Тарвас идэх нь хүний биед ямар ашигтай вэ?

1

Зүсэм тарвас бүр бидний биед шаардлагатай микроэлементүүд, антиоксидантууд болон амин дэмийг агуулдаг. Гэвч энэ талаар ихэнхи хүмүүс сайн мэддэггүй. Бид энэ жимсний ашиг тусын талаар танд хүргэж байна.

Доорх 9 мэдээллийг уншиж танилцаад та бүхэн өөрсдийнхөөрөө тунгаан болгооно уу. Мэдээлэл бүр тарвасанд илүү дуртай болох шалтгааныг харуулна.

Зүрх

Тарвас идэх нь хүний биед ямар ашигтай вэ? 12

Ликопин бол зүрхэнд сайнаар нөлөөлдөг хүчтэй антиоксидант (үл исэлдүүлэгч бодис) юм. Түүнчлэн тарвас нь холестериний түвшинг хэвийн байлгахад тусалдаг.

Арьс

Тарвас идэх нь хүний биед ямар ашигтай вэ? 4

А амин дэм нь арьсыг хурдан нөхөн төлжихөд болон толигор, чийглэг байхад тусалдаг.

Бөөр

Тарвас идэх нь хүний биед ямар ашигтай вэ? 5

Ихэнхи хүмүүс тарвас шээс хөөх үйлчилгээтэй гэдгийг мэддэг. Тарвас нь бөөрөнд хүчтэй ачаалал өгөхгүйгээр бодисын солилцооны бүтээгдэхүүнүүдийг биеэс гаргахад тусалдаг. Шээсний замын өвчтэй хүмүүс үүнийг ялангуяа анхаарах хэрэгтэй.

Нүд

Тарвас идэх нь хүний биед ямар ашигтай вэ? 6

Тарвасанд агуулагддаг А амин дэм нь нүдний дотор талын, гэрэлд мэдрэг эсүүдэд үүсэх насны өөрчлөлтөөс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн тарвас нь хижээл насанд тусдаг тахиан сохор өвчнөөс урьдчилан сэргийлдэг байна.

Түрүү булчирхай

Тарвас идэх нь хүний биед ямар ашигтай вэ? 7

Судалгаанаас үзэхэд ликопин эрэгтэй хүний үргүйдэл болон түрүү булчирхайн хавдар тусах эрсдэлийг бууруулдаг.

Цусны эргэлтийн систем

Тарвас идэх нь хүний биед ямар ашигтай вэ? 8

Тарвасны найрлаган дахь натрий, магнийгийн төгс харьцааны ачаар цусны даралт хэвийн болдог.

Булчин

Тарвас идэх нь хүний биед ямар ашигтай вэ? 9

Тарвасанд булчинд тустай амино-хүчил L-цитруллин агуулагддаг. Доктор Жозеф Меркола спортын дасгал сургуулилтын өмнө тарвасны шүүсийг хэрэглэх нь хүчтэй ачааллын дараах өдөр нь тулгардаг булчингийн өвдөлтийг багасгаж өгдөг гэж тайлбарлажээ.

Уушги

Тарвас идэх нь хүний биед ямар ашигтай вэ? 10

Тарвасанд агуулагддаг С амин дэм болон бусад бодис нь уушгинд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа астмад бүр сайн.

Араг яс

Тарвас идэх нь хүний биед ямар ашигтай вэ? 11

Найрлаганд нь агуулагдах натрий болон ликопины ачаар тарвас нь яс, үе мөчний хэврэгшлээс урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

12
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
5
Ха ХаХа Ха
5
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Lkhagvasuren Munkhuu

    Lkhagvasuren Munkhuu

    2016/09/03 at 15:19

    Элбэг байгаа дээр нь идээд бай?

  2. suwdaa

    2016/09/03 at 22:53

    Bvsgvicnvvd ee sain ideerei hyamdhan bna lee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *