
Хичнээн тодорхой шалтгаан байлаа ч хэрийн хүний толгойд бейсболын цохиурыг хуга өшиглөе гэдэг бодол орж ирэхгүй байх. Харин Бангладешийн нийслэл Дака хотын иргэн Др. Мак Юрее /Dr. Mak Yuree/ зэрэгцүүлэн давхарлаж холбосон гурван ширхэг бейсболын цохиурыг нүцгэн шилбээрээ хуга өшиглөж чадна. Бүхий л амьдралаа тулааны урлагт суралцахад зориулсан энэ эрхэм 40 өөр төрлийн тулааны хэлбэрт суралцсаны дотор тулааны урлагийн хамгийн эртний бөгөөд хамгийн аюултай хэлбэр болох Варма Калай /Varma Kalai/ ч багтдаг. Тулааны урлагийн мастер гэдгээсээ гадна бясалгал, оюун санааны дасгал сургуулилт, өдөөн сэдэлжүүлэх ярианы олон улсын хэмжээний мэргэжилтэн Мак Юрее олсоор багласан гурван бейсболын цохиурыг өшиглөж хугалахын тулд бүтэн 20 жилийн дасгал сургуулилтыг зарцуулжээ.








