Автомашины хөдөлгүүрийн тос солихгүй удаан явбал яах вэ?

0

Автомашины хөдөлгүүрийн тос солихгүй удаан явбал яах вэ?Хөдөлгүүрийн ажлын явцад тосны чанар байнга өөрчлөлтөд орж байдаг. Чанарын өөрчлөлт нь хөдөлгүүрт явагдах физик, химийн процесс бөгөөд энэ нь тосны хуучралтын ерөнхий ойлголтыг тодорхойлдог. Тосны хуучралтын улмаас чанарын үзүүлэлтүүд нь тодорхой хугацаанд зөвшөөрөгдөх хэмжээнээс буурч тосолгооны системийн бүх тосыг бүрэн солих шаардлага зайлшгүй гардаг. Бас металл хоорондын үрэлтийн үртэснээс муудна. Хөдөлгүүрийн тос солихгүй удаан явбал төмрийн үртэс цугларч, тостой холилдон тосны цэвэрлэх болон тослох процессыг муутгана. Хөдөлгүүрийн тос ашиглалтын явцад хөөсрөлт ихээр үүссэнээр тос хуучирч чанараа алддаг учраас түүнийг тодорхой хугацаагаар ашиглан солих зайлшгүй шаардлагатай. Манай орны нөхцөлд тос солих үечлэлийг багаар авах нь зүйтэй.

Манай замын нөхцөл маш хүнд бартаа ихтэй, эрс тэс уур амьсгалтай учир энэ нь хөдөлгүүрийн тосны чанарын үзүүлэлтийг шууд бууруулдаг. Дизель хөдөлгүүрийн хувьд ачаа их ачдаг, их ачаалал авдаг хөдөлгүүрийн хувьд тосыг хугацаанаас нь өмнө солиж байх нь хөдөлгүүрийн наслалтыг уртасгаж өгдөг.
 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *