
Өмнөх мэдээллээрээ охид бүсгүйчүүддээ зориулан “Эмэгтэй хүний зураг авахуулах хамгийн зохимжтой 20 поз” мэдээллийг хүргэж байсныг санаж байгаа байх. Тэгвэл энэ удаад тус мэдээллийн үргэлжлэл бүхий шинэ 20 позыг та бүхэндээ хүргэж байна. Дараах мэдээлэл мэргэжлийн зураг авч эхлэж бүй зурагчид болон зурган дээр үргэлж гайхалтай гарахыг хүсдэг охидод хэрэгтэй зөвлөгөө юм. Үзэсгэлэнт охидод маань шинэ поз сурах боломж олдох ба үүгээрээ биеийн төгс хэсэгээ тодотгон харуулах эсвэл асуудалтай хэсэг байдаг бол түүнийгээ нуух боломжтой юм.
1. Туранхай харагдуулдаг хамгийн амархан позуудын нэг юм. Та биеэрээ хажуулдан зогсоод эрүүгээ бага зэрэг доош буулган мөрөө бага зэрэг өргөж өгөөрэй.
2. Ихэнх тохиолдолд ердийн поз нь хамгийн сайхан харагдуулж чаддаг. Жингээ 1 хөл дээрээ төвлөрүүлэн биеэ бага зэрэг далийлгана (ингэвэл галбир тань S үсгийг санагдуулам харагдах болно).[sociallocker]
3. Та 2 гараа хана, мод зэрэг босоо гадаргуу дээр байрлуулан зургаа авахуулаарай. Энэ байрлал нь хөрөг зурганд тохиромжтой.
4. Хэрэв та урт сайхан үстэй бол яагаад хөдөлгөөнөөр үүнийг харуулж болохгүй гэж. Толгойгоо хаях тэр мөчид зургийг дарах хэрэгтэй, ингэснээр үс гайхалтайгаар намирах болно.
5. Тухтай, хялбархан байрлал. Гэр, зургийн студийн буйдан гээд хаана ч авахуулж болно.
6. Буйдан дээр суухдаа ингэж авахуулбал зохимжтой.
7. Газар сууж байхад ийм поз сайхан сонголт байх болно. Зурагчин аль ч өнцгөөс авах боломжтой.
8. Уран сайхны зураг авахуулахад тохиромжтой байрлал. Гар, хөл, толгойны байрлалаа өөрчилж хязгааргүй олон байрлал бий болгох боломжтой шүү.
9. Гар болон хөлөө хооронд нь зөрүүлэх нь хүмүүсийн хооронд сэтгэл зүйн саад учруулдаг учир зураг авахад энэ байрлал дэмий гэж үздэг. Гэсэн хэдий ч мэргэжлийн гэрэл зурагчид гараа урдаа зөрүүлэх позыг одоо болтол ашигласаар байгаа юм.
10. Гараа ямар байрлалд байлгах вэ гэж байнга бодох шаардлагагүй шүү, гараа доош нь сул тавьсан ч зурган дээр гоё гарж болно. Хөлөө ч мөн адил ердийнөөр нь байлгаж поз авахгүй байж болно, гол нь биеийн жингээ нэг хөл дээрээ төвлөрүүлэн зогсоорой.
11. Биеэ чөлөөтэй байлгаж гараа карманыхаа ойролцоо байрлуулаарай.
12. Гараа нурууныхаа ард авах нь таныг ер бусын, нээлттэй харагдуулах болно. Ингэхдээ хана налаад зогсож болно шүү.
13. Ямар нэг зүйл дээр хагас суусан байдал. Гудамж, барилга дотор гээд хаана ч тохиромжтой.
14. Таныг эмэгтэйлэг, зөөлөн харагдуулах позуудын нэг.
15. Өөр нэгэн сонирхолтой байрлал. Зураг авахдаа доод өнцгөөс авбал зохино. Биеийн дээд хэсгээ бага зэрэг өргөж толгойгоо бага зэрэг тонгойлгоно. Хөлөө өвдгөөрөө нугалаад хооронд нь зөрүүлээрэй.
16. Зүгээр л гайхалтай поз.
17. Энэ позны хамгийн гол нь хөлийн байрлалдаа байгаа юм. Зураг авахуулж байгаа хүндээ зөв байрлалыг нь хэлж өгөөрэй. Гол нь өндөр өсгийт нь хөлийг гайхалтай чимж харагдуулна.
18. Хөнгөн, зөөлөн харагдуулах поз. Хөлөө нугалан сууна, гэхдээ улан дээрээ хүчтэй суухгүй шүү. Мөрөн дээгүүрээ харахаа мартав аа.
19. Хананы хажууд бүтэн биеэрээ авахуулах зурагны поз. Нуруун талаас зургаа дараарай.
20. Маш гоёмсог байрлал. Та буйдангийнхаа аравчаас бага зэрэг урагш тонгойх хэрэгтэй.
[/sociallocker]







Зочин
2015/08/16 at 18:25
mahs ix taalavdlaa bayralla
Зочин
2015/08/17 at 10:16
Манай Монгол хүүхнүүд ч ингэж авхуулахгүй ээ. Уруулаа жомойлгоодл эсвэл номхон зогсоод авхуулчихдаг мэдрэмжгүй
Зочин
2015/08/17 at 12:14
za bvgd yu gej tegej bdii xvmvvs vnxeer sonin ym gants 2 xvnees bolj bvgdiig ni tegej xelex xereg bgaamuu sonirxoltoi xvmvvs shvv