
Бид сайхан амьдралыг хүсдэг ч түүнийхээ төлөө юу ч хийлгүй одоогийнхоо амьдралд сэтгэл хангалуун байдаг байж болох юм. Энэхүү итгэмээргүй түүхийн талаар сонсоод магадгүй та бид яг одоогийн энэ амьдралаа үнэхээр хүсч байсан уу? гэж бодоход хүргэх болно.
Энэ залуу 48 насандаа өөрийн машин, гэр орон, ажил төрөл, найз нөхдөө бүгдийг нь eBay-д заржээ.
Йен Ашерын эхнэр Лаура нөхрийн хамт Их Британиас Австрали руу нүүж суурьшсанаас хойш 6 жилийн дараа нөхрөөсөө салжээ. Үүний дараа нөхөр нь байгаа бүх зүйлээ зарж дэлхийгээр аялаж амьдралаа шинээр эхлэхээр шийджээ.
Дерлингтонд төрсөн Йен Ашер Баруун Австралийн Перт дахь 3 өрөө байшингаа 192,000 фунтээр заржээ.
Йен өөрийн Мазда мотоцикл, гидроцикл болон шүхэрнийхээ тоног төхөөрөмжийг eBay-д заржээ.
Йен өөрийн найзууд болон ажлаа хүртэл худалдах жагсаалтандаа оруулжээ.
Салалтын дараа шархалсан зүрхтэй Йен Дубаи руу нисчээ. Аялалынхаа үеэр залуу арваад орноор аялаад амжсан аж.
Тэрээр өдөр бүрийг мартагдахгүйгээр өнгөрөөжээ – бухнаас зугтаж, цагаан акулуудтай сэлж, онгцонд секс хийх сонирхогчдын клубд нэгджээ. Тэр ч бүү хэл Каннын наадамд очиж үзсэн байна.
Йен өөрийн зорилгын жагсаалтыг 100 хоногт багтаан хийхийг төлөвлөсөн ч одоогийн байдлаар 100-аас 93-ыг нь гүйцэлдүүлсэн байгаа аж. 2 жилийн хугацаанд тэрээр Франц хэл сурч, онгоц жолоодож сурч, Ричард Брэнсонтой таарч, Холливудын кинонд дүрээ мөнхөлж чаджээ.
Хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн мөчүүдээ хуваалцахыг хүсэхэд тэрээр Японд халим болон түүний зулзагануудтай сэлсэн тухай, Үхлийн Хавцал дээгүүр мотоциклтойгоо аялсан тухай мөн Испанид бухнаас зугтсан тухайгаа хуваалцжээ. Дараах зурган дээр Йен Эверестийн урд зургаа авахуулсан байна.
Мөн түүний жагсаалтанд онгоц жолоодож сурах, Зул сарын арал руу явж улаан хавч харах зэрэг олон төлөвлөгөөнүүд багтжээ. Энэ 2 жил Йений хувьд мартагдашгүй сайхан өнгөрчээ
Йен өөрийгөө хуурч амьдарч байгаагаа мэдэрч байгаа хүмүүст зориулан өөрийн блогийг нээсэн байна. Тэрээр блогтоо өөрийн аялсан адал явдлаа хуваалцдаг ба “Худалдагдсан амьдрал” гэх номоо бичжээ – энэ нь түүний жагсаалтанд орсон зорилгуудын нэг нь аж. Йен мөнгөө дуусахаас өмнө 30 мянган фунтээр Панамын эргийн хажууд 4047 м/кв арлыг худалдаж авсан ба өөртөө 2 давхар байшин бариулаад амжсан байна.
Хэдийн энэ түүний жагсаалтанд байгаагүй ч Йен дахин шинэхэн хайртайгаа учирсан гэнэ. Түүний хайрт бүсгүйг Мо гэдэг. Йен Мо хоёр нохой чаргаар гулгаж байхдаа танилцсан юм байна. Үүнээс хойш тэр хоёр 15 сар уулзаагүй ч үргэлж холбоотой байдаг байжээ.
Дараа нь тэр хоёр Флоридад дахин уулзсан ба Ямайкад 7 хоног, дараа нь Коста-Рикад мөн адил 7 хоногийг хамтдаа өнгөрөөж тэдний хайрын түүх үргэлжилсээр байгаа ажээ.
Йен Панамыг санаандгүй сонгосон гэжээ. Тэрээр ажил хийлгүй амьдрахын тулд нэг газар худалдаж аваад тэндээ амьдрахыг хүссэн ба жижиг арал худалдан авчээ.
Түүний арал Панам болон Коста-Рикогийн хил дээрх жуулчдын дунд алдартай Бокас-дель-Торо архипелагт байрладаг. Энэ арлын алтан наран шарлагын газар, халуун орны шигүү модод болон шүрэн арал нь жуулчдын нүдийг хужирладаг гэнэ.
Нэгэн өдөр Холливуд Йений амьдралд орохыг хүсчээ: Дисней компани түүний түүхээр кино хийх эрхийг авахыг хүсчээ.
Йен салах шийдвэр гаргаснаас хойш ганц ч секунд харамссан удаа байхгүй гэнэ. Энэ нь түүний амьдралын хамгийн гайхалтай адал явдал байсан бөгөөд Йен дэлхийгээр аялсанаар илүү аз жаргалтай болж амьдралдаа хийх зүйлс олон байгаа гэдгийг ойлгожээ.
Өөрийн бүх зүйлээ орхиод мэдэхгүй зүйл рүүгээ тэмүүлнэ гэдэг хэн бүрийн хийж чадах зүйл биш гэж бодож байна. Йений зүрх зориг бүх л амьдралыг нь өөрчилж чадсан юм. Шаналалаа эдгээхийн тулд хийсэн алхам нь түүний амьдралыг өөрчилж огт өөр Йенийг бий болгосон юм.








Зочин
2015/09/26 at 21:20
mungutei hunii hiih yms bn
Зочин
2015/09/26 at 22:18
Yurusu garch irehgu yum golog shv
Зочин
2015/09/28 at 11:13
Та сарын орлогоо 100-2000$ аар нэмэгдүүлэх боломж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу. http://bit.ly/1YJgyuv