Бодохоос ч айдас хүргэм ноцтой асуудал: Бидний нүүр бол мянга мянган бяцхан шимэгч хорхойнуудын амьдардаг газар!

4

Бидний ихэнх нь арьсны гадаргуун дээр олон төрлийн бактер болон бичил биетүүд байдаг гэдгийг мэддэг. Дүрэм ёсоор хэрэв бид ариун цэврээ сайн сахиж чадах юм бол тэдгээр бактери болон бичил биетүүд эрүүл мэндэд хор хөнөөл учруулж чадахгүй.

Үүнтэй нэгэн адил, насанд хүрсэн хүн бүрийн нүүрэн дээр олон ширхэг бяцхан шимэгч хорхойнууд амьдардаг байна. Түүгээр ч зогсохгүй тэдгээрийн тоо жил ирэх тусам улам нэмэгддэг.

GreenMiles / Shutterstock.com

Демoдекс хачиг бол арaхнидын нэгэн төрөл зүйл бөгөөд хүний арьсан дээр өөрийгөө дахин хувилж, амьдрах чадвартайд тооцогддог байна.

Тэд амьдралынхаа ихэнх цаг хугацааг үсний уутанцар дотор өнгөрүүлдэг. Дeмодекс хачиг арьсыг хамгаалах, чийгшүүлэх үүрэгтэй бодис болох арьсны халимаар хооллодог аж. Ийм учраас тэд нүүрний хамгийн тослог хэсэгт өсөж үрждэг байна – дух, хамар болон хацар.

fotovapl / Shutterstock.com

Эдгээр бичил биетүүдийн тоо хэмжээ хүний дархлааны системээс шууд хамаарна. Сонирхолтой нь эдгээр шимэгч хорхойнууд хүүхдийг 10 нас хүртэл нь ил гарч ирдэггүй байна. Халдвар ихэвчлэн насанд хүрэгчдэд илэрдэг бөгөөд гол төлөв эмэгтэйчүүд үүнд хамааралтай.

spline_x / Shutterstock.com

Хэрэв тухайн хүн эдгээр шимэгч хорхойнуудыг оршин тогтнож байгааг анзаарахгүй өнгөрвөл аюултай бөгөөд учир нь эдгээр шимэгч хорхойнууд олон төрлийн арьсны ноцтой асуудлууд үүсгэдэг. Тэдний нөлөөллийн нарийн механизмыг одоогоор судалж тогтоогоогүй байгаа аж. Одоогоор тэднийг өвчин үүсгэгч нянг тэсвэрлэх болон үсний уутанцрыг бөглөхөд нөлөөлдөг болохыг олж тогтоогоод байгаа юм.

fotovapl / Shutterstock.com

 

Дeмодекс хачигнаас болж арьсны эрүүл мэнд доголддог ба дараах шинж тэмдгүүд илэрнэ:

  • Хатуун ширүүн болон мэдрэмтгий байдал нэмэгдэнэ (халуу шатаж буй мэдрэмж төрнө)
  • Улайх, гуужих, загатнах мэдрэмж төрнө
  • Толбот үлд өвчин үүснэ
  • Шалтгаангүйгээр арьс өнгөний эмгэг болно
Svetlana8Art / Shutterstock.com

Сул дархлааны системтэй (XДХВ туссан) хүмүүс арьсны архаг өвчин, дeрматит, батга, улаан батга, блeфарит, халзрах гэх мэт өвчин эмгэгүүдээр өвчлөх магадлал өндөр байдаг ба энэ нь шимэгч хорхойн халдварын эрсдэлийг улам нэмэгдүүлдэг байна. Гэхдээ дeмодекс хачиг болон дээрх асуудлуудыг хоорондоо холбоотой гэдгийг одоогоор батлаагүй байгаа аж. Арьс гэмтэхэд хүрээлэн буй орчин давхар нөлөөлдөг. Мөн мэдээж хэрэг шимэгч хорхойнууд нөлөөлж, арьсны эрүүл мэндийг доголдуулна.

Нүүрэн дээрх арaхнидын төрлийн шимэгч хорхойнуудын тоо хэмжээ ихсэх үйл явцыг дeмодикоз гэж нэрлэдэг. Энэ нь арьсны мэдрэмтгий чанарыг улам нэмэгдүүлдэг ба загатнуулсан улаан тууралтыг үсний уутанцрын ойролцоо үүсгэдэг байна.

tessmannclinical/Instagram

Гэсэн хэдий ч хэрэв шимэгч хорхойнууд ямар нэгэн асуудал үүсгэхгүй байвал заавал эмчлэх шаардлагагүй. Гэхдээ та тэдгээрийг идэвхжихэд хүргэх xүчин зүйлсийг хийхээс сэргийлэх хэрэгтэй: ариун цэврийг зөв сахих, нүүрнийхээ арьсыг цайны тос эсвэл сaлицилийн xүчлээр цэвэрлэх, эсрэг заалтууд бүхий бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх гэх мэт.

lecigliadieva/Instagram

Үнэн хэрэгтээ дeмодекс хачигнаас бүрмөсөн ангижрах боломжгүй. Бяцхан шимэгч хорхойнууд хүн бүрийн нүүрэнд бий. Гэхдээ та арьсны төрөл бүрийн эмгэг үүсгэх хүчин зүйлсээс сэргийлэх эсвэл эмчид хандаж зөвлөгөө авч болно. Олон төрлийн эм, бэлдмэлүүдийн тусламжтай тэдгээр шимэгч хорхойнуудаас сэргийлж болох ба арьсны өвчлөлтэй тэмцэх бүрэн боломжтойг санаарай.

32
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
8
ХарамсалтайХарамсалтай
8
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ГоёГоё
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Tuya Sukhbaatar

    Tuya Sukhbaatar

    2019/06/05 at 14:49

    Ug ni unshmaar l bhiin muuhai amitan ni nudend haragdaad unshij chaddaggui e

  2. Тэмүүлэн

    Тэмүүлэн

    2019/06/05 at 23:39

    lol

  3. Sukhbaatar Otgonnyam

    Sukhbaatar Otgonnyam

    2019/06/06 at 01:11

    Baasandorj Ebo

  4. Narantsetseg Jamiyanjav

    Narantsetseg Jamiyanjav

    2019/06/06 at 03:58

  5. Uran Uran

    Uran Uran

    2019/06/06 at 07:15

    Заваан юмаа өөрийнхөө нүүрнээс сэжиглэлтэй нь биш дээ

  6. Sambuu Oyunaa

    Sambuu Oyunaa

    2019/06/06 at 10:36

    Аймаараа өөрөөсөө сэжиглэчихлээ ииииии

  7. Зочин

    2023/03/25 at 23:01

    Ene bol zugeerl buteegdehuun zarah gesen suuri uildelshuu kk.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *