
Хэдийгээр ялгаруулдаг бүтээгдэхүүн нь болох амтлаг баланд нь дуртай ч ихэнх хүмүүс энэ шавьжнаас айдаг. Зөгий харсан хүмүүсийн олонх нь түүнийг цохиж унагаах, хөөж явуулах эсвэл хөдөлгөөнгүй зогсон холдохыг нь хүлээдэг. Гэхдээ энэ дүнгэнэсэн дуутай, нисдэг том шавьж сонирхолтойгоос гадна гайхмаар ухаалаг шавьж гэдгийг та доорх баримтуудаас олж мэдэх болно.
1. Балт зөгий хүний нүүр царайнуудыг таньж чадна.
2. Францын зөгий үржүүлэгчдийн зөгийнүүд M&Ms-ын үйлдвэрийн хаягдалд бэлчсэнээс болж, ногоон, хөх өнгийн бал гаргасан.
3. Зөгий бусдыг хатгасан л бол үхдэг гэж худал. Тэд хүний зузаан арьсыг хатгаснаасаа болж үхдэг ба бусад шавьжийг хатгаснаар үхдэггүй.
4. Балт зөгийн тоо толгой цөөрч байгаа учир Харвардын их сургууль робот балт зөгий бүтээхээр оролдож байгаа.
5. Bumblebee зөгий нь нисэхийн өмнө бага зэргийн бие халаалт хийдэг.
6. Та Америкийн шуудангийн үйлчилгээгээр амьд зөгий илгээж болно.
7. Зөгий, эрвээхийнүүд нь матрын нулимсыг уух дуртай.
8. Бал идэгч дорго бөгснөөсөө дотор багтруулам муухай үнэр гаргаж, зөгийний үүрийг утдаг бөгөөд энэ үнэрээс зөгийнүүд дайждаг байна.
9. Хатан зөгийг хэрэггүй болсон гэж үзсэн үедээ ажилчин зөгийнүүдийн бүлэг хэт халалтаас болж үхэх хүртэл нь түүнийг бүчиж дардаг байна.
10. Балт зөгийнүүд насандаа тохирсон ажил хийдэг.
11. Зөгий ердийн үед А өнгөөр дүнгэнэдэг ба ядарсан үедээ Е өнгөөр дүнгэнэдэг.
12. Балт зөгийнүүд бүжиглэж бие биетэйгээ харилцдаг.
13. Ганц шил зөгийн бал гаргахын тулд балт зөгий, хүн дэлхийг гурван удаа тойрч аялсан хэмжээгээр бэлчдэг.
14. Ганц цайны халбага зөгийн бал гаргахын тулд 8 зөгий бүх амьдралынхаа турш хөдөлмөрлөдөг.
15. Балт зөгий нь дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэг төдийгүй өнцгийг тооцож чаддаг.
16. 1400-аад оны үед Африкчууд тосгоноо хамгаалах, боолын худалдаачдыг хөөхийн тулд алуурчин зөгийнүүдийг сургадаг байсан.
17. Зөгийг тэсрэх бөмбөг илрүүлэхээр сургаж болно.
18. Хатан зөгийнүүд үр төлийнхөө хүйсийг хянаж, зохицуулж чаддаг.
19. Зөгийнүүд өвөл ичдэггүй. Харин бөмбөлөг хэлбэртэй болж, үүрэндээ ороод дулаахан байхын тулд чичирдэг.
20. Хатан зөгийнүүд өөрчлөгдөх нь зөгийн бүлгийн шинж чанар, зан авирыг өөрчилдөг.








Зочин
2015/02/05 at 21:16
dorgo bish umhii hurne gedeg amitan yum bishuu?
вааув
2015/02/05 at 22:00
Ваааув сүртэйн
зочин
2016/10/20 at 19:22
ёстой саак