Ирланд залуу ямар ч тог цахилгаангүй, технологигүй орчинд эгэл жирийн амьдралаар 3 жил амьдарчээ. Тэр урьд нь хэзээ ч амсаж байгаагүй аз жаргалыг мэдэрч байгаа аж

0

Марк Бойл 2016 оны 12 дугаар сард орчин үеийн технологиос татгалзахаар шийдсэн хэмээн Hai-д бичсэн байна. Сүүлийн жилүүдэд тэр ганц ч удаа гэрэл асаасангүй, зуух асаасангүй, радио сонссонгүй, зурагт үзсэнгүй, имэйл илгээсэнгүй, утсаар ярьсангүй бас орчин үеийн ямар нэгэн зүйлээр оролдсонгүй.

Тэр тог цахилгаан шаардсан ямар ч зүйл ашигласангүй. “Энэ бол миний очих эцсийн цэг мөнөөс мөн. Гэхдээ би бүр өндөр түвшинд гарахаар шийдсэн” гэж тэрээр ярьжээ. Тиймээс тэр компьютероо асааж сошиал дахь бүх бүртгэлээ устгасан байна, кредит картаа хаалгаж, өөрт байсан бүх л цахилгаан хэрэгслээсээ салжээ.

Өнөөдөр тэр загас барьж, мөн хөдөө аж ахуй эрхлэн өөрийгөө хооллодог. Зэрлэг гоньд ашиглан шүдний оо хийчихнэ, хувцсаа угаахын тулд сапонария цэцэг тарьж ургуулжээ.

Түүний гэр – өөрөө барьсан модон урц. Өвлийн хүйтэн шөнөөр хонины нэхий нөмрөн модон зуухан дээрээ хэвтэж өнгөрөөх дуртай. Түүнд сэрүүлэг байтугай цаг ч байхгүй. “Би нар мандахтай уралдаад л сэрдэг, би улирлын хэмнэлтэйгээ зохицон амьдрахыг хичээж байгаа” гэж тайлбарлажээ. Түүний гэрт маш олон модон эдлэл бий. “Гартаа мод барихаараа л би зогсож чаддаггүй. Энэ бол миний хийх дуртай ажлуудын нэг. Би хэдэн цагаар ч хамаагүй мод хагалж чадна” гэжээ.

Марк солиoтой хүн биш ээ, сэтгэл мэдрэлийн хувьд цоо эрүүл нэгэн. Бристолд байрлах органик бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанид менежерийн албан тушаал хашиж байсан залуу. Байгальд ойртоод зураг, радиогоос холдоод олон жил болж байна. “Мэдээж би дэлхий дахинд юу болж байгааг сонирхолгүй яах вэ. Би Брекситийн тухай мэднэ. Гэхдээ энэ бүгдээс татгалзаж чадсандаа би баяртай байна. Асуудлыг шийдэхийн тулд би өөр юу хийж чадах вэ?”

Шинэ амьдралын хэв маяг нь ямар нэгэн зүйлээс зугтах биш харин амар амгаланг олох гэж байсныг дараа нь ухаарчээ.

Тэр загас барьж сурсан байна. Заримдаа хүсэл нь төрвөл хэдэн цагаар ч хамаагүй түлээгээ хагалдаг. Заримдаа зүгээр суугаад номоо уншина. Харин заримдаа тэнгэр ширтэж байгалийн сайхныг биширнэ. Эсвэл ой модоор зугаалж байгальтайгаа харьцах дуртай. “Агаарт алхаж байхад юу ч миний санааг зовоодоггүй. Би шувуудын жиргэхийг сонсож явахдаа өөрийгөө амгалан тайван байгааг мэдэрдэг” гэжээ.

Амьдрал нь дээд зэргийн тайван болсон тул хамгийн сүүлд хэзээ уурлаж уцаарласнаа ч санахгүй байгаа юм. “Намайг юу стресст оруулж болохыг би үнэхээр хэлж мэдэхгүй байна” гэжээ.

Тэр гэртээ талх барьж иддэг, өөрийн тарьсан төмс, ногоогоороо хоол хийнэ. “Би урьд нь өдөр болгон төмс, ногоо иддэг байж. Долоо хоногтоо нэг эсвэл хоёр удаа загас иддэг”. Заримдаа паб орж найз нартайгаа ганц хоёр шил шар aйраг ууж, хөгжим сонсдог ажээ. Бугын арьсаар өөртөө гутал хийх санаатай хатааж байтал арьсаа xулгайд алдаж байсан удаа ч бий.

Тэрээр: “Би дахиад хотод амьдарч чадахгүй ээ. Тэнд муу уур амьсгалтай, агаарын чанар аймшигтай муу, ус нь ч бохир. Амар амгалан байдал намайг хамгаалж байна. Би маш тайван газар амьдарч байгаа шүү дээ – тэр орчин намайг хамгаална” гэжээ.

Та соёл иргэншлийн хөгжил дэвшлээс татгалзаж чадах уу?

14
БахархмаарБахархмаар
6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *