Амжилттай хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл

0

Хорвоо дээр хоёр төрлийн хүмүүс байдаг. Хийсэн бүхэн нь бүтэмжтэй, амжилттай, өөдрөг байдаг азтай хүмүүс, нөгөө хэсэг нь бүтэл муутай, амжилт тэднээс зугтдаг хүмүүс. Та энэ хоёр төрлийн хүний аль нь вэ? Хэрвээ танд тэр бүр аз таараад байдаггүй бол “Амжилттай, азтай хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл” нэртэй энэ нийтлэлийг анхааралтай уншаад үзээрэй. Магадгүй та эдгээр зүйлсийг хийдэг болохоороо амжилт муутай байдаг ч байж болох юм.

1. Би үүнийг хийж чадахгүй

Тэд залхуурч суудаггүй бөгөөд би үүнийг чадахгүй гэсэн үгийг хэзээ ч хэлдэггүй. Тэд асуудлыг аль болох түргэн шийдвэрлэхийг хичээдэг.Амжилттай, азтай хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл 2

2. Энэ юу гэдгийг би мэдэхгүй

Амжилттай хүмүүсээс хэн нэгэн тусламж хүсэхэд тэд энэ үгийг огт хэлдэггүй. Учир нь юм мэдэхгүй байх нь асуудлыг шийдэхгүй. Тэд ямар ч асуудлыг шийдвэрлэхийг хичээдэг.

3. Тэд амжилтыг мөнгөөр тодорхойлдоггүй

Амжилттай хүмүүс мөнгөтэй байдаг ч тэд хөрөнгө чинээгээрээ амжилтаа тодорхойлдоггүй. Тэд ихэвчлэн аз жаргалтай байдаг ба аз жаргалыг амжилтын түлхүүр гэдэг. Тэд мөнгийг зөвхөн ямар нэгэн тав тухтай зүйлийг авчрах хэрэгсэл гэж боддог.

4. Сөрөг хүмүүст зав зай гаргадаггүй

Сөрөг бодолтой хүмүүс үргэлж юм бүхний талаар гомдоллож, хэн нэгний төлөө сайн зүйл хийж чадаагүйнхээ төлөө юм бүхнээс уучлалт эрж байдаг. Харин амжилттай хүмүүс ийм төрлийн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэггүй. Амжилттай хүмүүс өөрт нь урам зориг өгөх эерэг хүнд дуртай байдаг.

5. Тэд хохирогч болдоггүй

Бусад хүмүүс амжилттай хүмүүсийг хохироох гэж оролддог. Гэхдээ амжилттай хүмүүс энэ төрлийн нөхцөл байдлыг зохицуулчих хэмжээний ухаантай хүмүүс байдаг. Тэд бусдад өөрийг нь хохироох боломжийг олгодоггүй бөгөөд тэдэнтэй ямар ч тэмцэл үүсгэдэггүй. Тэд зүгээр л тэднийг баясгахаас зайлсхийхийг оролддог.

6. Тэд хэзээ ч суралцахаа зогсоодоггүй

Хөгшин байх нь амжилттай хүмүүсийн хувьд чухал зүйл биш. Тэд үргэлж суралцсаар байдаг. Хаа нэгтээгээс, хэн нэгнээс ямар нэгэн зүйл сурах нь үргэлж хэрэг болно гэж тэд үздэг. Хүнд хэцүү нөхцөл болгоноос тэд ямар нэгэн зүйлийг сурч авахыг эрмэлздэг.

Амжилттай, азтай хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл 3

7. Тэд үд хүртэл унтдаггүй

Эрт орондоо орж, эрт босох гэдэг хэлц тун ч үнэн үг. Амжилттай хүмүүс үүнийг мөрдлөг болгодог. Тэд үд хүртэл унтдаггүй бөгөөд шаардлагатай ажлаа хийхийн тулд эрт босдог. Тэд унтлагын тогтсон дэгтэй байдаг.

8. Тэд өөрсдийнх нь тухай хүмүүс юу гэж бодож байгаад анхаарал тавьдаггүй

Амжилттай хүмүүс гутранги үзэлтнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй. Тэд ажлаа төгс хийхээр чармайж, зэмлэл, элэг доог болохоос зайлсхийдэг. Амжилттай хүмүүс амьдралыг илүү сайхан болгохоор ирж байгаа нэгнийг ойртон ирэхийг нь зөвшөөрч чаддаг.

9. Тэд өөрчлөлтийг эсэргүүцдэггүй

Өөрчлөлт үргэлж сайн зүйлийг дагуулдаг гэдгийг тэд мэддэг учир үүнийг эсэргүүцдэггүй. Шинэчлэлтийн төлөө өөрчлөлтийг алгаа дэлгэн угтдаг.

10. Тэд чухал шийдвэрүүдийг хялбархан гаргадаггүй

Амжилттай хүмүүс дур сонирхлоороо шийдвэр гаргадаггүй. Тэд ямар нэгэн чухал шийдвэр гаргахын тулд ахин дахин боддог. Энэ нь амжилтынх нь нэг үндэс болдог.

11. Бусдад атаархдаггүй

Амжилттай хүмүүс хэзээ ч бусдад атаархдаггүй. Тэд хүн бүр өөрсдийнхөөрөө амжилт гаргах чадвартай гэдэгт итгэдэг. Хэн нэгэн амжилтанд хүрч эсвэл амжилт гаргах замд яваа бол түүнд атаархахын оронд дэмжихэд анхаардаг.

12. Хийх зүйлсийн жагсаалтаа бүрэн дуусгах хүртэл унтдаггүй

Тэд ажлын тухайд хэзээ ч залхуурдаггүй. Амжилттай хүмүүс ажлаа яг цагт нь дуусгадаг. Унтахын өмнө тэрээр бүх чухал ажлуудаа дуусгасан байдаг. Ажил нь тэднийг санаа амар байлгадаг.

Амжилттай, азтай хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл 4

13. Өнгөрсөнд шигдэж суудаггүй

Амжилттай хүмүүс өнгөрсөнтэйгээ зууралддаггүй. Тэд өнгөрснөөс суралцаж, өнөөдөр түүнийгээ илүү сайн болгохыг хичээдэг.

14. Ялагдахыг хүлээн зөвшөөрдөггүй

Амжилттай хүмүүс урт хугацааны турш бүтэлгүйтэхийг өөртөө хүлээн зөвшөөрдөггүй. Тэд бүтэлгүйтлээс сайн зүйлсийг суралцдаг. Амжилтанд хүрэхэд бүтэлгүйтэл байж болно гэж үздэг ч түүнээс болж өөрөө шархлахыг хүсдэггүй. Тэд бүтэлгүйтлийг илүү сайн амжилтанд хүрэх зэвсэг болгон ашигладаг.

15. Төлөвлөгөөгүйгээр ажлыг эхлүүлдэггүй

Амжилттай хүмүүс үргэлж төлөвлөгөөтэй байдаг. Тэд цагийн менежмент бол амьдралд суралцах ёстой хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг мэддэг. Тэд хийх ажлынхаа жагсаалтыг гаргадаг болохоор ямар нэгэн чухал ажлыг орхигдуулдаггүй.

Амжилттай, азтай хүмүүсийн хэзээ ч хийдэггүй 15 зүйл 1

2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. x

    2015/02/09 at 15:41

    http://monthlyyouth.com/?ref=677549
    interneteer hyalbarhaan sard 300$ tsalin avah bolomj

  2. Зочин

    2015/04/22 at 08:57

    Сэтгэгдэл *tiime ene bol bi yg nadtai adil bi amijilttai az jargaltai ybaa emegtei

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *