Хувцас угаахад гаргадаг 15 нийтлэг алдаа

1

Хувцасаа шинээр нь удаан өмсөхийг хүсвэл хувцасаа зөв угааж сурцгаая.

1. Буруу ялгалт. Өнгөөр ялгахаас гадна материалаар нь ялгах хэрэгтэй: флисэн хувцасыг дандаа тусад нь угаана, харин гар нүүрийн алчуурыг хэзээ ч синтетик материалтай цуг угаахгүй.

2. Толбо буруу арилгах. Толбыг маш болгоомжтой арилгах хэрэгтэй, хүчтэй үрэх шаардлагагүй. Цагаан өнгийн даавуун дээр толбо арилгагчаа түрхээд толбо дээрээ тавина.

3. Илүүдэл угаалгын нунтаг. Ихэдсэн угаалгын нунтаг – их хөөсрөх тул хирийг арилгахад саад учруулдаг. Тийм учраас бактер үржиж угаалгын жинхэнэ утга үгүй болно.

Хувцас угаахад гаргадаг 15 нийтлэг алдаа 1

[sociallocker]

4. Цахилгаан. Угаахаасаа өмнө хувцасныхаа цахилгааныг цахилгаандаа. Цахилгаандаагүй бол шүд нь өөр бусад хувцсанд муугаар нөлөөлнө.

Хувцас угаахад гаргадаг 15 нийтлэг алдаа 3

5. Товч. Харин товчоо задгай орхино. Товчилсон хэвээр нь угаавал товчны хэсэг хурдан урагдана.

6. Ихэдсэн цайруулагч. Цайруулагчаар угаасан хувцас хэврэг болдог, тэгэхээр уламжлалт аргыг сонгох буюу буцалгасан нь дээр дээ.

7. Усны хувцас. Усны хувцас болон дотуур хувцасыг угаалгын машинд угаахыг хатуу хориглоно. Зөвхөн хүйтэн усаар гараар угаана.

Хувцас угаахад гаргадаг 15 нийтлэг алдаа 2

8. Угаалгын машины амралт. Зарим нэг гэрийн эзэгтэй нар угаалгын машинаа хална гэж андуурч хэсэг амраадаг. Шууд үргэлжлүүлэн угаах нь зөв: ингэснээр ажиллах горимдоо орсон угаалгын машин цахилгаан хэмнэдэг.

9. Дэр, хучлага угаах. Хэрвээ өдөн дэр, хөнжил угааж байгаа бол хоёр удаагийн эргүүлэгтэйгээр угаалгаа сонгоорой. Өдтэй бол хөөс нь дараагийн угаалтаас л арилна.

Хувцас угаахад гаргадаг 15 нийтлэг алдаа 4

10. Замбараагүй хийх. Угаалгын дараа оймсныхоо өрөөснийг олох гэж хөөрхөн мунгинана. Ганц удаа ч болов энэ дүрмийг дагаад үзээрэй: эхлээд оймсоо, дараа нь үлдсэн хувцаснуудаа угаана.

11. Гар нүүрийн алчуурыг зөөлрүүлэх. Зөөлрүүлсэн гар нүүрийн алчуур ус муу авдаг, тэгэхээр зөөлрүүлэгч хэрэглэх хэрэггүй.

12. Даацыг нь хэтрүүлэх. Нэг дор бөөн хувцас хийж угаах хэрэггүй, угаалгын машины бөмбөрт хувцас элэгддэг юм.

Хувцас угаахад гаргадаг 15 нийтлэг алдаа 6

13. Сөдөн болон өөр бусад хүрэм. Сөдийг нэг тал руугаа бөөгнөрүүлэхгүйн тулд гурван ширээний теннисний бөмбөг хийгээд угаагаарай.

14. Үнэтэй угаалгын нунтаг. Бид бүгдэд ямар нэгэн байдлаар хэмнэх сэтгэлгээ байдаг: хүнсний давс хувцасыг өнгө оруулна, шохой хувцасанд тогтсон тосны толбо арилгана. Ахуйн барааны саван толбо арилгаж цайруулна. Нимбэгийн хүчил сэнгэнэсэн үнэр оруулж, цагаан хэрэглэлийг зөөлрүүлнэ.

Хувцас угаахад гаргадаг 15 нийтлэг алдаа 5

15. Буруу арчилгаа. Угаалгын машинаа байнга цэвэрлэж бай, угаалгын нунтаг хийдэг хэсгийг сольж болдгийг анхаарна уу. Яагаад гэвэл угаалгын нунтаг хийдэг хэсэгт үлдэгдэл хуримтлагдаж бөглөрөх магадлалтай. Угаалгаа дуусгаад угаалгын машиныг бүрэн хаттал нь хаалгыг нь бүү хаа. Жилдээ нэг удаа цагаан уксустай бүлээн усаар бүтэн горимоор хувцасгүй угааж цэвэрлэж байгаарай. Шинэ юм шиг л болно.

Хувцас угаахад гаргадаг 15 нийтлэг алдаа 7

[/sociallocker]
23
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ariunzorig Ganhuyag

    Ariunzorig Ganhuyag

    2016/06/28 at 15:36

    Uugii M Uugii

  2. Better Man

    Better Man

    2016/06/28 at 16:06

    Altanzul Jargalsaikhan

  3. Tumenbayar Erdenebaatar

    Tumenbayar Erdenebaatar

    2016/06/29 at 14:31

    yasan sonin hun be

  4. Beck Becktor

    Beck Becktor

    2016/06/29 at 22:43

    Suurichka Monkhbat

  5. steelefnimbtsvyu.page.tl

    2016/10/06 at 18:52

    É bastante essencial anterior desde debutar a fabricação ou fazer nenhum gênero de investimento em material, levar em conta as tendências do instante. http://deltaenergies.com/?option=com_k2&view=itemlist&task=user&id=1156882

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *