Хүмүүс яагаад хуванцар, вакум цонхноос татгалзаж эхэлж байна вэ?

3

Пластик буюу вакум цонхны түүх 1952 оноос эхтэй бөгөөд алдартай дизайнер Хайнц Паше анх поливинилхлоридоор хийсэн цонхны хүрээний патентийг бүртгүүлсэн байна. Энэ цонхны хүрээ нь одоогийн хүрээнээс ихээхэн ялгаатай боловч гангаар хийсэн их биеийг хагас зөөлөн хуванцраар бүрсэн байжээ.

Хэдийгээр поливинилхлоридийг Америкт гаргаж авсан боловч Герман анх бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн байна. 1959 онд Германы Rehau компани Хайнц Паше-ийн бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

 

Хуванцар цонх, хаалга

Rehau зарим нэг оршин суугчдын хуучин модон хүрээ бүхий цонхыг шинэ хуванцар цонхоор үнэгүй сольж өгөх сурталчилгааны ажил хийсэн нь ихээхэн үр дүнд хүрсэн байна. Иймэрхүү байдлаар эхлээд Герман, яваандаа бүх дэлхий хуванцар цонхыг сайхан, эвтэйхэн, ашигтай орчин үеийн гэсэн бодолтой болсон байдаг.

Хуванцар цонх Монголд ч гэсэн богино хугацаанд нэрд гарч дэлгэрсэн билээ. Ингэх нь ч аргагүй юм, хэдийгээр үнэтэй боловч байр, зуслан дулаалах асар их мөнгө хэмнэдэг, хатуу хүйтэн өвөл ч боломжийн дулаантай байхад тус болдог сайн талтай билээ.

Гэсэн хэдий ч нөхцөл байдал өөр тийш чиглэх болжээ: хүмүүс хуванцар цонхноос татгалзаж эхэлжээ. Орон сууцны хувьд энэ нь нэг их тод харагдахгүй байгаа боловч барилга барьж байгаа газар хуванцар цонх нь өмнөх шигээ цорын ганц сонголт байхаа больсон.

Яагаад? Дулаан барих чадвар нь сүүлийн үед муудсан хэрэг үү? Мэдээж үгүй. Хуванцар цонхыг ашиглаж байх олон жилийн явцад түүний ашигтай талаас гадна үйлдвэрлэгчдийн хэлдэггүй дутагдалтай тал ч ил тод болсон байдаг.

Хуванцар вакум цонхны дутагдалтай талууд

1. Хортой бодис

Поливинилхлоридийн бүтцэд маш олон янзын хортой бодис байх бөгөөд эдгээр нь тугалганы суурь бүхий тогтворжуулагч, фунгицид болон “пластификатор” зэрэг юм. Хар тугалга бол байгаль дээр тохиолдох хамгийн хортой бодисуудын нэг. Хүний биед агаараар, хоолоор, усаар дамжин орно. Биед хуримтлагдан бөөр, элэгний өвчин болон мэдрэлийн системд гэмтэл учруулдаг.

Настай болон нялх хүүхдүүд хар тугалганы маш бага хэмжээнд ч их мэдрэмтгий байдаг. “Цонхчид” их халаахгүй бол тугалга хуванцраа “нэвтэрч” гарч ирэхгүй гэж ярьдаг. Харин хамгийн их дэвшилтэт үйлдвэрлэгч нар хар тугалгыг өөр, биед хоргүй тогтворжуулагчаар сольсон байна.

Томоохон үйлдвэрлэгч нар одоо хоргүй тогтворжуулагч хэрэглэж байна. Гэхдээ энэ цонхонд ямар ч тэмдэг, тэмдэглэгээ тавихгүй хэвээрээ л байна. Тиймээс та энэ цонхонд хар тугалга байгаа эсэхийг өөрөө мэдэх боломжгүй юм. Үйлдвэрлэгч нарын үгэнд сохроор итгэхээс өөр арга алга.

2. Агаар солилцооны бэрхшээл

Хуванцар буюу вакум цонхны гол давуу тал болох гаднаас халуун, хүйтэн агаар оруулахгүй байх явдал нь түүний гол дутагдал болжээ.

Олон байр бүхий барилгын агааржуулах систем нь гаднаас цонхны зай завсар, хаалганы засвараар орж ирэх шинэ агаарт тулгуурласан байдаг. Энэхүү агаар нь бүх л орон зайгаар нэвтрэхдээ хортой бодис, эд ширхэгийг аван угаалгын болон гал тогооны өрөөнд байх агааржуулалтын нүхээр гадагшилдаг.

Хуванцар цонхны бив битүү байдал нь байгалийн энэхүү агаарын урсгалыг зогсоож агаар солилцох үйл ажиллагааг тасалдуулна. Үүнээс болж цонх цантдаг билээ. Гэр доторх чийгшил нэмэгдэх тусам өвчин үүсгэгч бактер, микроб, мөөгөнцөр, хөгц бий болдог байна.

“Амьсгалдаггүй” цонх нь шинэ цэвэр агаар орж ирэхэд саад болж агаар дахь тоосны хэмжээг нэмэгдүүлнэ. Үр дүнд нь амьсгалахад хэцүү болж, харшил, арьсны өвчин, астма бий болдог. Хүүхдүүд өвддөг болж, насанд хүрэгчид ч гэсэн толгойн өвчин бусад зовиур мэдэрдэг болно.

Угаарын хий, тавилгын ялгаруулах формальдегид хэмээх хортой бодис зэрэг хорт бодис улам бүр хуримтлагдана. Агаар шүүгч, цэвэрлэгч нь энэ бүхнийг гүйцэд цэвэрлэж чадахгүй байх нь элбэг бөгөөд зарим тохиолдолд бүр хүндрүүлдэг нөхцөл ч бий.

Германы эрдэмтэд сүүлийн арван жилд ихээр бий болсон харшил, арьсны болон хавдрын өвчлөл нь гэр орны эрүүл бус микро орчин, түүний шалтгаан болсон хуванцар цонхноос үүдэлтэй гэж үздэг байна.

Үүнээс зайлсхийхийн тул үйлдвэрлэгч нарын зөвлөж байгаа шиг байнга цонхоо онгойлгож байвал хүйтэн агаар ихээр орж түүний дулаан барьдаг давуу тал үгүй болж дулаалахын тулд дахиад л энерги зарах хэрэгтэй болох нь.

3. Механик гэмтлээс айх нь

Хуванцар нь механик гэмтэл авсны дараа засах, хэвийн болгох боломж бараг үгүй гэдгийг худалдаачид ч хүлээн зөвшөөрч байна. Зураас, хонхорхой тэр чигээрээ л үлдэж арилахгүй.

Цонхны шилийг нь сольж болох ч хүрээн дээр байгаа элдэв гэмтлийг засах боломж үгүй. Иймэрхүү гэмтэл цайвар өнгөтэй гадаргуу бүхий цонхонд их тод харагддаг.

4. Засахад хэцүү

Хуванцар цонхыг засна гэдэг их хэцүү. Үйлдвэрлэсэн чанар, түүнийг суулгасан чанараас засвар ихээхэн шалтгаалдаг. Ер нь хуванцар цонх нилээд нарийн төвөгтэй зохион байгуулалттай  эд юм. Тиймээс худалдан авахдаа чанарын сертификат, баталгаа шаардах хэрэгтэй.

5. Агших, тэлэх

Халуун хуванцар маань тэлж, хүйтэнд агшдаг. Үүнээс болж хуванцарт янз бүрийн жижиг сэв, цууралт бий болж магадгүй. Мөн хүйтэнд цонх, монтажны хөөс хоёрын наалдсаныг салгаж болно.

6. Амархан эвдэх

Хуванцар цонхыг эвдэх нилээд амархан. Гадна талаас нь хурц, нарийн үзүүртэй зүйлээр онгойлгож болдог. Цонх тогтоосон хэсэг болон их биеийн хооронд хурц үзүүртэй зүйлээ шургуулаад бүх л уртын турш явуулахад цонх тогтоосон хэсэг салах билээ.

1995 онд Швед улс поливинилхлоридийг хориглохыг санал болгосон ба Дани улс энэ болон фталат бүтээгдэхүүнд нэмэлт татвар оногдуулсан байдаг. Европын болон 150 гаруй холбоо поливинилхлоридийг хориглож, олон нийтийн газар байлгахаас  шат дараатайгаар бүрэн татгалзахыг зорин ажиллаж байгаа билээ.

Поливинилхлорид цонх үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Герман улс одоо энэ цонхыг гэртээ тавих нь улам бүр багасаж байгаа бөгөөд тэд одоо муу талыг нь сайн мэддэг болсон учир байгалийн модоор хийсэн хүрээ бүхий цонх их захиалдаг болжээ.

Модон цонх нь хуванцар цонхыг бодвол цэвэр агаар сайн нэвтрүүлдэг учир ийм цонх тавихыг зөвлөдөг болсон ба эсвэл хуванцар цонхондоо агаар оруулах тусгай клапан суурилуулахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хэрвээ та хуванцар цонх авахаар шийдсэн бол энэ нь экологийн янз бүрийн шаардлага хангах чанар нь өөр өөр байдаг учир чанарын баталгаа шаардах хэрэгтэй. Цонх гэдэг бол олон жил хэрэглэх эд учир үүнд мөнгө хэмнэх гэж ородлох хэрэггүй юм шүү гэдгийг санах нь чухал.

38
ТэнэглэлТэнэглэл
25
ХөөрхөнХөөрхөн
24
ГайхмаарГайхмаар
22
ХарамсалтайХарамсалтай
20
БурууБуруу
13
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
7
Ха ХаХа Ха
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Nergui Dansranjav

    Nergui Dansranjav

    2018/04/11 at 09:36

    huuchin muu modon tsonh n sain bjdee

  2. Ulziibayar Danzansuren

    Ulziibayar Danzansuren

    2018/04/11 at 11:32

    Жил ирэх тусам бүдгэрнэ, бүтэн онгойж болохгүй

  3. Togoo Luvsan

    Togoo Luvsan

    2018/04/11 at 19:33

    Sukh Dashkhuu uuniig unshdaa hu

  4. Erdenesaikhan Naidansuren

    Erdenesaikhan Naidansuren

    2018/04/11 at 23:25

    Hoko Erdenesaikhan

  5. Byambatsogt Dinosaurus

    Byambatsogt Dinosaurus

    2018/04/11 at 23:53

    Yadamsuren Enkhzaya

  6. Ariya Khishig

    Ariya Khishig

    2018/04/12 at 20:04

    Шал худлаа юм зохиогоод бичихээ боль. Эхлээд ам, хамар луугаа хийдэг хуванцар, хуванцар тариураасаа татгалзах хэрэгтэй ш дээ. шилээр цонхлоод өвөл сийгээд, хулгайч нь хагалж орж ирэхэд амар болно биз.

  7. Zambalgarav Batsukh

    Zambalgarav Batsukh

    2023/11/20 at 18:29

    Ter yanz buriin yum ch duurch Hamgiin gol n manai ers tes uur amisgal,hulduud agshin,halaad telen,3-5 -n jiliin daraanaas bituumjilee aldaj ehlen……gej

  8. Nar Tse

    Nar Tse

    2023/11/20 at 18:36

    хэн татгалзаад бгаамдээ хха

  9. Oyun Gotov

    Oyun Gotov

    2023/11/20 at 18:45

    Тэгээд ямар материалтайгаар цонх хийх юм бэ мууг нь хэлээд өглөө одоо сайныг нь хэлээд зөвлөөд мэдээлэл өгнө үү

  10. Enkhbaatar Gendenjamts

    Enkhbaatar Gendenjamts

    2023/11/20 at 18:58

    цонх муу хийгдэж байгаагаас салхи сийгэж нимгэн жиндэж байр муу халж байна.

  11. Murat Bauka

    Murat Bauka

    2023/11/20 at 19:16

    Сайныг худалдан авах хэрэгтэй хамгийн гол нь суулгахад мэргэжлийн хүнээр хийлгэвэл ямар ч асуудал байхгүй 3 давхар шилтэйг сонговол сайн юм байна лээ

  12. Амарсанаа Данзан

    Амарсанаа Данзан

    2023/11/20 at 19:41

    Модон цонх хаалга хийдэг газар хаана байна вэ.

  13. Delgerjargal Dorjgochoo

    Delgerjargal Dorjgochoo

    2023/11/20 at 19:51

    Анх л 5 жилийн хугацаатай гэж бсан, манайх шиг хүйтэн газрын эд бишээ

  14. Khadaa Bold

    Khadaa Bold

    2023/11/20 at 20:25

    Дүү энийг хийлгээд даараад аймаар хэцүү бгаа.дотроо сайн муу сийлдэг гэж бдг юм байна лээ.хийлгий гээд аль нь сайныг мэдэхгүй байж л бна бүү мэ

  15. Batsuuri Suvdaa

    Batsuuri Suvdaa

    2023/11/20 at 20:46

    Evropt wakum tsonh 18jil bolj bna yaah ch ygyi yum mongold tsantana …gd bytehgyi hog oruulj irdeg bolohoor tiim bh oo

  16. зочин

    2023/11/21 at 00:52

    сайн эд л дээ. худал шахуу нь их бичвэр болжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *