Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж

0

Өнөөгийн зах зээлд эрүүл мэнд болон фитнесийн төхөөрөмжүүд нь хамгийн анхаарал татахуйц зүйлсийн нэг болсон. Ялангуяа Талархлын баярын дараагаас үргэлжлэх Зул сарын баяр, Шинэ жилийн баяр гээд дараалсан олон баярууд элдэв төрлийн хоол зоог, амттан шимттэнээр дүүрэн учир баярын дараа олон хүн нэмсэн жиндээ сэтгэл хангалуун бус байдаг. Харин доорх төхөөрөмжүүдийг өөртөө болон бусдад баярын бэлэг болгон өгвөл хамгийн гайхалтай бэлэг байх нь гарцаагүй.

1. Lumo Lift

Олон өнгийн сонголттой энэ бяцхан төхөөрөмж таны биеийн зөв галбирт санаа тавина. Дотуур хувцас, хөхний даруулга зэрэгт бэхэлж болох энэ төхөөрөмж 99 долларын үнэтэй бөгөөд бөгтийж, хазайх үед чичирч зөв суух, зөв зогсохыг сануулна.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 2

2. Jabra’s Heart-Rate Tracking Earbuds

Марафон болон бусад өндөр эрчим шаарддаг дасгалаар хичээллэдэг хүмүүст зүрхний хэмнэлээ шалгаж, дасгал сургуулилтаа үнэлэхэд тусална.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 3

3. June Bracеlet

99 долларын энэ төхөөрөмж нарны нөлөөг хэмжих ба бугуйвчин дээрх эрдэнийн чулуу нь iOS төхөөрөмжтэй нэгдэн ажиллаж, арьс чинь наранд хэт их гарч байгаа тохиолдолд мэдэгдэх юм. Мөн нарны хэт ягаан туяаны эрчмийг хэмжиж, өдөр тутмын зуршлыг тандсанаар эмэгтэйчүүдэд арьсаа хэрхэн арчилвал зохистой тухай зөвлөх юм.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 4

4. Mimo Baby Monitor

Шинэхэн эцэг эхчүүдэд хүүхдийн амьсгал, арьсны температур, биеийн байрлал, нойрсолт болон нярайн үйл хөдлөлийн түвшинг хянаж, гар утсанд мэдээллийг илгээнэ.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 5

5. Babolat Play

399 долларын үнэтэй энэ төхөөрөмж теннис тоглогчид тоглогчийн далайц, хүч, тэсвэр, техник, бөмбөгний цохилт зэргийн мэдээллийг цохиурын бариул дээр цуглуулна. Дэмжигч апп нь мэдээллийг хүлээн авснаар хэрэглэгч өөрийн чадвартаа дүн шинжилгээ хийж, тоглолтоо сайжруулах боломжтой.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 1

6. Fitbit Charge

129,95 долларын үнэтэй энэ төхөөрөмж танд цаг хэд болж байгааг мэдэгдэхийн дээр хэдэн алхам явж, хэр хэмжээний илчлэг шатаасныг харуулна. Өөр бусад мэдээллүүдээс гадна шинэ зүйл нь таны ухаалаг утсанд ямар дуудлага ирж байгааг мэдэгдэнэ.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 7

7. Tory Burch Fitbit Accessories

38 долларын хээтэй силиконон бугуйвч, 175 долларын унжуургатай хүзүүний зүүлт, 195 долларын нугастай бугуйвчаас бүрдэх цуглуулга нь дэгжин бөгөөд фитнес тандагчийн үүрэг гүйцэтгэнэ.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 6

8. Microsoft Band

199 долларын үнэтэй энэ төхөөрөмж алхам, дасгал, шатаасан илчлэг, нойр, зүрхний хэмийг хянаж, хуанлийн тэмдэглэлүүд, дуудлага, текст болон жиргээнүүдийн мэдэгдлүүдийг харуулна.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 8

9. ShoePouch for Fitness Trackers

14,99 долларын энэхүү жижигхэн фитнес тандагчийг гутлынхаа үдээсэнд бэхлэх боломжтой учир гартаа ямар нэгэн зүйл зүүх явдлыг үгүй болгожээ.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 9

10. Fitbug KiQPlan

KiQPlan хэмээн нэрлэгдсэн 12 долоо хоногийн хөтөлбөр нь таныг илүүдэл жингүй зөв хэлбэр галбиртай болоход тусална. 19,99 долларын үнэтэй картыг онлайнаар худалдан авах боломжийг олгосон энэ зүйл нь Fitbit, Jawbone, MyFitnessPal зэрэг бусад апп-ууд болон таны ухаалаг гар утастай нэгдэж ажиллана.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 10

11. Muse Headband

300 долларын үнэтэй энэ хэрэгсэл нь тайвшруулах дасгалуудтай ажилласнаар хэдхэн минутанд 30 минут йога хийсэнтэй тэнцэх хэмжээгээр таныг сэргээнэ. Хаа ч явсан хийж болох амьсгал дээр төвлөрсөн дасгалуудыг хийх боломжийг олгоно.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 11

12. Oral-B Toothbrush

Вэб холболттой энэ шүдний сойз нь танд шүдээ хэр зэрэг сойздон угааж, хаана дутуу үлдээж байгааг мэдээлнэ. 160 долларын үнэтэй энэ төхөөрөмж хүүхэд томчуудын аль алинд хэрэгтэй.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 12

13. Withings Aura

299.95 долларын үнэтэй нойр тандагч нь зөв амьдралын хэвшилтэй болохыг хүсэж байгаа хүмүүст тусална. Энэхүү төхөөрөмж REM нойр, гүн нойрыг тандаж, хэрхэн чанартай нойр авахыг зааварлана. Мөн сэрүүлэгтэй цагны үүргийг ч гүйцэтгэнэ.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 14

14. Vanhawks Valour Smart Bike

1,199 долларын үнэтэй энэ зүйл ухаалаг гар утасны апп-тай нэгдэж ажиллах ба унадаг дугуйны бариулд бэхлэгдэж, GPS-ийн үүрэг гүйцэтгэнэ.Зүүж явах боломжтой эрүүл мэнд болон фитнесийн 14 төхөөрөмж 13

1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *