90-ээд оны үед маш алдартай байсан боловч одоо бараг л мартагдсан 7 технологи

2

Өнгөрсөн зууны төгсгөл үед хэрэглэж байсан техникүүд маш хурдан үеэ өнгөрөөж дуусжээ. Ер нь элдэв девайс, гажет болон ердийн техник ямар хурдан хөгжиж, хуучин нь алга болж байгаа хурдыг ер бусын гэмээр. Та өөрийнхөө утсыг л хар: таны утсанд 1990-ээд онд хэрэглэгдэж байсан бараг л бүх хүчирхэг, моодны техникүүд бүгд багтсан байгааг анзаарч болно.

cantbe.ru

Эдгээр техникүүд нь тухайн цаг үеийн хамгийн шилдэг зүйлүүд байсан боловч одоо бараг л хэнд ч хэрэггүй зүйл болсон байна. Одоо бид утасныхаа тусламжтайгаар зураг авч, видео бичиж, гигабайт мэдээлэл хадгалж, тоглоом тоглож, зурагт үзэж, интернетэд бараг хаанаас ч холбогдох боломжтой болжээ.

Гэрэл зургийн хальс бол мэдээлэл хадгалах нэгэн арга зам байлаа. Одоо бид иймэрхүү мэдээллийг тоон системийн тусламжтайгаар өөр дэвшилтэт арга замаар хадгалж хэрэглэж байна. Ийм дэвшлийн үр дүнд хуучин мэдээлэл хадгалах олон технологи, үнэтэй багаж хэрэгсэл хэрэггүй болсон. Гэтэл нэгэн цагт гэрт фото аппарат байна гэдэг бол маш чухал зүйл байсан үе бий.

fototips.ru

Нэмээд хэлэхэд хальс хэрэглэхгүйгээр мэдээлэл хадгалах аргыг 1960-аад оноос боловсруулж эхэлсэн боловч 1988 он буюу анхны тоон системийг ахуйн хүрээнд хэрэглэх боломжтой болтол энэ дэвшлийг үзэж мэдэх аргагүй байлаа.

1drivenews.ru

Та флоппи-диск гэж мэдэхгүй бол маш хурдан хувьсан өөрчлөгдөж байгаа орчин цагийн хүмүүсийн төлөөлөл бөгөөд Digger, Space Commanders болон Mario Bros зэрэг диск дээрх тоглоомыг мэдэхгүй байж таарна.

 

 

Тухайн цагт хамгийн шилдэг багтаамжтай диск нь 1,44 мегабайт мэдээлэл хадгалдаг байжээ. Энэ зөөлөн диск нь тухайн үедээ хамгийн чухал мэдээлэл хадгалагч байсан бөгөөд олон айл гэр, албан газрын компьютерт үүнийг хэрэглэж байсан юм.

vnreview.vn

Нэг гигабайт мэдээлэл хадгалахын тулд танд 700 гаруй ийм флоппи-диск хэрэгтэй гэсэн үг. Гэтэл сүүлийн үеийн утаснууд нь хэдэн зуун гигабайт дуу, тоглоом, видео зэрэг мэдээлэл хадгалах болжээ. Орчин үеийн зарим техникийн мэдээлэл хадгалах чадварыг бүр терабайтаар ч хэмждэг (терабайт-1024 гигабайт) боллоо.

Мэдээлэл хадгалах орон зай байнга дутагддаг байсан тэр үеийн гол аврал болох флоппи-диск мартагдан алга болох тийм урт хугацаа өнгөрсөн юм гэж үү? Энэ диск нь 90-ээд оны сүүлээр аажим шахагдан алга болсон билээ.

citilink.ru

90-ээд оны үед кассет хэмээх зүйлийг компакт диск шахан түрж эхэлсэн цаг. Гүйлтээр хичээллэгч хүмүүс, сургуулийн хүүхдүүд гудамжаар энэхүү дугуй зүйлийг халаасандаа хийж явдаг байсан цаг саяхан.

youla.io

Аз болж энэ цаг өнгөрч бидний халаасанд байх утсанд дуу хөгжим хадгалах, тоглуулах бүрэн дүүрэн боломж бий болсон учраас энэ том нүсэр зүйлийг тээж явах шаардлагагүй болсон билээ. Одоо дуу хөгжим хадгалах, тоглуулах Spotify, Google Play Music болон iTunes зэрэг олон үйлчилгээ байгаа бөгөөд гар утасны хэрэглээний хамт энэ чиглэл нилээд удаан хугацаагаар оршин тогтнох бололтой.

love90.org

Өнгөрсөн зууны төгсгөлөөр видео магнитофон гэдэг зүйл хүчээ авсан ба хангалттай жижиг, найдвартай ажиллагаатай гээд давуу тал олон байв. Социалист чиг баримжааг халсны дараа Холливуд, азийн болон Германы кино бүтээл олноор орж ирэн энд тэнд видео үзвэр, прокат гэх зүйл нэг үе ихээхэн газар авч байсан үе бий. Гэсэн ч гэрэл зургийн хальстай нэгэн адил видео магнитофон ч үеэ хурдан өнгөрөөж түүний орыг DVD эзлэн авсан юм.

okidoker.com

Nintendo компанийн энэ жижиг электрон тоглоомыг олон хүн одоог хүртэл дурсан ярих дуртай. Хэдийгээр энэ тоглоомын дэлгэц нь өөрөөсөө гэрэл гаргадаггүй байсан гэсэн ч тэр. Энэ халаасны тоглоом нь гэнэт алдаршиж өөрийн өрсөлдөгч нарыг хэдэн жилийн турш нам дарж байсан гэдэг. Удалгүй Nintendo-гийн дараагийн үеийн тоглоом гарч ирэн мөн л тоглоомын зах зээлийг эзлэн байсан билээ.

amperka.ru

1990-ээд оны үед зурагт гэдэг зүйлгүйгээр амьдралыг төсөөлөх боломжгүй. Тухайн үед айлд ганц л ламп бүхий зурагт байсан бөгөөд орос, монгол гэсэн бараг хоёрхон сувагны сонголттой байв. 90-ээд оны сүүлээс хавтгай дэлгэцтэй зурагт гарч эхэлсэн нь олон хүний хувьд мөрөөдөл болж байсан гэдэг. Энэ нь хуучин ламп бүхий зурагтнаас дүрсний ялгарал, дуу, өнгө, дэлгэцийн хэмжээ гээд бүх л зүйлээрээ томоохон дэвшил байлаа.

Одоогийн зурагтны дүрслэл 4K болон Ultra HD хэмжээнд хүрснээс гадна ихэнх зурагт шууд интернетэд холбогддог учраас асар их кино, шоу нэвтрүүлэг үзэх өргөн сонголттой болсон байна.

skupka-radiodetaly.com.ua

Орчин үеийн хүүхдэд пейжер гэж юу болох тухай, түүнийг хэрхэн хэрэглэх талаар тайлбарлах нь ихээхэн хэцүү зүйл болох байх. Тухайн үедээ энэ нь утасгүй холбоо барих хамгийн дэвшилтэт технологи байлаа. Пейжер нь бусад олон технологийн адил аль эрт зохион бүтээгдсэн боловч хүмүүсийн хэрэглээнд бүрэн нэвтрэх хүртэл нилээдгүй цагийг зарцуулсан байдаг.

Пейжерийн анхны хувилбар нь 1950 оны сүүл, 1960 он эхээр бий болсон боловч хүмүүс массаар хэрэглэх болсон цаг нь 90-ээд он билээ. Удалгүй буюу 1990-ээд оны төгсгөл үеэс пейжерийн хэрэглээ буурч 2000 оны үед бүрмөсөн хэрэглээнээс гарсан байдаг.

8
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Эрдэнээ Эрдэнээ

    Эрдэнээ Эрдэнээ

    2020/02/29 at 09:15

    90-d onii iim hereglelvvd zasdag gazar huvi hvn bdg bolov uu.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *