Биеийн онцлог шинж чанараараа бусдаас илт ялгарах 8 хүн. Та амьдралдаа ийм хүмүүсийг харах нь бүү хэл сонсож ч байгаагүй байх

11

Дэлхий ертөнц сонин хачин хүмүүсээр дүүрэн, тэд өөрийн эрхгүй бусдын анхаарлыг татна. Заримдаа тэднийг харсан хүн зэвүүцэх нь ч бий. Үүнээс болоод үл ойлголцол гарах бөгөөд үр дагаврыг нь засахад амаргүй нөхцөл байдал үүсдэг. Энэ үед хүн зоригтой байх хэрэгтэй. Этгээд гадаад төрх нь дэлхийн хэмжээнд нэр алдар авчрах ч тохиолдол бий. Жишээ нь, загварын ертөнцөд өөрийн этгээд гадаад төрхөөрөө алдартай загвар өмсөгч болж чадсан хүн цөөнгүй бий.

Өнөөдрийн бидний танилцуулах нийтлэл этгээд, давтагдашгүй гадаад төрхтэй хүмүүс багтлаа. Тэд өөрт заяасан өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй хүмүүс. Магадгүй та амьдралдаа ийм хүмүүсийг олж харах нь бүү хэл сонсож ч байгаагүй байж болох л юм.

©flickr

 

Элерс-Данлосын хам шинжтэй эмэгтэй

©sarageurts
©sarageurts

Коллагены ялгаруулалт ямар нэгэн түвшинд гажуудалтай явагддаг бөгөөд үүнээс болоод эс хоорондын холбоос нь доголддог. Өвчин аажим явагдаж ч болно, эсвэл амь насанд ч аюултай байж болно. Энэ өвчин эмчлэгдэхгүй, гэхдээ эмчилгээний ачаар өвчний явцыг намдааж болно.

©sarageurts
©sarageurts

Загвар өмсөгч Сара Гертс чухам энэ ховор өвчний оноштой. Энэ эмэгтэй өөрийнхөө өвчнийг бусдад таниулахын тулд загвар өмсөгч хийдэг. Тэрээр өөрийгөө этгээд, давтагдашгүй үзэсгэлэнтэй гэдгийг ухаарахад их цаг, хөдөлмөр зарцуулжээ.

 

Анизокорийн хам шинж

Маш ховор тохиох гажиг – хүүхэн харааны хэмжээ нь адилгүй. Мөн нэг хүүхэн хараа нь хэвийн ажиллагаатай байхад, нөгөө нь хөдөлгөөнгүй байдаг.

©newyorkeyewear
©newyorkeyewear

 

Дермографизмын үзэгдэл

Манай дэлхийн хүн амын 2% нь энэ өвчний оноштой. Арьсанд өчүүхэн ч гэсэн механик цочроо өгөхөд арьс товойж гүвдрүүтэх бөгөөд хагас цаг орчмын дараа өөрөө аяндаа арилдаг. Ийм арьстай зарим нэг хүмүүс арьсан дээрээ жинхэнэ урлагийн бүтээл туурвих нь бий.

 

Ваарденбургийн хам шинж

Түүнийг Стеф Саньяти гэдэг. Бүсгүй удамшлын өвчнөөр шаналж буй, энэ нь маш ховор тохиох генетик мутацын хам шинж. Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүс сонсголын төрөл бүрийн түвшинтэй, пигментийн өөрчлөлттэй байдаг. Мөн тэд хурц цэнхэр өнгийн нүдээрээ бусдаас ялгарна.

©stef.sanjati
©stef.sanjati

 

Ховор үзэгдэл болох – аргироз

Пол Карсон дерматитаа эмчлэх гэж мөнгөний нэгдэл хэрэглэдэг байжээ. Энэ нь меланины үйлчилгээтэй адил үйлчилдэг байна. Түүний арьсны өнгийг наранд хэт шарсантай холбон ойлгож болохгүй. Түүний энэ хачирхалтай нүүрний өнгө нь хэрэглэсэн мөнгө нь бие махбодод үлдсэнтэй холбоотой, өөрөөр хэлбэл түүнд гаж нөлөө үзүүлжээ. Энэ олдмол арьсны өнгө хэзээ ч өөрчлөгдөхгүй.

©gettyimages
©gettyimages

 

Гирсутизмын үзэгдэл

Энэхүү ховор өвчнөөр эмэгтэйчүүд болон хүүхдүүд түлхүү өвчилдөг. Дааврын ялгаруулалт доголдож нүүрэнд илүүдэл үс ургаж эхэлнэ. Жүжигчин бүсгүй Дакота Кук энэ төрлийн өвчинтэй ч огт сэтгэлээр унасангүй. Бүсгүй өөрийнхөө гадаад үзэмжийг огт нуудаггүй, харин ч бусдад ил тодоор үзүүлдэг. Түүний тоглолт өндөр амжилт олоод байгаа гэсэн.

©dakotasbeard
©dakotasbeard

 

Муурын хүүхэн харааны хам шинж

Хромосомын маш ховор тохиолдох гажиг – чих болон нүдний хүүхэн харааны хэлбэрт нөлөөлдөг. Энэ бол удамшлын өвчин биш бөгөөд эхийн хэвлийд бойжиж байхад бий болдог гажиг.

©renan_ozturk

 

Эктодермаль дисплазийн хам шинж

26 настай германы жүжигчин бүсгүй төрөлхийн эктодермаль дисплазийн хам шинжтэй. Нүүрний хэлбэрийг өөрчлөхөд хүргэх өвчин. Бүсгүй гэрэл зургаа даруулах дуртай, түүний энэ сонирхол олон хүнийг сэтгэл санаагаар дэмждэг ажээ.

©ilkabruehl
©ilkabruehl

Хүн болгон л өөрийн гэсэн онцлогтой. Өөрийгөө болон өрөөлийг байгаагаар нь хүлээж авч сурах хэрэгтэй. Хаана ч байхгүй гоо сайхны стандартад тэмүүлэх ямар ч хэрэг байхгүйг ойлгоорой.

471
ГайхмаарГайхмаар
111
ХарамсалтайХарамсалтай
86
ХөөрхөнХөөрхөн
85
ГоёГоё
84
ТэнэглэлТэнэглэл
42
БахархмаарБахархмаар
41
Ха ХаХа Ха
40
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *