Обой наахаасаа өмнө ханаа хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?

0

Гэртээ өөрийн гараар завсар хийх – бидний төсөөлж байсан шиг тийм ч хүнд ажил биш ажээ. Хүн зүгээр суух дургүй, дээрээс нь гэрийн засал чимэглэл хуучирсан мэт санагдаж байгаа бол ядрахаа ч мэдэхгүй өөрийн хөдөлмөрийнхөө үр шимийг харан баясах болно. Сэтгэл санааны болон бие махбодийн таашаал авах ганц л болзол бий – чанартай гүйцэтгэсэн ажил. Тиймээс засварын ажлыг эхлүүлэхээс өмнө мэргэжлийн хүмүүстэй зөвлөх, интернетээс зохих туршлага судлах хэрэгтэй болно.

Ханын цаас наах үйл явцыг авч үзье  – магадгүй засварын хамгийн чухал хэсэг байх. Нэг ч болов удаа өөрөө ханын цаас нааж үзсэн хүн хэлнэ дээ – урьдчилан бэлдээгүй ханан дээр цаас наах нь цаг, мөнгөний гарз болно. Хэрвээ ханаа бэлдэлгүй наасан бол “онцгой” харагдах ханатайгаа үлдэнэ эсвэл дахиж мөнгө үрж мэргэжлийн хүнээр наалгана.

Ханыг бэлдэхэд юуны түрүүнд грунт тавьж өгнө. Грунтыг тавихаас өмнө ханаа элдэв жижиг хогноос нь цэвэрлэж өнгөлнө. Дараа нь ханын материалаас хамаарч грунтаа тавина. Грунт хатсаны дараа гадаргууг мөлгөр болтол нь бэлдэх хэрэгтэй. Үүний дараа л ханын цаасаа наах тухай яригдана даа.

Хананд зориулсан грунтын төрөл:

  1. Акрил – бүх төрлийн хананд тохирно: бетон, цемент, модон, туйпуун болон өөр бусад гадаргуу. Эвгүй үнэргүй, хатахдаа хурдан (5-6 цаг). Хананд ямар нэгэн металл оруулга байвал юуны түрүүнд будах хэрэгтэй болно. Грунт нь төмрийг зэврэхэд хүргэх тул хэсэг хугацааны дараа ханын цааснаас нэвт харагдана.
  2. Алкид – модон болон холилдсон хананд зориулагдсан грунт. Хоёр төрөл байна:
  • Фосфат цинкийн орцтой алкид – модон гадаргуу будах зориулалттай
  • Хромат цинкийн орцтой алкид – холилдсон гадаргууд зориулагдсан

Хатах хугацаа 15 цаг.

  1. Глифтал – төмөр болон модон гадаргуунд зориулагдсан грунт. Хатах хугацаа – 1 хоног.
  2. Перхлорвинилэн – төмөр гадаргууд зориулагдсан тусгай грунт, мөн бетон болон туйпуун хананд ашиглаж болно. Бага хэмд тэсвэртэй бөгөөд ихэвчлэн гадна засал чимэглэлд ашигладаг.

Грунтын ажил дуусангуут бүрэн хатаагаад сонгосон ханын цаасаа нааж эхэлнэ.

7
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Өлзийт Сант

    Өлзийт Сант

    2017/10/15 at 19:27

    Хананд цаасыг наахаас өмнө ханаа хэрхэн бэлдэх хэрэгтэй вэ?

  2. Na Dula

    Na Dula

    2017/10/15 at 19:38

    Munkhzul Nyam

  3. Seku Aishe

    Seku Aishe

    2017/10/15 at 20:26

    Alemgvl Mahmet

  4. Oyunka Buyanjargal

    Oyunka Buyanjargal

    2017/10/15 at 22:54

    Aggie Erdenebaatar

  5. Zaya

    Zaya

    2017/10/16 at 02:02

    Enqne

  6. Ж. Эрка

    Ж. Эрка

    2017/10/16 at 10:16

    ханыг маш сайн цэвэрлэж хусаж хотгор гүдгэрийн арилгаж нөхөх хэрэгтэй ба хана нь хуурай бх ёстой тгд цаасыг наана

  7. Ж. Эрка

    Ж. Эрка

    2017/10/16 at 10:18

    энэ нийтлэлийг нэг нь ss хийчиээч плс

  8. Зочин

    2017/10/16 at 18:00

    Hotgor gudgeriig ni zamaskadna

  9. Tumurkhuu Luvsan

    Tumurkhuu Luvsan

    2017/10/18 at 17:45

    грунт гэж юу юм болоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *