Олимпод оролцохоор зэхэж байгаа тамирчдын хоолны дэглэм

0

Олимпод оролцохоор зэхэж байгаа тамирчдын хоолны дэглэм


Хүн амьд явахын тулд хооллох хэрэгтэй. Хоол хүнсээр дамжуулан хүн өөрт хэрэгтэй эрдэс бодис, уураг, эслэгийг хүлээн авдаг. Энд бид Лондон 2012 Олимпод оролцохоор зэхэж байгаа Турк улсын тамирчдын нэг өдрийн хоол хүнсийг фото зурган мэдээлэл хэлбэрээр та бүхэнд хүргэж байна. Дэлхийн улс орнуудын төлөөлөл болсон тамирчид Олимпын наадамд өрсөлдөн тэмцэлдэж, хурд хүчээ сорин хэн нь шилдэг, хэн нь ялагч болохоо тодруулахаар зэхэж байгаа энэ үед тамирчин тус бүр хоол хүнсний дэглэм, бүрэлдэхүүн найрлаганд онцгой анхаарч байгаа нь гарцаагүй.Тэгвэл энэхүү мэдээллээс та спортын төрөл бүрийн салбарт хүч сорьж байгаа тамирчид Дэлхийн хэмжээний том тэмцээнд хэрхэн бэлтгэж, ямар хоол хүнсээр хооллож байгааг мэдэх боломжтой юм.
Нур Татар, таеквондо, өдөрт 1500 калори
20 настай Нур Татар Лондон 2012 Олимпын наадамд бэлтгэж байгаа. Анхныхаа Олимпын наадамд оролцох гэж байгаа тэрээр хэдэн килограмм жин хаяхын тулд хоолны хатуу дэглэм барьж байгаа учир өдөрт авах илчлэгийнхээ хэмжээг 1500 калори болгон багасгажээ. (Reuters / Umit Bektas)

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Мерве Айдин, гүйлтийн тамирчин, өдөрт 3000 калори
22 настай Мерве Айдин мөн л анхныхаа Олимпын наадамд оролцох гэж байгаа нь энэ. Өдөрт 3000 калори илчлэгийг хоол хүнснээс авч байгаа тэрээр шаргуу бэлтгэл хийж байгаа юм. (Reuters / Umit Bektas)

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Элиф Джейл Есилирмак, бөх, өдөрт 3000 калори
26 настай Элиф өдөрт 3000 калорийн илчлэгтэй хоолоор хооллож байгаа ба улаан махны оронд яргай загас идэж байгаа тэрээр загасыг илүү эрүүл, тэжээллэг хоол гэж үзэж байгаа аж. Шингэн зүйлийг маш ихээр ууж байгаа Элиф өдөрт дор хаяж 5 галлон ус ууж байгаа юм байна. (Reuters / Umit Bektas)

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Фатих Аван, зээрэнцэг түлхэлт, өдөрт 3500 калори
23 настай Фатих Дэлхийн хэмжээний том тэмцээнд хоёр дахь удаагаа оролцож байгаа нь энэ бөгөөд Олимпын тоглолт түүний сэтгэл зүрхэнд үргэлж хүндтэй байр эзэлдэг гэнэ. Хэдийгээр би шилдэг тамирчин болсон байж болох ч миний хувьд Олимпын медаль авсан тохиолдолд л би өөрийнхөө хувьд шилдэг тамирчин болох болно хэмээсэн түүний хоолны дэглэм уураг дээр тогтож байгаа юм. Хүчийг хуримтлуулахад сайн чанарын хоол хүнс гарцаагүй шаардлагатай учир дасгал сургуулилтын хувьд тэжээллэг хоол хүнс маш чухал гэж Фатих хэлжээ.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

Мете Бинай, хүндийг өргөлт, өдөрт 3500 калори
Хүндийг өргөлтийн Дэлхийн аварга 27 настай Мете өдөрт 3500 калорийн илчлэгийг хоол хүнсээр авч байгаа. Шөнө бүр дор хаяж хоёр шил сүү авч байгаа түүний хоолны дэглэм улаан махнаас бүрдэж байгаа. Амттаныг ихээр хэрэглэж байгаа Мете өглөөний цайгаа тогтмол уудгийн зэрэгцээ органик хоол хүнсэнд маш дуртай гэнэ. Мете Олимпын өмнөхнөөс эхлээд витамин болон тэжээлийн нэмэлтийг хэрэглэж эхэлжээ. (Reuters / Umit Bektas)

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. EnKvSH8

    2012/06/24 at 18:28

    turk uu

  2. Зочин

    2012/06/24 at 18:28

    ter turahjaa tamirchniih shig idej turay baiz.

  3. baagii_mb2

    2012/06/24 at 20:12

    89

  4. Зочин

    2012/06/24 at 20:51

    bnturk uls bn da :-) goy yum bn

  5. Зочин

    2012/06/24 at 21:18

    http://call.mn/i/6p xopom.com oor bolson bain all ororoi

  6. Зочин

    2012/06/24 at 21:30

    aq turkler…

  7. Mongolhh

    2012/06/24 at 22:08

    turkuud bnsht.

  8. jerry-man

    2012/06/24 at 23:51

    сонин хоол иддэг юм байна даа лай байгаа даа

  9. Зочин

    2012/06/25 at 00:19

    mglchuud maani tegtel yu iddeg bilee dee. yostoi zurh zorigooroo yavj bgaa tamirchihdtai shuu bid

  10. DELLOPTIPLEX

    2012/06/25 at 11:19

    argul hoolni tsogts vvlchil gei bna

  11. Зочин

    2012/06/25 at 12:08

    manaihan lavshaagaaraa l bgshd

  12. Зочин

    2012/06/25 at 12:09

    [img]http://ogmusic.do.am/noavatar.gif[/img][img]http://ogmusic.do.am/noavatar.gif[/img]
    [img]http://ogmusic.do.am/noavatar.gif[/img][img]http://ogmusic.do.am/noavatar.gif[/img]

  13. ass_kiss

    2012/06/25 at 16:44

    haha lol

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *