Хавдрын эрсдлийг бууруулах 5 энгийн алхам

1

Өнөө үед ДОХ-ын дараагаар бичигдэж буй аюултай өвчнүүдийн нэг нь хавдар юм. Монголчуудын хувьд нэн түгээмэл болоод байгаа энэ өвчний эрсдлийг бууруулах нэг арга нь эрүүл амьдралын хэв маяг, зуршил хийгээд хавдрын эсрэг тэмцэхэд тус болдог хоол хүнс юм. Бараг хүн бүрийн амнаас сонсогдох болсон энэ аюулт өвчнөөс холуур өнгөрөхийн тулд дараах энгийн алхмуудыг амьдралдаа хэвшүүлэх нь ихээхэн том нөлөөг үзүүлэх юм байна.

Давсны хэрэглээгээ хязгаарла

Давс болон давсалж нөөшилсөн бүтээгдэхүүнүүд нь зарим төрлийн ялангуяа ходоодны хавдар үүсгэх эрсдлийг дагуулдаг. Өдөр тутмынхаа давсны хэрэглээг наснаасаа хамааран өдөрт 1200-1500 мг байхаар бууруулах хэрэгтэй. 19-50 насны хүмүүс өдөрт 1500 мг болон түүнээс бага давс хэрэглэх ёстой. 51-70 насны хүмүүс 1300 мг болон түүнээс бага давсыг хэрэглэх ёстой бол 71-ээс дээш насныхан 1200 мг хүрэхгүй хэмжээгээр давсыг хэрэглэх ёстой юм байна.

Хавдрын эрсдлийг бууруулах 5 энгийн алхам 1

Цэвэршүүлсэн, боловсруулсан хүнснээс зайлсхий

Цэвэршүүлсэн, боловсруулсан хүнс нь жин нэмэх, үрэвсэл, чихрийн шижин, хүнсний харшил болон бусад эрүүл мэндийн доройтлыг үүсгэхэд хүргэдэг. Ханаагүй өөх тос, цэвэршүүлсэн элсэн чихэр, цэвэршүүлсэн үр тариа, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд нь хурдан хугацаанд жин нэмэгдүүлдэг учир тэдгээрийг хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай бүхэл үрийн бүтээгдэхүүнүүдээр солих хэрэгтэй.

Хавдрын эрсдлийг бууруулах 5 энгийн алхам 2

Жимс, хүнсний ногоо ахиу хэрэглэ

Өдөрт дор хаяж 5 хүнсний ногоо, жимс хэрэглэх хэрэгтэй. Боловсруулаагүй бүхэл үр тариа, шошийн төрлийн хүнсийг өдөр бүр хэрэглэх нь илчлэгийн нягтшилыг бууруулдаг. Эдгээр хүнс нь хүнсний ширхэглэг болон бичил шим тэжээлт бодисуудыг хангалттай хэмжээгээр агуулдаг.

Хавдрын эрсдлийг бууруулах 5 энгийн алхам 3

Идэвхтэй бай

7 хоногт дор хаяж 3 удаа тогтмол дасгал сургууль хийх нь таны биеийн ерөнхий эрүүл мэндэд онцгой өөрчлөлтийг авчирна. Биеийн идэвхтэй байдал нь бүдүүн гэдэсний хавдрын эрсдлийг бараг 50%-иар бууруулж, бусад төрлийн хавдрын эрсдлийг бууруулдаг.

Хавдрын эрсдлийг бууруулах 5 энгийн алхам 4

Тамхиа хая

Тамхи татах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг хүн бүр мэддэг. Гэтэл нь энэ нь мөн бүх төрлийн хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг. Тамхи татах нь хавдар үүсгэгч эсүүдийг бий болгож, биеийн дархлааг сулруулж, эд эсүүдийн үйл ажиллагааг хэвийн бус болгодог. Тамхидалт нь бөөр, хоолой, улаан хоолой, амны хөндий, хамрын хөндий, ходоод, умайн хүзүү, нойр булчирхай, давсаг зэрэг эрхтэнд хавдар үүсэхэд шууд нөлөө үзүүлдэг. Тамхи нь мөн хурц хэлбэрийн цус багадалтын өвчний гол эх үүсвэр болдог.

Хавдрын эрсдлийг бууруулах 5 энгийн алхам 5

Дээрх өөрчлөлтүүдийн аль нэгийг дангаар хэрэгжүүлэх нь хавдрын эрсдлийг бууруулж, хавдрыг анагаахгүй. Гэхдээ энэ 5 алхмыг өдөр бүр мөрдсөнөөр хавдар тэргүүтэй бүх төрлийн өвчний эрсдлийг багасгаж чадна.

 

3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *