
Муу гэрэлтүүлэгтэй үед сайн гэрэл зураг дарах амаргүй. Гэхдээ дүрсний чанарыг бид нэмэлт гэрэлтүүлэг-ээс эхлээд гэрэл зураг янзлах тусгай аппликейшний тусламжтайгаар сайжруулах боломжтой юм.
Шөнийн харанхуйд удаан дурсагдах сайхан гэрэл зурагтай хоцрох зарим нэг аргуудаас бид танилцуулж байна.
1. Удаашруулах нөлөө бүхий гэрэл зураг дардаг аппликейшн ашиглах

Таны гарт мэргэжлийн камер байхгүй харин ухаалаг утас байгаа бол гэрэл зураг дарах товчлуурыг удирдах тусгай аппликейшн хэрэг болно. Ингэснээр та гэрлийн тусгалын тоог тохируулах боломжтой болох ажээ.
Анхааруулга: энэ төрлийн гэрэл зургийг 30 секундийн удаашралтай авч хөдөлгөөнтэй объектыг ууссан байдлаар буулгадаг юм.
2. Гэрэлтүүлэгтэй газар хайж олоорой

Гэрэлтүүлэг сайтай ямар ч барилга тохиромжтой. Эсрэг байгаа хүнийг эсвэл эд зүйлийг гэрэлтүүлж өгдөг. Хоолны газрын гэрэлтүүлэг, сурталчилгааны самбар зэрэг нь хамгийн тохиромжтой. Удаан барих горимоор төрөл бүрийн туршилтууд хийж үз. Машины гэрлийг ч ашиглаж сураарай.
3. Таймерыг ажиллуулаарай

Автоматаар авдаг горимын ачаар гэрэл зураг илүү тод гардаг, бас өөрийгөө бэлдэх хугацаа ч гарна. Гэрэл зургийн санаагаа сайтар бодож төлөвлөөд 10-секундийн таймер тавиарай.
Анхааруулга: автоматаар авах горимыг идэвхжүүлэхийн тулд тоотой цонх дээр дардаг.
4. Хөдөлгөөнтэй байгаа объектыг гэрэл зургийг дараарай

Юуны түрүүнд удаанаар удаашруулах горимыг идэвхжүүлнэ. Дараа нь гэрлийн хөдөлгөөнт олон эх сурвалжийг олно. Өөрийн уран зөгнөлөө ажиллуулаад сонирхолтой гэрэл зургууд дараарай.
5. Хиймэл гэрлийг бүх боломжоороо ашиглаарай

Зөвхөн байгалийн гэрэлд л амжилттай гэрэл зураг дардаг гэж бодож байвал та андуурч байна. Дэнлүү, бөгжин гэрэл нь энэ даалгаврыг сайн гүйцэтгэдэг юм. Мөн штативт анхаарал хандуулахыг хүсье: ууссан дүр төрхийг амжилттай гаргахад тусална.
6. Гэрэл зургаа засаарай

Дээр дурдсан аргуудыг амжилтай ашиглаж чадаагүй бол гэрэл зургаа тусгай программаар янзалж үзээрэй. Маш олон төрлийн аппликейшн байдаг тул сонголт арвинтай.







