Амьдралаа дэмий хоосон өнгөрөөж буйг нотлох 13 шинж тэмдэг

2

Үүнийгээ та анзаарах ч үгүй байгаа.

Сэтгэл судлаач, багш Кэрол Морган уншигчдад дараах хоёр асуултыг тавьсан байна: багадаа тэд хэн болохыг хүсдэг байсан, тэр хүсэл нь биелсэн эсэх? Үгүйсгэсэн хариу өгсөн хүмүүст тэдний амьдрал хажуугаар нь зөрөөд л өнгөрснийг гэрчлэх 13 шинжийг танилцуулжээ.

Өөрийнхөө амьдралд багахан ч гэсэн аз жаргал бэлэглэх шалтгаан болж болох юм.

1. Хэрэггүй зүйлд та дэмий цаг үрдэг

Видео тоглоом. Зурагт. Интернэт. Их удаан цагаар хооллодог. Согтууруулах төрлийн ундаа уудаг. Энэ жагсаалтыг үргэлжлүүлээд байж болно. Тиймээс амьдралдаа нухацтай хандана уу. Хаана, юунд цагаа их зарцуулж байна? Танд ашиг авчирч байна уу? Таны амьдралыг дээшлүүлэхэд нөлөөлж байна уу? Хэрвээ үгүй бол амьдралынхаа хэв маягт өөрчлөлт хийх цаг нэгэнт болжээ.

2. Та их гомдоллодог

Амьдралдаа сэтгэл дундуур байгаа хүмүүсийг би мэднэ, тэд байнга ямар нэгэн зүйлд гомдоллож байдаг. Та тэдний нэг үү? Та ажилдаа сэтгэл дундуур, даргадаа сэтгэл дундуур, авдаг цалин, хөрш айлынхан эсвэл эхнэр, нөхөртөө сэтгэл дундуур явдаг уу? Энэ байдлаа өөрчлөхийг хүсэлгүй эргэн тойрондоо сөрөг энерги тараасаар л яваа юу? Ямар нэгэн зүйлд сэтгэл дундуур, дургүй байгаагаа ярих бус дуртай зүйлийнхээ тухай ярьж бай, хүмүүсийг хайрлаж, хүндэлж явдгаа илэн далангүй ярь. Үр дүн нь тун удахгүй гарна.

3. Оюун ухаанаа тэжээдэггүй

Та хувь хүний хувьд өөрийгөө цэнэглэдэггүй учраас зарим нэг нуур шиг ногоорон өмхийрч байгаа. Шинийг олж мэдэхгүй, тархиа ажиллуулахгүй тул таны оюун ухаан улам л унтаа байдалд шилжинэ. Тулгарч буй асуудал, туршилт зэрэг нь таныг байнга цэнэглэж байдаг юм.

4. Таны дотоод сэтгэл сөрөг нөлөө үзүүлж байна уу?

Дотоод сэтгэл таны хувь заяанд нөлөөлж чадна. Хэнри Фордын хэлсэнчлэн: “Таны юу бодож байгаа нь хамаагүй – чадах эсэх нь ч хамаагүй, таны л зөв байна”. Хэрвээ та өөрийгөө удирдагч болох эсвэл шинээр бизнес эрхэлэхэд ухаан дутна гэж бодож байгаа бол таны зөв. Өөрчлөлт хийхэд та өөрийгөө хэтэрхий их ядарч туйлдсан гэж үзэж байгаа бол бас л үнэн. Таны хэлсэн болгон чинь үнэн. Иймд та бодлоо удирдаж сур, таны амьдрал бодлын тань дагуу биелнэ.

5. Та сэтгэлийн эрч хүчийг мэдрэхгүй байна уу?

Та ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээ сонирхдог уу? Би огт юм сонирхдоггүй хүмүүсийг мэднэ. Танд хийхийг хүсэж буй ямар нэгэн зүйл байх л ёстой. Таны сэтгэлийг татах зүйлийг олж үүндээ илүү их цаг зарцуулж сураарай.

6. Ирээдүйгээ төлөвлөдөггүй юу?

“Өнөөдрөөр” амьдрах сайхан гэж хүмүүс ярьдаг ч маргаашийг ямар нэгэн байдлаар харж л байх хэрэгтэй. Танд ямар нэгэн зорилго, төлөвлөгөө байхгүй бол яг л усанд хөвж буй завь шиг болно, хэзээ ч юм нэг сайхан газар очих байлгүй гэх зорилгогүй завь шиг зүг чиггүй. GPS хүнийг очих газар нь чиглүүлдэг шиг танд ч мөн өөрийн гэсэн GPS байх ёстой.

7. Та өөрөөсөө доогуур хүмүүстэй илүү цаг зарцуулдаг

Таны мэдлэг, сонирхолыг дээшлүүлэхэд нөлөөлөхгүй хүмүүстэй та их уулзаад байвал та нэг газраа гацахад амархан. Ийм “найз” нарыг “эрч хүч сорогч” нар хэмээдэг. Таны амьдралаас сорж байгаа мөртлөө танд хэрэгтэй зүйлийг хариу болгож өгдөггүй. Өсөж дэвжих хүсэлтэй хүмүүстэй илүү цагийг өнгөрөөж өөрийгөө байнга эрч хүчтэй байлгаарай.

8. Та утсандаа захирагддаг

Маргаангүй, орчин үеийн ухаалаг утас – хэний ч дур сонирхолыг татах ид шидтэй. Та энэ хэрэгсэлд хэдэн цаг үрдгээ мэддэг үү? Тэр цагаа өөр зүйлд зарцуулж болох л байсан, жишээ нь ойр дотнынхонтойгоо оройн хоол идээд сайхан ярилцаж сууснаас утсаараа оролдоод сууж байсан нь дээр гэж үү? Энэ нь ирээдүйгээ төлөвлөх мөчөөс тань алга болж байгаа л гэсэн үг шүү.

9. Мөнгөө дэмий зүйлд үрдэг

“Надад шаардлагатай” болон “би хүсэж” байна хоёрын хооронд маш их ялгаа бий. Зээлээр орчин үеийн гажет авсан хүмүүсийг би олноор нь танина, тэд 8 дугаар зүйлд заасан шиг л хүмүүс байгаа. Үнэндээ хүний хэрэгцээнд тийм ч их олон зүйл хэрэггүй: хоол, ус, толгой хоргодох байр, хайртай хүн тань хажууд байхад л боллоо. Бусад нь бол зүгээр л бонус гэж ойлгоорой. Мөнгөө юунд үрж байгаагаа эргээд хар, бүх зүйл ойлгомжтой болох болов уу.

10. Та гүйцэд унтдаггүй

Би эмч биш л дээ, гэхдээ бүтэн нойр хүнд ямар чухлыг ном сониноос зөндөө уншиж мэдсэн. Нойр бол хүний эрүүл байхын үндэс. Хэрвээ та бүтэн нойр авч чадахааргүй тийм их ажилтай бол эсвэл зүгээр л шөнийн 3 цаг хүртэл дэмий зүйл харж суудаг бол эрүүл мэндээ бодох цаг нэгэнт болжээ.

11. Та эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүй

Танд эрүүл хоол, спорт маш чухал. Энэ мэдээ таны хувьд шинэ биш л дээ, гэхдээ биеийн хүчний дасгал болон эрүүл хоол хүнс танд эрүүл байх нөхцлийг бүрдүүлнэ. Таны сэтгэл санааны байдал ч дээрдэнэ. Хоолны дэглэмдээ бага багаар өөрчлөлт хийж өдөр болгон дасгал хийгээрэй, өөрийгөө хэрхэн өөрчлөгдөж байгааг тун удахгүй мэдрэх болно.

12. Ая тухыг илүүд эрхэмлэж байна уу?

Ая тухтай орчинд амьдрах ямар сайхныг би мэднэ. Үйлчлүүлэх дуртай ресторандаа ороод идэх дуртай нэг л хоолоо захиална. Шинэ хоол амсахаас айж байгаа хэрэг биш зүгээр л дуртай учраас. Энэ жишээ миний ярих гээд байгаа ая тух биш юм шүү. Амьдралаа дээшлүүлэхийн тулд эрсдэл үүрч сурах хэрэгтэй. “Эрсдэл” болон “урьдчилан харсан эрсдэл” хоёрын хооронд маш том ялгаа бийг ухаарах хэрэгтэй. Аливаа эрсдэлийн цаана аюул бий, харин урьдчилан тооцоолсон эрсдэлийн цаана – бүхий л хувилбараар гаргасан үйл ажиллагааны төлөвлөгөө байдаг юм шүү.

13. Өөртөө таалагдахгүй байгаа амьдралаар амьдарч байгаа

Амжилтыг би хувьдаа бодохдоо, хүртэж байгаа аз жаргалын хэмжүүрээр хэмждэг. Та үнэхээр аз жаргалтай байна уу? Хэрвээ үгүй бол өөрчлөх цаг болжээ. Сэтгэл хангалуун байгаа нь бүтэн амьдралаар амьдарч байгааг гэрчлэхгүй. Таны амьдрал таныг аз жаргалтай болгохоор амьдралаа зохио.

Дээр дурьдсан 13 зүйлийн зарим нэг нь тантай холбоотой байвал сэтгэлээр бүү уна. Өөрчлөлтийг хэзээ ч хийж болно. Хамгийн гол нь – юуг ч өөрчилж чадахгүй гэдэг бодлоосоо салах хэрэгтэй. Хамгийн гол дайсан бол таны чадахгүй гэх өөрийн тань бодол байдаг юм шүү. Бодлоо өөрчлөөд амьдралаа өөрчлөе.

40
БахархмаарБахархмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. zochin

    2016/09/08 at 15:58

    uuriiguu yalan diiil

  2. Lhamdegd Bayarsaihan

    Lhamdegd Bayarsaihan

    2016/09/08 at 17:04

    Nymaa Nymka??

  3. John

    2016/09/21 at 13:16

    I could not refrain from commenting. Very well written! http://bing.org

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *