Оройн хоолонд хийж болох хялбархан бөгөөд өег 9 пирогны жор

0

Пирог хийнэ гэхээр л баахан цаг орох юм шиг санагдаад байдаг: гурилаа зуурна, хачраа бэлдэнэ, чимэглэнэ, болгоно, хөргөнө … Гэхдээ пирог хийх амархан аргууд бас байна аа, хийхэд цаг бага зарцуулна. Амттай бөгөөд хийхэд хялбар пирогны жоруудыг танд танилцуулахаар бэлдлээ.

Махтай пирог

Оройн хоолонд хийж болох хялбархан бөгөөд өег 9 пирогны жор 2

Орц:

  • Өндөг – 2ш
  • Давс – ½ ц.х
  • Гурил – 1 стакан
  • Тараг – 1 стакан
  • Сод – 1 ц.х

Шанз:

  • Татсан мах – 300 г
  • Жижиглэн хэрчсэн сонгино – 2-3 ш
  • Давс, перец – өөрийн хүссэн хэмжээгээр

Хийх арга:

Таргаа давстайгаа холиод 5 минут амраана, дээрээс нь бусад орцоо хийгээд сайтар холино.
Пирог хийх хэвээ тослоод зуурсан гурилныхаа талыг тараагаад дээрээс нь амталж бэлдсэн шанзаа тавина. Дээрээс нь үлдсэн гурилаар бүрхэнэ. 170 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 40 минут болгоно. Шанзыг юугаар ч хийсэн болно.

Залхуучуудад зориулсан хачапури

Оройн хоолонд хийж болох хялбархан бөгөөд өег 9 пирогны жор 3

Орц:

  • Бяслаг – 100 г
  • Зөөхий – 100 г
  • Өндөг – 1 ш
  • Гурил – 1 х.х
  • Яншуй
  • Ургамлын тос
  • Давс, перец – өөрийн хүссэн хэмжээгээр

Хийх арга:

Бяслагаа жижиг үрүүлээр жижиглэнэ, яншуйг жижиглэн хэрчинэ. Бяслаг, зөөхий, өндөг, гурил, яншуйгаа холиод зуурна. Давс, перецээр амтлаад сайтар хутгана. Ургамлын тос хийж халаасан хайруулын тавганд гурилны зуурмагаа хийж хоёр талаас нь тус тус 10 минут шарна. Гаргаад идэх хэмжээгээрээ адил хуваана. Хачапуригийн илүүдэл тосыг шингээж авахын тулд хүнсний цаасан дээр хэсэг байлгаарай.

Залхуу курник

Оройн хоолонд хийж болох хялбархан бөгөөд өег 9 пирогны жор 4

Орц:

  • Дунд зэргийн төмс – 6 ш
  • Сонгино – 1 ш
  • Тахианы цээж мах – 1 (бэлэн татсан тахианы мах байж болно)

Гурилны зуурмаг:

  • Зөөхий – 100 г
  • Майонез – 100 г
  • Гурил – 200-250 г
  • Өндөг – 2-3 ш
  • Гашууныг нь арилгасан сод – ½ ц.х
  • Давс – хутганы үзүүрээр

Хийх арга:

Төмсөө арилгаад цагираг хэлбэртэй, тахианы махаа жижгэвтэр, сонгиноо нарийхан хэрчээд давс, перецээр амтлан сайтар холино. Хайруулын таваг эсвэл гурилаа болгох саваа ургамлын тосоор сайтар тослоод төмсний зуурмагаа хийж бага зэрэг давс цацна, дараа нь сонгино, мах, төмс+давс гэх мэтээр явна.
Гурилны зуурмагаа бэлдээд шанз дээрээ тавина. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 50 минут болгоно.

Гахайн мах, бяслагтай пирог

Оройн хоолонд хийж болох хялбархан бөгөөд өег 9 пирогны жор 5

Орц:

  • Өндөг – 4 ш
  • Майонез – 300 г
  • Хөөлгөгч – 2 ц.х
  • Гурил
  • Гахайн мах, бяслаг – тус бүр нь 150 г

Хийх арга:

Өндөг, хөөлгөгч, майонез, гурилаа хольж сайтар зуурна. Зуурмаг яг л өтгөн цөцгий шиг болох ёстой.
Гахайн махаа жижиглэн хэрчээд, бяслагаа үрүүлээр жижиглэнэ. Пирог болгох хэвэнд гурилын зуурмагийн талыг нь тараан тавиад дээрээс нь хачраа хийнэ, дээрээс нь үлдсэн зуурмагаар бүрнэ. Шарахаасаа өмнө бага зэргийг бяслаг цацаж болно. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж хагас цаг болгоно.

Ногоон сонгино, өндөгтэй пирог

Оройн хоолонд хийж болох хялбархан бөгөөд өег 9 пирогны жор 6

Орц:

Гурилын зуурмаг:

  • Зөөхий эсвэл тараг – 400 г
  • Цөцгийн тос – 160 г
  • Сахар – 2 х.х
  • Давс – ½ ц.х
  • Өндөг – 2 ш
  • Гурил – 280 г
  • Хөөлгөгч – 1,5 ц.х

Шанз:

  • Ногоон сонгино
  • Өндөг – 2 ш
  • Давс, перец

Хийх арга:

Ногоон сонгиноо жижиглэн хэрчинэ – их байх тусмаа амттай болно. Хайруулын таваг дүүрэхээр ногоон сонгиныг халаасан тосонд бага зэрэг хуурахдаа давс, перецээр амтлана. Дээрээс нь жижиглэн хэрчсэн чанасан өндөг хийнэ. Гурилаа зуурах цаг: хайлуулсан цөцгийн тос, сахар, давс, тараг, хөөсөртөл нь хутгасан өндөг дээр хөөлгөгчтэй хольсон гурилаа хийж зуурна. Пирог хийх хэвээ тослоод зуурмагныхаа талыг тараан тавина. Дээрээс нь шанзаа тараан тавиад үлдсэн зуурмагаар хучина. 200 хэмд халаасан шарах шүүгээнд 35 минут болгоно.

Махтай задгай пирог

Оройн хоолонд хийж болох хялбархан бөгөөд өег 9 пирогны жор 7

 

Орц:

  • Төмс – 200 г
  • Гурил – 200 г
  • Өндөг – 1 ш
  • Цөцгийн тос – 50 г
  • Давс
  • Гахайн мах – 500 эсвэл татсан мах байж болно
  • Амтат чинжүү – 2
  • Улаан лооль – 1
  • Сонгино – 1
  • Тослог өндөртэй цөцгий (33-38%) – 100 мл
  • Сүү – 100 мл
  • Дунд зэргийн өндөг – 2 (дээрээс нь асгах)
  • Улаан лоолийн паста – 2 х.х
  • Үрж жижиглэсэн бяслаг
  • Давс, перец

Хийх арга:

Төмсөө жижиглэн хэрчээд давстай усанд чанаж болгоно. Болсон төмсийг уснаас нь шүүж аваад өндөг, цөцгийн тос хийж нухна. Гурилаа хийж зуурна. Пирог хийх хэвэндээ ханыг нь дагуулан гурилын зуурмагаа хийнэ. Гурилын зуурмагаа шанзыг бэлэн болтол түр зуур хөргөгчинд хийж амраана. Амтат чинжүүг дунд зэргийн хэмжээтэй хэрчиж шарна. Сонгиноо жижиглэн хэрчээд шарж дээрээс нь татсан махаа хийж давсаар амтлан шарна. Мөн перец, жижиглэн хэрчсэн улаан лоолио нэмж сайтар хутгана. Бэлэн болсон шанзыг хөргөгчинд хийсэн гурилын зуурмаг дээр тараан тавина. Цөцгий, сүү, улаан лоолийн пастаг сайтар холино. Сайтар хутгасан өндгөө нэмнэ. Давс, перецээр амтлаарай. Пирог дээрээ асгаад 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 40 минут болгоно. Пирогийг шарах шүүгээнээс гаргахаас 10 минутын өмнө жижиглэсэн бяслаг цацна.

Хурдан болох загастай пирог

Оройн хоолонд хийж болох хялбархан бөгөөд өег 9 пирогны жор 8

Орц:

Гурилын зуурмаг:

  • Тараг – 1 стакан
  • Өндөг – 2
  • Гурил – 1,5-2 стакан
  • Ургамлын тос – 3 х.х
  • Давс – ½ ц.х

Шанз:

  • Лаазалсан скумбр загас
  • Боодол ногоон сонгино

Хийх арга:

Гурилын зуурмагны орцыг бүгдийг холиод гурилаа зуурна, өтгөн цөцгий шиг зуурмаг гарах ёстой.
Гурилны зуурмагийн тал хэсгийг хэвэндээ хийж дээрээс нь ногоон сонгинотой хольсон жижиглэсэн скумбр загасаа тараан тавиад гурилын зуурмагаар бүрхэнэ.180 хэм хүртэл халаасан шарах шүгээнд 30-40 минут шарна.

Байцаатай пирог

Оройн хоолонд хийж болох хялбархан бөгөөд өег 9 пирогны жор 9

Орц:

  • Цагаан бөөрөнхий байцаа – 500 г
  • Өндөг – 3
  • Зөөхий – 5 х.х
  • Майонез – 3 х.х
  • Гурил – 6 х.х
  • Паюс – 1 ц.х
  • Хөөлгөгч – 2 ц.х
  • Яншуй – ½ боодол
  • Гүнждийн үр

Хийх арга:

Байцаагаа жижиглэн хэрчээд давс хийж бага зэрэг базна. Ногоон өнгөт амтлагч ногоог жижиглэн хэрчиж дээрээс нь хийхээс гадна өндгөө хийж сайтар хутгана. Гурилын зуурмагны орцыг холиод гурилаа зуурна. Шарах хэвээ тослоод байцаагаа хийгээд дээрээс нь гурилын зуурмагаа хийж гүнждийн үрээр чимнэ. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут болгоно. Шаргал өнгөтэй болгоод аваарай.

Чихэрлэг бус дурын шанзтай пирог

Оройн хоолонд хийж болох хялбархан бөгөөд өег 9 пирогны жор 10

Орц:

  • Гурил – 2 стакан
  • Цөцгий – 2 стакан
  • Өндөг – 4
  • Майонез – 4-6 х.х
  • Хөөлгөгч – 4 ц.х
  • Давс, амтлагчууд

Хийх арга:

Бүх орцуудыг холиод зуурмагаа тослосон хэвэндээ хийнэ. Дээрээс нь өөрийн идэх сонирхолтой чихэрлэг бус шанзаа хийж үлдэгдэл зуурмагаа дээрээс нь асгана. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 15-20 минут болгоно.

4
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *