Анхаар! Ийм төмс идэж болохгүй, үүнд хор агуулагдаж байгаа

4

Эцэг эхчүүд маань ургаж соёолсон, ургацагтай төмс нь хортой, идэж болохгүй гэдгийг мэддэг, бидэнд хэлдэг билээ. Үнэхээр дотроос нь үр цэцэг ургаж байгаа төмс тийм аюултай эд үү? эсвэл ердөө л хоосон дэмий яриа юу? Үүнийг анагаах ухааны талаас нь авч үзье.

Дэлгүүрээс авсан төмс хэдэн хоног дулаан, халуун газар байхад дотор талаас нь жижиг соёо ургах нь тохиолддог л зүйл. Ийм төмсийг идэж болох уу гэсэн асуулт зүй ёсоор урган гардаг байна.

Соёолсон төмс

Мэргэжилтнүүд ургасан хэмжээнээс шалтгаална гэж хариулдаг байна. Гэхдээ ямар ч байсан энэ нь соланин хэмээх бодис төмс дотор бий болжээ гэдгийг харуулж байгаа хэрэг юм.

Соланин нь хортой гликоакалоид бөгөөд төмсний төрлийн ургамал дотор бий болдог байна.

Жирийн төмсөнд 0,05%-ийн соланин байх бол ногоорч, соёолж ургасан төмсөнд хэд дахин илүү байх бөгөөд ихэнх нь хальс, ургацаг дээр байна.

Соланин нь сэтгэл хөөрүүлж, дараа нь мэдрэлийн системийн эритроцитийг задалж, тоог нь бууруулна. Өөрөөр хэлбэл хүнд хортой бодис юм.

Соланиноор хордсон шинж нь: дотор муухайрах, бөөлжих, гэдэс өвдөх, толгой өвдөх, суулгалт, тэнцвэр алдах, хүүхэн хараа томрох, халуурах зэрэг болно.

Хүнд хордлогын үед татах, комд орох зэрэг байдал бий болдог байна. Гэхдээ ингэж хордохын тулд халуун боловсруулалт хийгээгүй, цэвэрлээгүй, түүхий төмсийг хэдэн кг-аар идэх шаардлагатай гэнэ. Бодит амьдрал дээр энэ нь боломжгүй шахам зүйл юм.

Хэрвээ төмсний ургацаг бүхий хальсыг зузаан авбал соланиний хэмжээ анх байснаасаа 5-10% нь л үлддэг байна. Мөн ногоорсон хэсэгт соланин их хэмжээгээр хуримтлагддаг тул тэр чигээр нь авч хаях нь зөв.

Хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

Олон тооны соёо ургацаг бий болсон, хорчийсон төмсийг шууд хаяна. Ийм төмсөнд соланин бүр голд нь хүртэл тархсан байна. Гаднах хальсыг нь хичнээн зузаан авч цэвэрлэсэн ч төмсөнд таны эрүүл мэндэд хохирол учруулах хангалттай хэмжээний соланин үлдсэн байх билээ.

Харин толигор хальстай, цөөхөн ургацагтай төмсийг цэвэрлээд халуун аргаар болгож хүнсэнд хэрэглэж болно. Ийм нөхцөлд дотор хэсэгт ямар нэг хортой зүйл байхгүй. Байж болох хэмжээ нь жижиг төмсөнд 3-5 ургацаг бол том төмсөнд 4-8 ширхэг байж болно.

Олон хүн ийм хортой болсон төмсийг гаргаж хаях гэж яардаггүй. Нэгдүгээрт аюултай хорыг нь мэдэхгүйгээс тэгдэг байна. Хоёрдугаарт мөнгө зарж авчихаад түүндээ харамсдаг явдал. Ийм нөхцөлд эрүүл мэнд илүү үнэтэй юм шүү гэдгийг санах хэрэгтэй.

Жижиг гүйцэд болоогүй төмснөөс гадна ногоон лооль идэх дуртай хүмүүс бас байдаг. Түүнд мөн л их хэмжээний соланин агуулагдаж байдаг гэдгийг мэдэх нь зөв шүү. Лоолийн өнгө улаарч, өөрчлөгдөж эхлэх үед соланины хэмжээ багасан, лоолийг хоол хүнсэнд хэрэглэх боломжтой болдог.

Хэрэгтэй нийтлэл байна уу? Найз нөхдөдөө хуваалцаарай.

22
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Mandala Lama

    Mandala Lama

    2018/05/16 at 19:16

    za

  2. Санчир Санчир

    Санчир Санчир

    2018/05/16 at 21:56

    Nadmid Nadejda

  3. Tserendondow Ganjargal

    Tserendondow Ganjargal

    2018/05/16 at 23:24

    Zaya Zayahan

  4. Zaya Zayahan

    Zaya Zayahan

    2018/05/17 at 17:58

    Өчигдөрхөн л сайныг нь гайхоол ярилцаж байсан даа хөөрхий ккк

  5. Deleg Urnaa

    Deleg Urnaa

    2018/05/17 at 21:45

    Ene unen shu humuus eee!

  6. Deleg Urnaa

    Deleg Urnaa

    2018/05/17 at 21:45

    Ene unen shu humuus eee!

  7. Deleg Urnaa

    Deleg Urnaa

    2018/05/17 at 21:45

    Ene unen shu humuus eee!

  8. Loved Heart

    Loved Heart

    2018/05/19 at 16:33

    yostoi unen shu iim bolchuul bitgii ideeree

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *