр засаж бэлддэг. Тэр үүрэнд тоорой нь нэг долоо хоног амьдардаг ажээ.
  • Хандгай 6 метрийн гүнтэй усанд сэлж чадна. Тийм учраас алуурчин халим түүний заналт дайсан болох ажээ. Хойд Америкийн нэг эргээс нөгөө эрэг рүү нүүдэл хийж байгаа хандгай руу ихэвчлэн халим дайрдаг. Хандгай гренландын хойд туйлын акулд баригдсан гэх албан ёсны баримт ч байх ажээ.
© Jeff P / Flickr
  • Шувууны сүү гэж байдаг. Зарим нэг шувуудаас нэрлэвэл: тагтаа, фламинго, хааны оцон шувуу болон зарим нэг төрлийн тоть шувуу – бялзуухайгаа тэжээхийн тулд сүү шиг шингэн ялгаруулдаг байна.
  • Хэрэмний шүд байнга ургаж байдаг тул мод мэрж багасгах хэрэгтэй болдог. Харамсалтай нь хэрэм мод болон цахилгааны утсыг ялгаж чаддаггүй, тиймээс цахилгааны гүйдэлд цохиулж үхэх нь их. Нэг удаа хэрэмнээс болж NASDAQ-ийн брокерын биржүүд 82 минутад 20 орчим сая ам.доллар алдсан тохиолдол ч бий.
  • Японы бюргери мэлхийн дуу хоолой яг л шувуу жиргэж байгаа юм шиг сонсогдоно, тийм учраас заримдаа гэрийн тэжээвэр амьтан шиг торонд байлгадаг ажээ.
  • Эрээн далт бяцхан шувуу нойрондоо хурхирахдаа шүгэлддэг.

Амьтдын талаар өөр ямар сонирхолтой баримт та мэдэх вэ?

22
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2019/09/25 at 00:07

    Санчир гарагийн бөгж гэхгүй бүслүүр гэдэг юм.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *