
Өөрийн гишүүдээ судалгаа болон зөвлөгөөгөөр хангадаг инженерийн технологиор дэлхийд тэргүүлэгч Ти Даблью Ай /TWI/ компани металл бүтцийг хуваахад ашиглаж болох лазер зүсэгч бүтээснээ танилцуулсан байна. Нэг төрлийн зэвсэг шиг харагдах энэхүү лазер зүсэгч нь ган төмрийг яг л цаас шиг зүсэх бөгөөд ажиллагааны үед гагнуур хийж байгаа мэт галт очис үсчих учир хамгаалалтын тусгай хувцас хэрэглэл өмсөх учиртай аж. Хүнд металлыг хялбархан зүсэж дөнгөх энэхүү гар ажиллагаатай лазер зүсэгчээр хэрхэн төмөр зүсэж байгаа бичлэгийг хүлээн авч үзнэ үү.








