Онгоцны талаар бидний төдийлөн мэддэггүй 10 зүйл

0

Туршлагатай аялагчийг ямар нэгэн шинэ зүйлээр гайхшруулж чадахгүй ч гэсэн зарим нэгэнд нь сонирхолтой санагдах мэдээллийг бэлдлээ.

Зөвхөн агаарын тээврийн ажилтнууд болон маш сониуч зорчигч нарын мэдэх нууцаас дэлгэе.

Далавчин дээрх бэхлэлт

Аюулгүйн гарц ашиглах тохиолдолд зорчигч далавчны тэгш гадаргуугаар явах хэрэг гарах бөгөөд яарч сандарсан үед унахыг хэн мэдэх вэ? Тийм учраас ийм бэхлэлт зохион бүтээжээ: энэ бэхлэлтээр олс шургуулж нэг үзүүрийг нь онгоцны далавчны сүүл хэсгээр, нөгөө үзүүрийг нь онгоцны их биед бэхлэх ажээ. Зорчигчид олсноос бариад онгоцноос аюулгүй гарна.

 

Нисгэгч нарын бүхээгт байрлах сүх

АНУ, Орос зэрэг улс орнуудын агаарын тээврийн хууль журамд онцгой байдалд ашиглах хэрэгслийг нарийвчлан тогтоосон байдаг. Үүний дотор сүх багтана, сүхийг ахмадын суудлын арын хэсэгт хадгалдаг байна. Сүхний тусламжтайгаар гал унтраах, гацсан хаалга онгойлгох эсвэл шинээр хаалга гаргахад ашиглана – онгоцны бүхээгт хаана нэмэлт хаалга шинээр гаргах боломжтойг тэмдэглэж үлдээсэн байдаг ажээ.

 

Цонхны нүх

Онгоцны цонх 3 давхар: гаднах нь агаарын даралтын өөрчлөлтийг тэнцвэржүүлэх, дотор цонх нь дотор талаас ирэх гэмтлийг тогтоох, дунд цонх нь нүхтэй бөгөөд хоёр талаас ирэх агаарын солилцоог зохицуулна. Уг нүх харилцан адилгүй агаарын даралтыг тэнцвэржүүлэхээс гадна цонх хооронд конденсат үүсэхээс хамгаална.

 

Нэмэлт хүч тэнцвэржүүлэгч

Хөдөлгүүрийг асаагаагүй байхад маш их чимээ гарч байгааг бид сонсдог. Энэ чимээ хүч тэнцвэржүүлэгчээс гарч байгаа ажээ – хөдөлгүүрийг унтраасан байхад онгоцны системийн бэлэн байдлыг хангах болон хөдөлгүүрийг асаах ажиллагааг дэмждэг байна. Бага оврын цахилгаан станц гэж хэлж болох бөгөөд зохих техникийн үзлэг хийх боломжгүй терминалуудад буухад маш хэрэгтэй эд ажээ.

 

Агаарын тээврийн маршал

Маршал зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй, балмад этгээд нөхрөөс эхлээд террористыг ч нам дарна. АНУ, Франц, Канад зэрэг улс орнуудад агаарын тээврийн маршалын албыг ажиллуулдаг.

 

Нисэх багийн гишүүдийн амрах өрөө

Зарим нэг онгоцнуудад багийн гишүүдэд зориулсан амралтын нууц өрөө байдаг. Ая тух гээд байх зүйлгүй, мөлхөөгөөрөө орно – гэхдээ сайхан унтах боломжтой.

 

Аваарын гарцын хажууд байрлах бариул

Энэ бариул онгоцны үйлчлэгч нарт зориулагдсан юм – онгоц чичрэх эсвэл онцгой байдлын үед унахаас хамгаалж энэ бариулаас зуурах юм. Жишээ нь, ослын үед бариулаасаа барьж тэнцвэрт байдлаа алдахгүйгээр зорчигчдыг тайван гаргаж үүрэгт ажлаа гүйцэтгэнэ.

 

Агааржуулалтын систем

Онгоцонд бид ямар агаараар амьсгалаад байна гэж та бодож байсан уу? Хөдөлгүүрийн компрессороор дамжин орж ирэх агаараар амьсгалдаг байна. Тиймээс онгоцны бүхээгийн агаар маш бохир гэсэн ойлголт төрсөн бололтой. Гэхдээ айх юулгүй: бүхээгт орж ирэхээсээ өмнө сэрүүцүүлэх, цэвэршүүлэх системээр дамжина. Агаарын шүүлтүүр нь нянг 95% хүртэл устгана.

 

Куперийн хүрз

Дэн Купер гэх этгээд онгоц хулгайлаад баахан мөнгө нэхсэн гэмт хэрэг гарсан юм. Гэмт этгээд онгоцноос шүхрээр үсрэн бууж оргосон. Хэргийг одоо болтол илрүүлж чадаагүй. Тэр цагаас хойш Boeing болон Airbus онгоцууд “Куперийн хүрз”-ээр тоноглогдсон түүхтэй – нислэгийн үеэр бүхээгийн хаалга нээгдэхэд саад учруулах зорилготой.

 

Хар гурвалжин

Зарим нэг онгоцны бүхээгт хар гурвалжин байгааг та анзаарсан л байх. Airbus A320-ын ахмадын хэлснээр бол хар гурвалжин тэмдэгтэй байрнаас далавчны байдлыг дээд зэргээр харах боломжтой ажээ. Нислэгийн үер далавч ямар нэгэн сэжиг төрүүлбэл очиж харах хэрэгтэй болдог байна. Аз болж тийм тохиолдол бараг гардаггүй гэжээ.

65
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
8
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *