Ази эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнтэй гэж үздэг хачирхалтай, бүр аймшигтай гэмээр трендүүд

0

Дорнын эмэгтэйчүүд ямар үзэсгэлэнтэй юм бэ: хурц, амьд, нүүрний тод илэрхийлэлтэй, гал л гэсэн үг. Яг ийм л дүр төрх олны дунд соёл болон хөгждөг ажээ.

Үнэндээ, олон бүсгүйчүүд эсвэл нас тогтсон хатагтай нар байгалиас заяасан гоо үзэсгэлэнгээрээ байхыг эрхэмлэдэг. Бас этгээд хачин, бүр айдас төрүүлмээр зүйл ч бас бий.

Өтгөн, нийлсэн хөмсөг – гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл

4tololo.ru

Жишээ нь, Таджикистанд өтгөн, нийлсэн хөмсөг – гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болно. Өтгөн хөмсөггүй бүсгүйчүүд нь гоо сайхны бүтээгдэхүүний тусламжтайгаар гүйцээж зурдаг ажээ.

 

Зөөлөн хазалт

kulturologia.ru

Балигийн эмэгтэйчүүд одоо ч гэсэн шүдээ ирлэсээр л байна. Урьдын уламжлалын дагуу насанд хүрэхээрээ xутганы ир шиг хурцалж ирлэдэггүй нь ойлгомжтой. Нутгийн охид бүсгүйчүүд шүдээ ирлэсэн юм шиг л харагдахаар засал хийлгэх болжээ.

 

Шархны наалт наацгаая

homsk.com

Иранд ринопластик – гоо сайхны мэс заслын хамгийн түгээмэл төрөл. Яагаад? Хэн мэдэх вэ дээ. Тус улсын ихэнх эмэгтэйчүүд байгаль эхээс заяасан гадаад төрхдөө сэтгэл дундуур явдаг бололтой. Тийм ч хямд биш мэс засал болохоор тэр болгон бас хийлгэж чадахгүй. Харин хамрандаа наасан шархны наалт амьдралын боломж, эд баялгийг илэрхийлэх болжээ. Юу ч гэмээр юм бэ дээ, би хамраа янзлуулсан болохоор шархны наалт наасан юм гэж гайхуулж байгаа хэрэг үү? Шарх бүрэн эдгэсэн ч наалттай явах бүсгүйчүүд цөөнгүй, бас зүгээр л шархны наалт наах нэгэн ч бас бий.

 

Нүдний доорх уутанд юу байгаа юм бол?

yandex.net

Өмнөд Солонгосоос гаралтай гоо сайхны бас нэгэн этгээд хачин тренд. Харахад эвгүй ч гэлээ тэд үүнийгээ нүдний инээмсэглэл гэдэг. Нүдний энэ хэсгийг тодосгох ямар шаардлага байна? Бүсгүй илүү залуухан бас гэнэн харагдана. Маргаантай асуудал ч гэлээ моод юм даа. Охид бүсгүйчүүд будаг шунхны тусламжтайгаар уут гаргаад зогсохгүй гоо сайхны мэс засал ч хийлгэх нь бий.

 

Сайн уу, залуу хонгор нас минь

ytimg.com

Азиудаас гаралтай бас нэгэн этгээд тренд – мурий шүд. Хүүхэд шиг харагдана, гэнэн төрхийг бий болгоно гэдэг ойлголтын улмаас дэлгэрчээ. Япон охид бүсгүйчүүд мурий шүдтэй харагдахын тулд хиймэл шүд хийх нь ч цөөнгүй. Санамсаргүй байдлаар тренд болсон гэдэг: нэгэн алдартай поп-од ийм шүдтэй байсан бөгөөд засуулах бодолтой л яваад байж. Харин шүтэн бишрэгчид шүдээ оролдохгүй энэ чигээр нь үлдээхийг хүссэн төдийгүй өөрсдөө ч ийм шүдтэй болцгоож эхэлжээ.

 

Нүүрээ нээ

ladylifestyle.ru

Тaмлалын хэрэгсэл гэмээр энэ зүйл бас л япон бүсгүйчүүдээс гаралтай. Үйлдвэрлэгчдийн батлан хэлж байгаагаар бол өдөрт хагас цагаар уг хэрэгслийг хэрэглэвэл нүүрний булчингууд чангарах ажээ.

Эмэгтэйчүүдийн гоо сайхны ямар тренд танд хачин, хэрэггүй, тэр бүү хэл ой гутмаар санагддаг вэ?

21
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *