![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-17.jpg)
Гадаадын хүүхэлдэйн киноны дуу оруулга – үзэгчдийн хувьд огт мэдэхгүй зүйл төдийгүй тэр болгон өндрөөр үнэлэгдээд байдаггүй хөдөлмөр юм. Монгол хүний хувьд Pixar, Disney эсвэл DreamWorks студийн бүтээлүүдийг ихэнхдээ бидний эх хэлээр орчуулж дуу оруулсан хувилбараар үздэг. Тиймээс тухайн дүрийг амилуулсан жүжигчний дуу хоолойг жинхэнээр нь сонсох боломж хомс гэж хэлж болно.
Хүүхэлдэйн киног эх дуу оруулгаар нь эсвэл хадмал орчуулгаар үзсэн ч гэсэн дуу оруулж байгаа жүжигчид хэрхэн ажиллаж буйг огт харахгүй. Тэд үзэгчдийн нүднээс далд нөр их хөдөлмөрийн ард гардаг юм. Магадгүй та хүүхэлдэйн киноны баатруудын дуу оруулгын ажлыг сонирхож байсан л байх. Алдартай жүжигчдийн дуу оруулж буй үеийн гэрэл зургийг дурсгал болгон заавал дардаг уламжлал ч байх ажээ. Та бүхэнд сонирхуулахаар хэд хэдэн гэрэл зураг бэлдлээ.
Та бүхэнд танилцуулах гэж байгаа хүүхэлдэйн киноны баатруудыг хэн өөрийн дуу хоолойгоороо амилуулсныг огт анзаараагүй өнгөрсөн байж болно. Энэ тохиолдолд бидний бэлдсэн нийтлэл бүр ч сонирхолтой санагдана шүү.
Анжелина Жоли
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-01.jpg)
“Shark Tale” (2004) хүүхэлдэйн киноны Лолагийн дуу оруулгын үйл явц.
Эдди Мёрфи
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-02.jpg)
“Shrek” (2001)-ийн эхний ангид Илжигний дуу оруулгын үйл явц.
Бен Стиллер
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-03.jpg)
“Madagascar” (2005) хүүхэлдэйн киноны эхний ангид Алекс арслангийн дүрд дуу оруулж байгаа нь.
Кэмерон Диас
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-04.jpg)
“Shrek” хүүхэлдэйн киноны эхний ангид Фиона гүнжийн дуу оруулгын ажил.
Билли Кристал болон Жон Гудмен нар
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-05.jpg)
“Monsters, Inc.” (2001) хүүхэлдэйн киноны Майкл Вазовски болон Жеймс Пи Салливан нарын дуу оруулгын ажил.
Стив Карелл
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-06.jpg)
“Despicable Me” (2010) хүүхэлдэйн киноны эхний ангийн Грюгийн дуу оруулгыг хийж байгаа нь.
Робин Уильямс
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-07.jpg)
“Aladdin” (1992) хүүхэлдэйн киноны Бирдийн дуу оруулгын ажил.
Мэнди Мур
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-08.jpg)
“Tangled” хүүхэлдэйн киноны гол дүрийн дуу оруулгын ажлын явц.
Жек Блэк
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-09.jpg)
“Kung Fu Panda” (2008) хүүхэлдэйн киноны эхний анги По-гийн дүрд дуу оруулж байгаа нь.
Жонни Депп
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-10.jpg)
“Rango” (2011) хүхэлдэйн киноны дуу оруулгын явц.
“Rango”-г бусад хүүхэлдэйн кинотой харьцуулахад зөвхөн студид дуу оруулаад зогсохгүй жүжигчид өөрийнхөө хүүхэлдэйн дүрийг амилуулсан юм (эндээс бичлэгийг үзээрэй). Ингээд хувцаслалт, тайз засалтаараа театрын тоглолт маягийн бүтээл төржээ. Хүүхэлдэйн кино бүтээгчид жүжигчдийн нүүрний хувирал, биеийн хөдөлгөөний бичлэгийг хүүхэлдэйн дүрдээ ашигласан гэдэг.
Дахиад л Анжелина Жоли
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-11.jpg)
Энэ удаад “Kung Fu Panda” хүүхэлдэйн киноны эхний ангид Барын дүрд дуу оруулж байгаа явц.
Жим Керри
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-12.jpg)
“Horton Hears a Who!” (2011) хүүхэлдэйн киноны гол дүрд дуу оруулж буй нь.
Дастин Хофман
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-13.jpg)
“Kung Fu Panda” хүүхэлдэйн киноны эхний ангид Мастер Шифу-гийн дүрд дуу оруулж байгаа нь.
Юэн Макгрегор
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-14.jpg)
“Robots” (2005) хүүхэлдэйн киноны Зэвэрдэггүй Роднигийн дүрд дуу оруулж байгаа үйл явц.
Брюс Уиллис
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-15.jpg)
“Over the Hedge” (2008) хүүхэлдэйн киноны Эр-Жейн дүрд дуу оруулж байгаа нь.
Зөвлөлтийн үеийн хүүхэлдэйн киногоор бонус бэлдлээ: Анатолий Папанов, Клара Румянова нар
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/08/XopoM.com-Хүүхэлдэйн-кино-бүтээх-явцад-дүрд-дуу-оруулсан-жүжигчдийн-тайзны-арын-15-гэрэл-зураг-16.jpg)
«Ну, погоди!» (1974) хүүхэлдэйн киноны шинэ жилийн баярт зориулсан ангийн дуу оруулгын явц. Тэд ажлаа хэрхэн хийж байгааг харуулсан бичлэг хүртэл бий, та сонирхон үзээрэй!
![Хөөрхөн](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/love.png)
![Гоё](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/heart.png)
![Ха Ха](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/haha.png)
![Бахархмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/yay.png)
![Буруу](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/angry.png)
![Тэнэглэл](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/poop.png)
![Гайхмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/wow.png)
![Харамсалтай](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/sad.png)