Та аварга том бүдүүн гэдсэн дотор унтаж чадах уу?

0

Та аварга том бүдүүн гэдсэн дотор унтаж чадах уу?


Хүний сэтгэлгээнд хязгаар үгүй. Тэр дундаа уран бүтээлч хүмүүсийн толгой ер бусын хил хязгааргүйгээр ажилладаг. Тэдний толгойд буусан бүхний бодит үр дүнд Дэлхий ертөнц дээр харсан хүний ам ангайн гайхширмаар сонин содон зүйлсүүд бүтээгддэг. Хамгийн этгээд загвартай хувцас, онцгой содон машин, ер бусын гайхалтай сав суулга, өвөрмөц сонин байшин барилга гээд тэдгээрийг нэрлэвэл хэзээ ч дуусахгүй. Хэн хүнээс өөрөөр сэтгэж, бүтээдэг уран бүтээлчдийн содон бүтээлүүдийн дундаас Бельгид байдаг нэгэн зочид буудлын барилгын тухай та бүхэнд сонирхуулъя.Бельгийн Антверпен хотын ойролцоо байрладаг энэхүү зочид буудал нь аялагч жуулчдын анхаарлыг багагүй татдаг бөгөөд хүний бүдүүн гэдэсний хэлбэртэй барилга нь анхаарлын гол бай болдог байна. Энэ ер бусын онцгой хэлбэр бүхий барилгад байрладаг нэг өрөө бүхий зочид буудалд нэг шөнийг өнгөрүүлэхийн тулд 120 евро төлөх гэнэ. Энэ төлбөрийн мөнгөнд амттай өглөөний цай мөн зэргэлдээх уран баримлууд бүхий цэцэрлэгт хүрээлэнд үнэ төлбөргүй зугаалах эрх багтдаг байна. Голландын уран бүтээлч, зураач Joep van Lieshout-ын бүтээсэн уг зочид буудлыг CasAnus хэмээн нэрлэдэг ба Lieshout нь мөн BarRectum /Asshole Bar/ нэртэй хүний хоол боловсруулах эрхтний хэлбэр бүхий баарын барилгыг бүтээсэн нь хүний хэлнээс эхлээд хоолой, ходоод, нарийн, бүдүүн гэдэс, хошного хүртэл бүх хэсгийг харуулсан загвартай аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. uniQu3

    2012/12/07 at 23:16

    бүдүүн гэхээсээ *** шиг юмаа:))

  2. Volturi

    2012/12/08 at 00:25

    сонин л юм

  3. 88556640

    2012/12/08 at 05:13

    балай золиг вэ

  4. huslenjx

    2012/12/08 at 19:18

    yamar sonin gazar we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *