
Кино, дуу хөгжмийн нэгдүгээр зэргийн оддыг харж байхад бид тэднийг өмнө нь спортоор хичээллэж байсан гэдгийг огт гадарладаггүй. Зарим нэг нь бүр мэргэжлийн тамирчид байх юм, хэн нэгэн тамирчин хийж байгаад дараа нь кино салбарт шилжсэн нь ч байна.
Эмма Уотсон урьд нь зүлэгний хоккей тоглодог байсан гэж даанч бодож байсангүй, харин Хулио Иглесиаст таагүй зүйл тохиолдоогүй бол алдартай хөлбөмбөгчин болохоор байж.
1. Эмма Уотсон

Эмма Уотсон их сургуульд суралцаж байхдаа сургуулийн зүлэгний хоккейн багт багтдаг байжээ. 2018 онд жүжигчин Hockey Futures гэх нийгэмлэг үүсгэн байгуулж эмэгтэйчүүдийг уг спортын төрөлд улам илүү ойртуулахыг зорилгоо болгожээ.
2. Брэд Питт

Брэд Питт сургуулийн сурагч байхдаа спортоор идэвхтэй хичээллэж байсан юм, тэр дундаа гольф, теннис болон сэлэлтийн төрлөөр. Нэг үе сагсан бөмбөг тоглодог байжээ.
3. Чак Норрис

Чак Норрис тyлааны урлагт илүү их татагдаж байлаа, тэр дундаа каратед. Олон улсын тэмцээнд оролцож ялалт байгуулж байсан юм, удалгүй каратегийн сургууль нээж ажиллуулсан байна.
4. Микки Рурк

Бокс Микки Руркийн хувьд хамгийн дуртай спорт байлаа. 12 настайдаа тэр анхны тyлаанд ялалт байгуулжээ, харин 1964-1973 онуудад боксын сонирхогчийн уралдаан тэмцээнд ялалт байгуулсан тоогоороо дээд амжилтыг тогтоож байсан түүхтэй. Нийт 27 удаа ялалт байгуулжээ.
5. Сара Мишель Геллар

Сара Мишель Геллар цагтаа амжилттай уран нугараач байсан төдийгүй Нью-Йорк мужийн бүсийн уралдаан тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Тэрээр мөн таеквондогоор хичээллэж хар бүсний эзэн болсон юм.
6. Хулио Иглесиас


Хулио Иглесиас – мэргэжлийн хөлбөмбөгчин байсан хүн. Тэр залуудаа испанийн Real Madrid Castilla багийн хаалгач байжээ. Золгүй байдлаар авто машины оcолд орсноос болж спортоо орхиход хүрчээ. Тэр ослын дараа Хулио 2 жил хөл дээрээ явж чадахгүй хэвтрийн байдалтай өнгөрсөн юм.
7. Хилари Суэнк

Хилари Суэнк өсвөр насандаа залуучуудын Олимпын наадамд сэлэлтийн төрлөөр оролцож байжээ. Мөн тэрээр Вашингтонд зохион байгуулагдсан олон төрөлтийн тэмцээнд 5 дугаар байр эзэлж байсан юм.
8. Курт Рассел

Курт Расселлийг аав шигээ бейсболын чадварлаг тоглогч байсныг хүмүүс тэр болгон мэдэхгүй байх. Тэр хэд хэдэн удаа багаа сольсон. Хамгийн сүүлд аавынхаа Portland Mavericks багт тоглох болжээ. 1973 онд авсан бэртлийн улмаас спортоо орхиход хүрсэн тэрээр эргэлт буцалтгүй кино салбарт орсон юм.
9. Дэниел Крейг

Дэниел Крейг мөн л спортод сул талтай хүн, чухам регби төрөлд. Эцэг эх нь салсны дараа ээжтэйгээ өөр хотод нүүж иржээ, тэр цагаас хойш орон нутгийн багт тоглох болсон юм.
10. Лиам Нисон

Лиам Нисон 9 наснаасаа эхлэн боксоор хичээллэсэн. Тэр хэд хэдэн удаа үндэсний хэмжээний титэм зүүсэн ч 17 насандаа спортыг орхижээ. Энэ хугацаанд 40 удаагийн тyлаанд оролцож, 30 орчмыг нь ялалтаар дуусгажээ.
11. Дэвид Духовны

Спортын өнгөрсөн амьралаараа Дэвид Духовны ч гэсэн гайхуулахаар. Залуудаа тэр сагсан бөмбөгөөр хичээллэдэг байсан бөгөөд мэргэжлийн тамирчин болохыг мөрөөддөг байв. Даанч түүнд “тийм боломж олдоогүй” гэдэг.
12. Эстелла Уоррен


Эстелла Уоррен “Planet of the Apes” киноны Даэнагийн дүрээр үзэгчдийн сэтгэлд үлджээ, тэрээр уран сайхны сэлэлтийн төрлөөр хичээллэдэг байжээ. Тэр гурван ч удаа Канадын аварга болж байсан, нэг удаа залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (1995 он) хүрэл медалийн эзэн болж байжээ.
13. Хью Лори

Хью Лоригийн эцэг Их Британийн алдартай сэлүүрчин байсан төдийгүй Олимпын наадмын алтан медаль өвөртлөн ирж байсан тамирчин юм. Хүү нь ч гэсэн эцгийнхээ мэргэжлийг сонгохоор шийдэж багагүй амжилтад хүрч байжээ. Тэр Олимпд оролцох эрх авч байсан юм, даанч өвчний улмаас оролцож чадаагүй юм. Тэр уг спортын төрлөөс татгалзахад хүрчээ.
14. Мэттью Перри

Мэттью Перри багадаа теннисээр нухацтай хичээллэж байсан төдийгүй залуучуудын тэмцээнд шагналт байранд ордог байв. Том болсон хойноо ч гэсэн тэрээр теннисийн талбайд байнга гарч тоглосон хэвээр.
15. Ченнинг Тейтум

Ченнинг Тейтум өсвөр насандаа бейсбол, тyлааны урлагаар хичээллэдэг байснаас хамгийн дуртай төрөл нь хөл бөмбөг. Сургуулиа төгссөний дараа ч гэсэн хөл бөмбөг тоглодог байжээ.
Эдгээр оддыг спорттой амьдралаа холбож байсан гэдгийг та мэддэг байсан уу?







