Нэгэн оюутан далайн эрэг дээрээс “алтан” бөмбөлгүүдийг хайж олдог ажээ. Дотор нь юу байдгийг зөвхөн тэр л ганцаараа мэдэх байх

1

Хүний хобби ямар ч байж болно. Хэн нэгэн тасалгааны цэцэг тарина, нөгөө нь чөлөөт цагаа спортод зориулна. Юу хийх нь чухал биш, хамгийн гол нь – цагаа зарцуулж байгаа тэр ажил танд сэтгэлийн тaaшаал л авчрах ёстой юм.

Магадгүй Их Британийн 22 настай оюутан залуу хамгийн хачирхалтай хоббитой болов уу. Аарон Смит далайн эрэг дээр хаягдсан чулуужсан олдвор олох дуртай нэгэн.

Бага байхаасаа л аавтайгаа цуг далайн эргээр зугаалахдаа чулуу цуглуулах дуртай байжээ. Аароны аав загасчилж байхдаа заримдаа чулуужсан олдворын араас “ангуучилдаг” байв. Цаг хугацаа өнгөрсөн ч түүний хобби огт өөрчлөгдсөнгүй. Чөлөөт цагаараа далайн эргээр явж ямар нэгэн сонирхолтой зүйл хайна.

Аарон энэ хачин бөмбөлөгт яагаад ингэж их татагдаад байдаг юм болоо? Дотор нь төрөл бүрийн нялцгай биет байдаг юм болов уу?

Смитийн үзэж байгаагаар Йоркширийн газар нутгаас 1 дүгээр сарын сүүлээр хамгийн үнэтэй олдвороо олжээ. Энэ “алтан” бөмбөлөг ойролцоогоор 185 сая жилийн настай, энэ мэт олдвор нь далайн эрэг дээр маш ховор тохиолдлоор л гарч ирдэг байна.

Аароны өөрийн тайлбарлаж хэлснээр бол чулуунд агуулагдах пиритоос болж гялалздаг ажээ: “Дугуй хэлбэртэй энэ чулуу төмрөн пиритээр бүрхэгдсэн, үүнийг өнгөлж болно, өнгөлөөд ирэхээрээ алт шиг л гялалзана шүү дээ”.

Чулууны дотроос Аарон устаж үгүй болсон нялцгай биет олсон. Уг нялцгай биет нь Hildoceritidae бүлд хамаарах Cleviceras гэх толгой хөлт ажээ.

Пирит маш их гялалзах тул “тэн*гүүдэд зориулсан алт” гэдэг нэртэй болжээ.

Аарооны ойлгохыг хүсдэг зүйл, түүний хобби үнэхээр сонирхолтой санагдлаа. Бөмбөлөг олсны дараа жинхэнэ хорхой хүрэх шинжтэй: дотор нь юу байгаа бол оо? Энэ олдвор хэдэн сая жилийн настай эд бол?

Танд Аароны хобби ямар санагдав? Чөлөөт цагаа өнгөрүүлэх хамгийн этгээд хобби гэдэгтэй та санал нийлэх үү?

32
ХөөрхөнХөөрхөн
15
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *