Чернобылийн аймшигт ослын дараах өдөр [видео]

0

Чернобылийн аймшигт ослын дараах өдөр [видео]

1986 онд дэлхий дахиныг цочирдуулсан нэгэн аймшигт осол манай улсын хойд хөрш, хуучин ЗХУ-ын нутаг дэвсгэрт гарсан нь Украйны Чернобылийн цөмийн эрчим хүчний үйлдвэрийн 4-р реакторт гарсан осол билээ. 1986 оны 4-р сарын 26-нд гарсан энэхүү ослын уршгаар хэдэн арван мянган хүн амь насаа алдаж, Украйны Чернобыль хот орчмын нутаг дэвсгэр бүхэлдээ цацраг идэвхт бодисоор хордсон учир хаягдаж эзгүйрсэн байна. 1945 оны 8-р сард Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгнөөс 100 дахин илүү цацраг идэвхжилт үүсгэсэн энэхүү аймшигт ослын хор нөлөө өнөөг хүртэл байсаар байгаа ба энэхүү ослын аюулыг зогсоохын тулд хэдэн мянган хүн амь нас, эрүүл мэндээ золиосолсон юм. Liquidators буюу устгагчид хэмээн нэрлэгдсэн мянга мянган хүчний албаныхан болон бусад хүмүүс ямар ч хамгаалалтгүй буюу хангалтгүй хамгаалалттайгаар тушаалын дагуу цацраг идэвхт бодис, материалуудыг зөөвөрлөж байжээ. 1989 оныг хүртэл Чернобылийн цацраг идэвхжилтийг цэвэршүүлэх үйл ажиллагаанд 600,000-800,000 хүн гар бие оролцсон байна. Осол гарснаас хойш 14 жилийн дараа буюу 2000 оны 12-р сарын 12-нд бүхэлдээ хаагдсан энэхүү цөмийн цогцолборын осол гарсны дараах өдрийн байдлыг харуулсан бичлэгээс тухайн цаг үеийн аймшигтай нөхцөл байдлыг олж харах боломтой болжээ.

6
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. jerry04

    2011/02/16 at 11:23

    unendee aimar yum boljdee. yasan ch olon hun davhar helmegdsiimdee.

  2. love666

    2011/02/16 at 11:44

    aimshigt yumaaaaaa

  3. Зочин

    2011/02/16 at 12:23

    aigaad baihaar yum yu ch alga l baina shuu dee, 1 nisdeg tereg unaj baigaag es tootsvol….

  4. mbsamax

    2011/02/16 at 13:59

    shal t1 :-x

  5. trojan08

    2011/02/16 at 18:14

    hahahaha goy ed bainaaa huniig ungaahaar ed bn shuu

  6. doogii0118

    2011/02/17 at 08:47

    dahij iim zuil buu dawtagdaasai

  7. gamez

    2011/02/17 at 09:29

    cant watch the video!

  8. 1-odin

    2011/02/18 at 14:10

    yooy

  9. barnerd

    2011/03/01 at 12:34

    [size=xx-large][font=Impact][color=800000]Mongol[/color][color=4040FF] oron [/color][color=800000]mandtugai[/color][/font][/size]

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *