
Энэ долоо хоногт Австралийн 9 News Adelaide сувгаар нэгэн хөгжилтэй зүйл тохиолдсон нь интернэтээр таржээ. Өмнөд Австралийн автомашины нийгэмлэгийн дарга Марк Борлейс их л чухал ярилцлагыг Zoom ашиглан өгөх гэсэн боловч арын гэрэл зургууд нь түүнийг “баллаж” орхисон байна.
Тохиргоог янзлах гэсэн оролдлого болгон нь хөтлөгч эмэгтэйг нулимсаа гартал инээхэд хүргэсэн гэдэг. Үүнд гайхах ч хэрэггүй, таныг ч бас тэгнэ.
Юу болсныг товч танилцуулъя.
Австралийн 9 News Adelaide сувгаар нэгэн сонирхолтой ярилцлага болжээ. Зочны ард тал эхлээд автомашины угаалгын газар байсан гэдэг.

Zoom Марк Борлейсийг тээврийн RAA компаниас жинхэнэ тээврийн газар авчирчээ. Хамаг учир түүний ард солигдох гэрэл зурагт байгаа юм.
Тэрээр зургаа солих гэж оролдож л дээ, тэгсэн далайд шумбаж эхэлсэн байна

Энэ нь ч түүнд таалагдсангүй. Ноён Борлейс арын хэсгийг энгийн буюу зүгээр л хөx өнгөтэй болгохыг хичээжээ.
Хөтлөгч Элис Монфрис инээдээ барьж чадахаа больж эхэлсэн байна

Зочин өөрөө ч нөхцөл байдлыг хөгжилдөн хүлээн авав. “Намайг энэ болгоны учрыг олох гэж байх хооронд тэвчээртэй зан гаргаж байгаад танд баярлалаа” гэж тэрээр инээмсэглэн хэлээд арын зургаа солих гэж дахин оролдов.
Энэ үед зочны толгой дээр зүсэм пиццаны хүүхдийн зурмал зураг гарч иржээ

Энэ үед Элисийн тэвчээр бүрмөсөн дуусаж инээдээ барьж чадаагүй юм. Та ч бас чадахгүй л байсан. Толгой дээрх зүсэм пицца ноён Борлейсийн толгой хаашаа хөдөлнө тийшээ дагаж хөдөлнө.
Эцэст нь Борлейс арын зургаа сольж чадсан юм. Гэхдээ зүсэм пицца арилсангүй байрандаа үлджээ

Ингээд хөтлөгчийн хамтаар тэд ярилцлагаа түр хойшлуулахаар шийджээ.
Зочин Zoom-ээс гарсан ч Элисийн инээд дарагдсангүй

Танд олон үгээр тайлбарлаад яах вэ дээ, та өөрөө үзэх хэрэгтэй
Changing to a blue background.
by u/apoosesk in ContagiousLaughter
Чухал “ярилцлага”-ын бичлэг интернэтээр тарж хэдэн мянган нааштай сэтгэгдэл цуглуулах болжээ. Зочин болон хөтлөгчийн инээд халдвартай юм шиг л бусдад тарж байна.
Энэ тохиолдлын дараа Марк Борлейс ажилдаа ийн ирсэн гэдэг.

Өөрөө өөрийгөө шоглох гэдэг чинь л энэ шүү дээ.








Ariuntuya Ganbaatar
2023/03/31 at 12:24
Нээх эерэг хүмүүс шүүү
Batkhishig Khurelbaatar
2023/03/31 at 12:25
хөөрхөн юм аа ккк
Chimeg Dalkhjav
2023/03/31 at 13:04
😂😂
Naraa Sunrise
2023/03/31 at 13:39
Yostoi gooyo ineelee 😂🤣
Rachelle Kouadio
2023/03/31 at 17:49
Сайн уу. Хэрэв танд өөр шалтгаанаар мөнгө хэрэгтэй бол дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бидэнтэй холбоо бариарай. Богино хугацаанд бид танд сэтгэл хангалуун байх боломжтой. бид 5,000,000 төгрөгийн 30,000,000,000 төгрөг хүртэлх хувийн зээл олгодог. Жилийн хүү нь 2% бөгөөд та 48 цагийн дотор хурдан зээл авах болно.Шаардлагатай бол надтай холбоо барина уу.
Odonchimeg Luvsanjamts
2023/03/31 at 18:23
ene hun uuruu alai hugjiltei goe hun bn
Lhamaa Lham
2023/03/31 at 19:03
Stressgui eyreg chuluutei humuus shuu
Дариймаа Дариа
2023/03/31 at 22:21
Үнэхээр их инээлээ