Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл

0

Уураг тархи бол амьд бие бодгалийн хамгийн чухал эрхтэн. Хүн хэмээгч хоёр хөлтэй, хохимой толгойтой амьтан нь уураг тархины хөгжлөөрөө бусад амьд биетүүдийг хол орхисон. Тийм ч учраас өнөөдөр та бид комьютерын дэлгэцийн ард суугаад энэхүү нийтлэлийг уншиж байгаа билээ. Дэлхийд томоохонд тооцогддог Лениний нэрэмжит номын санд хадгалагдаж байгаа бүх мэдээллийг тогтоох чадвартай гэгддэг бидний уураг тархи өөр юу хийж чаддаг болохыг дараах нийтлэлээс уншина уу.

1. Та ядарсан үед таны уураг тархи бүтээлч ажлыг илүү сайн гүйцэтгэдэг

Ажлын урт өдрийн дараа шүршүүрт орж байхад гайхалтай санаанууд орж ирдэг нь үүний нэг жишээ. Ядарсан үед тархи анхаарал сарниулах зүйлсийг ангилах, тодорхой үүрэг даалгаварт төвлөрөхдөө сайн биш болдог. Мөн санаа болон ойлголтуудын хоорондох холбоосуудыг санах чадвар буурдаг. Гэхдээ бүтээлч ажил хийх үед энэ хоёр нь хоёулаа сайн нөлөөтэй байдаг байна. Энэ төрлийн ажил нь биднээс шинэ холбоосуудыг үүсгэхийг шаарддаг ба энэ нь шинэ санааг олох, шинэ арга замаар бодоход тустай аж. Тиймээс бүтээлч ажил дээр ажиллах үед ядарсан уураг тархи бидэнд илүү хэрэг болдог байна.

Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл 3

2. Стресс таны тархины хэмжээг өөрчилдөг. /тархийг жижиг болгодог/

Сэтгэцийн эрүүл мэнд болон хөгжилд стресс хэрхэн нөлөөлдгийг судлахаар сармагчингуудын зулзаганууд дээр туршилт явуулжээ. Тэдгээр зулзагануудын хагасыг нь 6 сарын турш үеийнхнийх нь асаргаанд орхиж, үлдсэн хагасыг эхтэй нь цуг үлдээсэн байна. Дараа нь эрдэмтэд тэдний тархийг судлахаас өмнө хэдэн сарын турш энгийн нийгмийн бүлэгтэй нь цуг амьдруулжээ. Гэтэл эхээс нь салгаж, үеийнхний нь асаргаанд үлдээсэн сармагчингуудын тархины стрессийг хариуцсан хэсэг ердийн нийгмийн бүлэгтэй хэдэн сарын турш хамт амьдруулсны дараа ч том хэвээрээ байсаар байсан байна.

Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл 4

3. Чухамдаа бидний тархины хувьд олон зорилтот ажиллагаа боломжгүй зүйл

Парист хийгдсэн нэгэн судалгаагаар хоёр дахь даалгаврыг гүйцэтгэх үед судалгаанд оролцогч сайн дурынхны тархи хоёр хэсэгт хуваагдаж, тархины тал бүр нэг даалгавар дээр ажиллаж эхэлсэн байна. Хоёр дахь даалгавраар нэмж ачаалагдсан тархи бүрэн хүчин чадлаараа үүрэг гүйцэтгэж чаддаггүй аж.

Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл 5

4. Өдөр дугхийгээд авахад тархины өдөр тутмын гүйцэтгэл сайжирдаг

Өдөр багахан дугхийгээд авах нь бидний тархины ой санамж бэхжихэд тустай. Тархинд ой бичигдэхдээ эхлээд тогтворгүй, мартагдахаар байдаг. Ялангуяа тархи олон зүйлийг цээжлэх шаардлагатай болсон үед бүр ч амархан мартагддаг. Харин дугхийгээд авахад тархины илүү тогтвортой санах ойн ажиллагаа сайжирдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. Түр зуурын нойрсолтын үед тархины баруун тал зүүнээсээ илүү идэвхтэй байдаг байна. Тархины зүүн тал амарч байх зуур баруун тал түр санах хэсгийг цэвэрлэж, мэдээллийг урт хугацаагаар санах хэсэг рүү шилжүүлдэг ажээ.

Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл 6

5. Харах мэдрэхүй бусад бүх мэдрэмжүүдээс давамгай байдаг

Хэдийгээр бид таван мэдрэхүйтэй ч харах мэдрэхүй бусдыгаа давамгайлдаг. Хэрвээ бид хэсэг мэдээлэл сонсвол 3 хоногийн дараа 10%-ийг нь санадаг. Харин зураг нэмэгдсэн бол 65%-ийг нь санадаг. Улаан дарс шиг харагдах будагтай цагаан дарсыг хараад таньдаг гэдгээрээ алдартай дарс амтлагчид байдаг. Энэ нь хүний харах мэдрэхүй ямар хүчтэйг баталж байгаа хэрэг юм. Доорх зурагт бидний тархины хэдий хэсэг нь харах мэдрэхүйг хариуцсан байдгийг харуулсан байгаа ба энэ хэсэг тархины бусад хэсэгт хэрхэн нөлөөлдгийг ч харуулжээ.

Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл 8

6. Ичимхий болон нээлттэй байдал тархины өөр дамжуулагчуудаар дамждаг

Хувь хүний зан чанараас хамаарч тархинд өдөөлт өөр байдлаар явагддаг. Нээлттэй, гадагшаа хүмүүсийн хувьд өдөөлт дамжих мэдээлэл дамжуулах суваг маш богино байдаг. Энэ суваг нь амтлах, хүрэх, харах, сонсох мэдрэмжүүдээр дамждаг. Харин дотогшоо, бүрэг хүмүүсийн хувьд өдөөлт тархины санах, төлөвлөх, асуудлыг шийдэхтэй холбогдсон хэсгүүдээр дамжсан урт, ээдрээтэй замаар дамждаг байна.

Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл 7

7. Бид хүмүүсийг илүү их алдаа хийхэд баярлах чиг хандлагатай

Бусад хүмүүс алдаа хийхэд бид баярладаг. Тиймээс бид төгс хүмүүст дургүй байх хандлагатай байдаг байна.

Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл 9

8. Бясалгал бидний уураг тархины дамжуулагчдыг сайжруулдаг

Бясалгал нь зөвхөн төвлөрөл болон өдрийн турш тайван байхад тустай зүйл биш. 20 минут бясалгал хийхэд уур хилэн болон түгшүүр хэрхэн буурдаг болохыг доорх зурагт харуулжээ. Бясалгал нь мөн нигүүлсэх сэтгэлийг нэмэгдүүлж, стрессийг багасгаж, ой санамжийг сайжруулахаад зогсохгүй тархины саарал бодисын хэмжээг нэмэгдүүлдэг байна.

Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл 11

9. Дасгал хөдөлгөөн нь уураг тархийг шинэчлэн босгож, сэтгэлийн тэнхээг нэмэгдүүлдэг

Дасгал хийж эхлэх үед тархи үүнийг стрессийн үе хэмээн таньж хүлээж авдаг. Зүрхний ачаалал нэмэгдэхэд тархи таныг дайсантай тулалдаж эсвэл түүнээс зугтаж байна гэж боддог. Таныг стрессээс хамгаалахын тулд тархи BDNF хэмээх уураг ялгаруулдаг. Энэ уураг ой санамжийн нейроныг хамгаалж, нөхөн төлжүүлдэг элемент бөгөөд гэрлийн унтраагуур асаахтай адил үйлчилдэг. Тиймээс бид дасгал хийсний дараа юмс хийхэд хялбар, ойлгомжтой, аз жаргалтай болсон мэтээр мэдэрдэг байна.

Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл 10

10. Бид шинэ зүйл хийснээр тархиныхаа бодох цагийг удаашруулж чадна

Бид жил бүрийн 6-р сард жил талдаа орсныг анзаарч, цаг хугацаа ямар хурдан өнгөрч байнаа гэцгээдэг. Гэхдээ энэ нь бидний тархи цаг хугацааг хэрхэн ойлгож байгаагийн нэг чадварлаг заль юм. Энэ яаж ажилладгийг мэдэх юм бол та тархиндаа цаг хугацаа удаан өнгөрч байна хэмээн итгүүлж чадна. Үндсэндээ бидний тархи бидний мэдрэхүйнүүдээс бүхэл мэдээлэл хүлээн аваад биднийг түүнийг хүлээж авахаас өмнө бидэнд мэдрэгдэх байдлаар нь эмхэлдэг. Тиймээс цаг хугацааны талаар хэрхэн бодож байгаа маань уураг тархины тодорхойлсон хэлбэрээр бидэнд ирж байгаа мэдээлэл юм.

Бидний уураг тархины хийж чаддаг гайхмаар 10 зүйл 2

15
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. хэхэхэ

    2015/02/06 at 21:51

    хомерын тархийгээ лол

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *